Хулдын жоншны уурхайг Мэргэжлийн хяналтынхан анхаарч үзэхгүй байгаагийн учир юу вэ?
Саяхан даа, Дундговь аймгийн Хулд суманд нөөц сайтай жоншны орд илэрч харийн шуналтан хийгээд бичил уурхайчдын шуналыг хөдөлгөн, тал газрыг там болгох нь тэр. Түймэртийн цагаан овоонд түймэр асахын дайтай бужигнаан болсныг манай зарим нөхөд цаг тухайд нь сурвалжилж байлаа. Анхнаасаа зах замбараагаа алдсан тус газарт орон нутгийн удирдлагууд хийгээд Мэргэжлийн хяналтынхан ч анхаарлаа хандуулалгүй өдийтэй золгосон байдаг. Түүний уршгаар байгаль орчин нэгэнтээ сүйдэж, эцэстээ эрдэнэт хүний амь эрсдэж, 23 настай залуу экскаваторын шанаганд цохиулж амиа алдсан зөрчил дутагдлууд шил шилээ дарсан.
Ийнхүү хөл толгойгүй явсаар хэсэг хугацааг үдсэн ч жоншны уурхайн дажин амжилт дагуулсангүй. Арга нь барагдсан иргэдийг тус бүрт нь нөхөрлөл байгуулан цаашид ажиллуулахаар тогтжээ. Нөхөрлөлүүдийн олборлосон жоншыг Хятадын хөрөнгө оруулалттай "Өлгийн говь”, "Эм-Жи-Би” зэрэг компаниуд худалдан авахаар тогтож, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулаад ажиллаж эхэлсэн. Гэвч эдгээр нэр бүхий компаниуд нөхөрлөлүүдийн олборлосон жоншийг хамгийн хямд үнээр худалдан авч БНХАУ-руу зөөсөөр байгаа юм.
Тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан ч энэ бүхнийг үзээгүй, сонсоогүй мэт явсан Ч. Зоригтбаатарт хэн ч хариуцлага тооцолгүй өнгөрсөн. Түүнд хариуцлага хүлээлгэх байгаль хамгаалах иргэдийн хүсэлт хэдэнтээ гарсан ч тусыг эс олсон гэдэг. Ингэсээр явтал хааны алба халаатай гэгчээр Ч.Зоригтбаатар дарга үүрэгт ажлаа өгөөд таг чиг болжээ. Түүнчлэн "Түймэртийн цагаан овоо” дахь жонш олборлолт үргэлжилж, өнөөдрийг хүртэл иргэд амь дүйн ажилласаар байна. Тэнд дураараа авирлагчид олширч, орон нутгийн болон төрийн хараа хяналт огтоос үгүй ажээ. Дээрээс нь, аймгийн удирдлагууд нь хөл толгойгоо олохгүй, сандал ширээний хэрүүл хийж явсаар бүтэн жилийг тойрлоо. Энэ үест чоно борооноор гэгчээр мөнөөх нэр бүхий компаниуд Хулд суманд ноёрхлоо аль хэдийнэ тогтоогоод амжсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, "Түймэртийн цагаан овоо” дахь жоншийг урд хөрш рүү зөөдөг "Эм-Жи-Би” компанийн захирлаар нөлөө бүхий нэгэн ажилладаг бололтой. Тэр хүний аясаар орон нутгийн удирдлагууд хийгээд Мэргэжлийн хяналтынхан хөдөлдөг гэх юм. Мөн одоогоор олборлолт хийж байгаа уурхай, аюулгүй ажиллагааны дүрэм баримталдаггүйн дээр хэзээ ч нурж, хүний амь хөнөөж мэдэх цооногуудад ард иргэдийг ажиллуулсаар байна. Цооноглон ухсан том нүхэнд хэдэнтээ машин техникээ даруулж байжээ. Өнөөдөр ч нөхцөл байдал ийм байхад Мэргэжлийн хяналтынхан аймгийн төв болон Хулд суманд очоод буцдаг заншил тогтжээ. Угтаа бол газар дээр нь хяналт тавьж ажиллах төрийн албаныхан маань хэн нэгний ятгалга, өнгөлөн далдлалтанд хууртаад буцдагийг нутгийн иргэд хэлсээр байгаа билээ.
Дээдэс нь суудлаа олохгүй яваа Дундговь аймагт төрийн хараа хяналт үгүй болсныг энэ бүхнээс харж болохоор. Дээрээс нь өдийг хүртэл Хулд сумын "Түймэртийн цагаан овоо” дахь жоншны уурхайд Мэргэжлийн хяналтынхан шалгалт оруулж чадахгүй суугаа нь өөрөө асуудал юм. Төрийн хяналтыг Хятадын хөрөнгө оруулалттай компанийн захирал хаагаад сууж байгаагийн учир юу вэ?
А.Төмөр
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||