Нөхөн сэргээлтийн ажлаар хадлангийн талбайтай болгожээ
Энэхүү талбай нь цаашдаа урт хугацаандаа Сайхан сумын иргэдэд үр өгөөжөө өгч байх болно гэдгийг нөхөн сэргээлтийн ажлыг хариуцаж хийсэн Пибоди компанийн ахлах мэргэжилтэн Vern Pfannenstiel хэлж байсан юм. Булган аймгийн Засаг дарга болон ИТХурлын төлөөлөл Эрээний уурхайн нөхөн сэргээлтийн ажилд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байсан бөгөөд цаашдаа энэ нутгийг хадлангийн зориулалтаар ашиглах тухайгаа танилцууллаа.
Мөн малчдад зориулсан ундны усны худгийг нөхөн сэргээлтийн талбайд байгуулан ашиглалтад оруулжээ. Худгийн ус нь маш цэвэр байгаа бөгөөд дээжийг нь сар бүр орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар болон Ус сувгийн удирдах газрын лабораторт өгч шинжлүүлж байна.
Эрээний уурхайн нөхөн сэргээлтийн ажлынх шиг чанар стандартыг Монголын уул уурхайд хэвшүүлэх шаардлагатай байгаа нь эндээс харагдаж байсан юм.
Монголд нөхөн сэргээлтийн ажлыг хэрхэн гүйцэтгэх тухайд стандарт, журмууд байдаг ч төдийлөн нарийн бус байгаа нь Эрээний уурхайнх шиг чанартай ажлууд ховор байх нэг шалтгаан болж байна.
Биологийн нөхөн сэргээлтийг хийхдээ нутгийн унаган ургамлыг бус гадны орны хурдан ургалттай ургамлыг тарьж ургуулах нь тухайн нутгийн экосистемийг өөрчлөх ч аюултай байдаг.
Монгол улс нөхөн сэргээлтийн ажлын чанартай гүйцэтгэлийг уул уурхайн салбарт хэвшүүлэхүйц стандарт, журмыг боловсруулан, тогтвортой хөгжлийг урагшлуулах суурь нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Б.Төгс
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||