Монгол Улс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой боллоо
Д.БОЛОР
Монгол Улс "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-той боллоо. "Шударга ёс” эвслээс энэ асуудлаар завсарлага аваад байсан ч өчигдөр хэлэлцээд эцэслэн батлав. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 1170 орд газрын хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ба эдгээрээс стратегийн ач холбогдол бүхий 15, стратегийн ач холбогдолтой байж болох 39 орд байна. 2012 оны байдлаар манай улсад 80 төрлийн ашигт малтмалын нөөц бүртгэгджээ. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологи хайгуулын ажлын дүнд 900 гаруй орд, 8000 гаруй илрэлийг тогтоосон бөгөөд гадаад дотоодын хөрөнгө оруулагчид 1997 оноос хойш алт, зэс, нүүрс, хайлуур жонш болон бусад ашигт малтмалын нийт 270 орчим ордыг илрүүлсэн байдаг. Улсын төсвөөс геологийн судалгааны ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээ жил бүр нэмэгдэж, 2000 онд 0.9 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн онд 7.3 тэрбум төгрөгөөр батлагджээ.
Мөн энэ өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг болоод Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмыг хэлэлцлээ. Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж Тахарын алба шинээр байгуулагдаж байгаагийн зэрэгцээ цагдаагийн байгууллага мөн шинэ бүтцээр ажлаа эхлүүлж буй юм. Тиймээс энэ бүхэнтэй холбогдож дээрх хуулиудыг батлах шаардлага үүсч, Засгийн газраас дээрх багц төслийг өргөн мэдүүлээд байсан юм. Үүнд цагдаагийн алба хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй албандаа хандах, үнэлэмжийг бууруулахгүй, сэтгэл зүйд нь нөлөөлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн дагуу 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн урьд хэрэглэж байсан цолыг хэвээр үлдээж, ёслолын хувцсан дээр зүүж хэрэглэхээр түүнчлэн хууль сахиулах үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомж батлагдах хүртэл хугацаанд цагдаагийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэхдээ биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэгийн асуудлыг зохицуулсан журам баталж хэрэгжүүлэхээр тусгажээ.
Мөн хуулийн төсөлд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх санхүү, ар талын албанд хамаарах алба хаагчдыг энгийн орон тоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, "Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төсөлтэй холбоотойгоор дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, төсөв санхүү, дэд бүтцийг цагдаагийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд шилжүүлэх талаар тусгасан нь ийн хууль болж батлагдлаа. Гэвч энэ өдөр хэлэлцэх асуудалд багтсан байсан Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "давхар дээл”-ийг "дан” болгох буюу Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцсэнгүй. Шалтгаан нь "Шударга ёс” бүлгийн олонхи гишүүн эзгүй байгаа учраас цуглахаар нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.
http://www.polit.mn/content/23048.htm
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||