Манганыг нээсэн түүх
1540 онд Италийн металлургч В.Бирингуччно пиролюзит хүрэн өнгөтэй, хайлдаггүй бөгөөд шил шаазан эдлэлийг ягаан өнгөтэй болгоход хэрэглэдэг гэж бичсэн байна. Пиролюзитын өөр бас нэг гайхамшигтай шинж чанар нь ногоон шар шилний бүүдгэр өнгийг арилгадаг болохыг тэмдэглэсэн байна. Металл марганцыг анх гаргаж чадсан хүн нь Австрийн эрдэмтэн И.Кайм мөн юм. Тэрээр 1770 онд 1жингийн хэсэг пиролюзит, 2жингийн хэсэг хар хайлуураас тогтсон хольцыг халааж хэврэг, цагаан цэнхэр өнгөтэй талст гаргаж авсан байна. Энэ нь бохир марганц байсан байна. Тэгээд энэ эрдэмтэн өөрийнхөө гаргаж авсан металлд төмөр байхгүй хэмээн тэмдэглэж судалгаагаа эцэст нь хүргэлгүй орхисон байна.
Марганцын цаашдын хувь заяа нь энэ үед никелийн нээлтийг батлаад байсан Т.Бергманы нэртэй холбоотой болжээ. Тэрээр пиролюзит гэдэг эрдэс бодис бол хар магнези гэж нэрлэдэг шинэ шороо юм гэж тодорхойлолт өгөөд, түүнийг шатаасан шохой, цагаан магнези оксидтой хольж андуурч болохгүй гэжээ. Гэвч Т.Бергман пиролюзитаас металл ялгаж авч чадаагүйгээрээ И.Каймаас ялгаатай.
Энэ эрдсээс шинэ элемент ялгаж авах гэсэн зорилт тавьсан Здахь хүн бол Шееле юм. Тэрээр 1774 онд пиролюзитыг судалсан гурван жилийнхээ дүнг эмхтгэж "Марганц түүний шинж чанарын тухайл" гэсэн илтгэлийг Стокгольмийн акедемд хэлэлцүүлсэн байна. Тэрээр үлэмж утга төгөлдөр энэ ажилдаа хоёр металл "бари, марганц" байна гээд хийн байдалтай хоёр элемент "хожмын хлор, хүчилтөрөгч" хоёрыг тодорхойлж бичсэн байна. К.Шееле марганцын исэл нь тэр үед мэдэгдээд байсан бүх шорооноос ялгаатай болохыг тогтоосон байна.
Марганцын түүхэнд 1774 оны 5 сарын 16-нд мөн 1974 оны 6 сарын 27-нд гэсэн хоёр өдөр байдаг нь нэн сонирхолтой. К.Шееле эхлээд нэг нутгийн найз И.Ганд задалж өгөөч гээд цэвэрлэсэн пиролюзит өгч явуулжээ. Ингээд И.Ган нүүрсний тыгельд пирольюзитийн нунтгийг буталсан нүүрс, тос хоёртой хольж хийгээд бүтэн цагийн турш хүчтэй улайсгахад анх авсан пирольюзитаас ойролцоогоор гурав дахин бага жинтэй металл үүсчээ. 6 сарын 27-нд И.Ганаас шинэ металлын дээжийг хүлээн аваад К.Шееле найздаа пирольюзитаас гаргаж авсан бүх зүйл бусад металлуудаас ялгаатай төмөртэй төстэй шинэ заримдаг металл гэж бичжээ.
"Заримдаг металл" гэдэг нэр томъёо бол нэг хэсэг хугацаанд хими болоод металлургийн ойлголтод байсаар байна. Ийм учраас металл марганцыг гаргаж авсны гавьяа И.Ганд ноогдох ёстой юм. Тэрээр энэ элементийг нээсэн түүхэнд ямар ч байсан цэг тавилцсан байна. Гэхдээ түүний гаргаж авсан марганц нь нүүрстөрөгчийн хольц ихтэй байсан юм. Цэвэр металлыг хожим гаргаж авчээ.
И.Ган, К.Шееле хоёртой ямар ч холбоогүйгээр 1785 онд Германы химич И.Илземен пиролюзитийг хайлуур жонш, шохой нүүрсний нунтагтай хольж халаагаад металл марганыг гарган авчээ. Маш хүчтэй халааж гаргасан байна. Эхлээд энэ металлыг пиролюзитийн эртний нэрээр латинаар манганезиум гэж нэр өгчээ. Ингээд 1808 онд Магни буюу магнезмумийг гаргаж авсны дараа нэрийн төөрөгдөлд орохгүйн тулд марганцын латин нэрийг манган гэж өөрчилжээ.
Байгаль дахь манганы бүлгийн элементүүдийн тархалт нь харилцан адилгүй. Манган газрын царцдасын массын 0.09%-ийг эзлэх бөгөөд тархалтын хувьд хүнд металлуудаас төмрийн дараа хоёр дугаарт ордог элемент юм. Манганы гол эрдэс нь пиролюзит МnО2хН2О юм. Манган нь оксидын, карбонатын болон сульфидын хүдэрт төмрийн эрдсүүдийг дагалдан оршино. Тухайлбал: гаусманит МnЗО4 төмрийн соронзон FеЗО4-той, родохрзит МnСОЗ нь сидерит FеСОЗ-тай, манганы колчедийн МnS2 нь төмрийн колчедан FеS2-тай хамт тохиолддог.
үII бүлгийн элементүүдээс практикийн чухал ач холбогдолтой нь манган юм. Өнгөт ба хар металлургийн үйлдвэрлэлд манганыг гангийн шинж чанарыг сайжруулагч нэмэлт болгон хэрэглэдэг. Төрөл бүрийн хайлшуудад манганыг 0.3-14% хүртэл хэмжээгээр нэмж өгөхөд тэдгээрийн цохилт, доргилт, элэгдлийг тэсвэрлэх чанар нь эрс дээшилдэг байна. Иймд манганыг агуулсан хайлшуудаар машин, техникийн төрөл бүрийн эд ангиудыг хийдэг. 60% Мn, 30% Ni, 10% Сu агуулсан манганин нэртэй хайлшийг цахилгаан хэмжүүрийн багаж хэрэгслийн үйлдвэрлэлд их хэрэглэж байна. Пиролюзит металл манган гаргахад хэрэглэхээс гадна шилний үйлдвэрт тунгалагжуулагч, төрөл бүрийн хуурай зай, будаг, лакийн үйлдвэрлэлд ашигладаг. Түүнчлэн МnО, МnSО4, МnМОЗ зэрэг нэгдлүүд манган агуулсан микробордооны найрлаганд орно.
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||