Эрдэнэтийн “Королиа”
Венесуэлийн олон ангит "Халтар царайт” киног үзээгүй, үгүй ядахад нэр,
сураг, үйл явдлыг нь дуулаагүй Монгол хүн байдаггүй гэхэд хилсдэхгүй.
Тэрхүү кинон дээр аллагын гэрч болж, шоконд орсноор хэлгүй, суумгай
болчихоод өөрийгөө ч, өрөөлийг ч зовоож гүйцсэн хөөрхий Королиа хэмээх
настай эмэгтэй гардаг.
Тэгвэл 2012 оны УИХ-ын сонгуулиар Орхон аймгаас төр түшилцэхээр сонгогдож, цаашлаад тойргоос торойсон гавъяатныхаа хувьд эвслийг төлөөлсөн Их хурлын дэд дарга болсон баярын шокноосоо гарч чадалгүй хэлгүй, хийдэг ажилгүй, тойргоо эргэдэггүй, түмнээ мартсан гишүүдийг толгойлох болсонд нь хуудуутай сонголт хийснийхээ төлөө, Логийн Цог гишүүнийхээ өмнөөс өөрсдийгөө Монголоо тэжээдэг, мундаг элитүүд гэж ойлгодог Эрдэнэтийнхэн биднийг ичээхэд хүргээд байна.
Уг нь эрхэм гишүүн маань 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр ганц энхрий хайрт Н.Энхбаяр даргадаа хайртай гэдгээс гадна "Монголоо аврах 5 хувьсгал” нэртэй эвслийн лут төлөвлөгөөг хааяа ч болов ярьж байсан.
УИХ-ын 20 дугаар тойрогт МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс нэр дэвшин гишүүн болсон Л.Цогийн хийхээр ярьж байсан "Монголоо аврах таван хувьсгал”-с харвал, Орхончууд бидэнд мөнчиг сайхан үлгэр ярьж, мөсөн чихэр хүлхүүлж байсан түүний мөрийн хөтөлбөрөөс дурьдвал.
• Цэргийн алба хааж буй болон тодорхой мэргэжилгүй залуучуудыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, албан бус сургалтаар мэргэжил эзэмшүүлнэ.
• Түлш, шатахуун, цахилгаан, эрчим хүч, мах, сүү, гурил, цагаан будааны үнийг төрөөс зохицуулна.
• "Дарамтгүй бизнес” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
• Өрх бүрийг ажлын байртай, байнгын орлоготой болгоно.
• Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан "Төрийн орон сууцны сан” байгуулна.
• Сургууль төгссөн залуучуудыг шинээр ажилд авсан байгууллагуудыг дэмжиж урамшуулна зэргээр цааш хөвөрнө.
Уншихад нүд баясч, сонсоход чих мялаах таван агуу хувьсгалыг ганц манай Королиа ч биш, Шударга нэртэй эвслийн гишүүд "Шинэчлэлийн засгийн газар”-ын бялуунаас хүртээд таг мартсан юм болов уу? гэх хардлага хааяа төрөх. Монголоо аварнаа гэдэг чинь Н.Энхбаяраа аварснаар дуусмааргүй л баймаарсан эвслийнхээн...
Үе үеийн парламентад Королиа нар байсаар ирсэн ч, арай ч Эрдэнэтээс хэлгүй, хий үзэгдэл шиг үзэгдэж харагддаггүй төрийн түшээ өнөөг хүртэл сонгогдож байгаагүй түүхтэйг эрхэм гишүүн та мэргэн оюундаа тунгаан, шокноосоо гарч, сонгогч биднээ эргэнэ гэдэгт найдъя.
Б.Соронзонболд

URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||