Уул уурхайн компаниуд хүний эрхийг зөрчиж байна гэв
"Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба хүний эрх” олон
улсын хурал өнөөдөр "Блю Скай” зочид буудалд болж байна. Энэ үеэр Хүний
эрхийн комиссоос уул уурхай хөгжиж байгаа орон нутагт хийсэн судалгааг
танилцуулсан юм.
Тус комиссоос нийт есөн аймгийн 15 сумын нутагт хяналт судалгаа хийжээ. Судалгаагаар хариуцлагагүй уул уурхайгаас шалтгаалж байгаль орчин доройтон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, газар өмчлөх, эзэмших, аж ахуй эрхлэх, соёлын эрх зөрчигдсөн нь харагдсан байна.
Өмнөговь аймгийн Гурвантэс сум нийт 2.8 сая га нутаг дэвсгэртэй аж. Нийт нутаг дэвсгэрийн 40 орчим хувь буюу 1.1 сая га талбай нь уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй болжээ. Судалгаанаас үзэхэд Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Гурвантэс суманд 2004 оны байдлаар малчдын тоо 3029 байсан бол 2011 онд 1352 буюу даруй 56 хувиар цөөрсөн байна. Нутагтаа үлдсэн малчдын мал аж ахуйгаа эрхлэх боломж улам бүр хумигдсан аж. Жилдээ дөрвөн удаа отор нүүдэл хийдэг байсан малчид одоо 1-2 удаа нүүснээ олонд тооцдог болжээ.
Малчид өвөлжөө, хаваржаа, намаржаагаа өөрсдийн өмч хэмээн үздэг ч одоогийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд зөвхөн өвөлжөөний газрыг эзэмших эрхийн гэрчилгээтэй хүмүүс түгээмэл таарчээ. Хүний эрхийн комиссоос "Адилхан эзэмших эрхийн гэрчилгээтэй боловч уул уурхайн компаниуд малчдаас хамаагүй давуу эрх эдэлж байгаа явдлыг хүлээн зөвшөөрөх аргагүй” гэсэн дүгнэлт хэлэв.
Хүний эрхийн комиссоос уул уурхайн бизнест хүний эрхийг хангуулахаар иргэдийн оролцоог бодитой, үр дүнтэй болгож, мэдээллээр цаг тухайд нь хангаж байх, нүүрс, төмрийн хүдэр зэрэг овор ихтэй ашигт малтмал зөөх бол төмөр зам, хатуу хучилттай авто зам барьсны дараа ашиглах эрх олгодог журам тогтоох, Цагаан хадны нүүрс дамжуулан зөөвөрлөдөг цэгийг хааж дахин ийм газар үүсгэхийг хориглосон шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн санал гаргалаа.
Мөн нөхөн сэргээлтийг заавал хийлгэдэг механизмыг тогтоож, төрийн болон иргэний нийгмийн хамтарсан хяналтын тогтолцоог бий болгох, уул уурхайн нөлөөлөлд өртсөн иргэдэд ээлтэй төрийн бодлогыг бий болгох, уурхайн бүсээс нүүлгэн шилжүүлсэн малчдын нөхөн төлбөрийг тогтоох аргачлалыг баталж, мөрдүүлэх санал гаргав.
Түүнчлэн тус комиссынхан Монгол Улсын Үндсэн хууль, хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс байгаль орчин, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тохиолдолд буруутай аж ахуйн нэгж, төрийн байгууллага, албан хаагчид, иргэдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах нь зүйтэй гэсэн саналаа илэрхийллээ.

URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||