“Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба хүний эрх” олон улсын хурал болно
Хүний эрхийн үндэсний комиссоос санаачлан "Монгол Улс
дахь уул уурхайн бизнес ба хүний эрх” сэдэвт олон улсын хурлыг нөгөөдөр
зохион байгуулахаар болжээ.
Хурлаар Монгол Улс дахь уул уурхайн үйл ажиллагаан дахь хүний эрхийн зөрчлийг арилгуулах, хохирлыг барагдуулах, хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах чиглэлээр дотоод, гадаадын сайн туршлагыг дэлгэрүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилго тавьжээ.
Сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөнөөр эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулж буй ч уул уурхайн үйл ажиллагаанаас улбаатай хөрсний эвдрэл, бэлчээрийн доройтол, усны хомсдол, агаарын бохирдол зэрэг олон сөрөг үр дагавар бий болж байна. Энэ нь нутгийн иргэд, ялангуяа малчдын уламжлалт аж ахуйгаа эрхлэх боломжийг хязгаарлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өмч хөрөнгө эзэмших, өмчлөх, соёл, ёс заншлаа хадгалах эрхийг хөндөхийн зэрэгцээ хэдэн зууны турш нүүдэллэн амьдарсан төрөлх нутгаа орхин нүүх улмаар нүүдлийн соёл иргэншилд сөргөөр нөлөөлөх байдалд хүргэж байна.
Хүний эрхийн үндэсний комисс энэ асуудалд анхаарал хандуулан 2011 оноос эхлэн уул уурхайн нөлөөллийн бүс нутаг болох 9 аймгийн 15 суманд ажиллаж, хяналт шалгалт, судалгаа хийжээ.

Т.Бэх
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||