Топаз гэж юу вэ?
Топаз нь ихэвчлэн хүчиллэг найрлагатай магмын чулуулагт тохиолддог цахиурлаг
найрлагатай эрдэс юм. Мөн энэ нь зарим гидротермаль хувиралд өртсөн
чулуулгийн ойролцоо тохиолдоно. Топаз нь пегматитын түгээмэл эрдсүүдийн
нэг бөгөөд риолит болон боржингийн агуйнуудад бий болсон байдаг. Ховроор
занар болон кварцит зэрэг хувирмал чулуулагт бүрэлдэн бий болно. Топаз тийм түгээмэл эрдэс биш хэдий ч дээр дурьдсан чулуулагт тодорхой хэмжээгээр үүсдэг.
Хүрэн өнгийн арзгар топаз
Бусад эрдсүүдтэй харьцуулахад топаз өгөршил болон усны угаагдалд харьцангуй тогтвортой эрдэс юм. Тийм учир
топаз агуулсан чулуулгийг өгөршилд орж угаагдсан голын хөндийгөөс
түүнийг олох боломжтой. Энэ нь зарим тохиолдолд шороон орд үүсгэсэн
байдаг.
Топаз бол эрдэнийн чулуу
Топаз нь маш түгээмэл эрдэнийн чулууны нэг юм. Түүний өнгөгүй талстууд нь ерөнхийдөө маш сайн чанарын эрдэнийн чулуу болдог.
Тунгалаг топаз, 6.25 карат, 14х10 мм, Щвейцар
Энэхүү өнгөгүй дээжүүдийг зүсэж хөрөөдсөний дараа ерөнхийдөө үнэлгээ багатай болдог. Ихээхэн хэмжээний байгалын топаз мөн шаргалаас хүрэн өнгөтэйгээр тохиолдоно. Цэнхэр болон ягаан өнгийн
топаз олдох боловч түүний байгаль дахь тархалт маш бага байдаг.
Хөх өнгийн топаз 1.40 карат, 9х6 мм, Бразил
Хиймэл топаз
Хөх
өнгийн топаз нь маш алдартай эрдэнийн чулуу бөгөөд ийм өнгөтэй нь маш
ховор тохиолдоно. Зарим худалдаачид байгалийн цэвэр топазыг халааж хөх
өнгөтэй болгодог. Ихэнхи хөх өнгийн топаз нь акуамаринтай ижил
харагддаг. Өнөөдрийн байдлаар зарагдаж буй хөх өнгийн топазууд нь
боловсруулагдсан байгаа. Худалдаачид түүнийг дахин боловсруулсан буюу
сайжруулсан гэдгээ худалдан авагчдад анхааруулж хэлж байх ёстой юм.
Сүүлийн үед энэхүү хөх топазийн үнэ ханш буурч байгаа учир нь ихээхэн
хэмжээгээр дахин боловсрогдох болжээ.
Сентитик аргаар гаргаж авсан хөх топаз, 12.05 карат, 14х11 мм, Орос
Мөн
багахан хэмжээний ягаан болон улаан өнгийн топазууд байгальд
тохиолдоно. Эдгээр нь топазийн хамгийн үнэтэй нь юм. Гэсэн хэдий ч хүрэн
өнгийн топазийг халааж боловсруулах замаар үүнийг гарган авдаг.
Дахин боловсруулсан ягаан өнгийн топаз, 2.4 карат, 9х7 мм, Африк
Өөр
бас хоёр өнгийн топаз үнэт эдлэлийн дэлгүүрт харагддаг. Үүний нэг нь
ногоон өнгийнх бөгөөд хромийг чулууны гадна талын хэсэгт шингээх аргаар
гарган авна. Өөр нэг боловсрогдсон байдлаар гаргаж авсан топазыг
"mystic” гэж нэрлэнэ. Энэхүү чулуулаг титаны ислийг өнгөгүй тунгалаг
топазын гадаргуу дээгүүр бүрэх замаар гарган авна. Энэ гадаргуу нь тийм ч
тогтвортой эд биш бөгөөд хэсэг хугацааны дараагаар хуурч унадаг.
Сентитик топаз
Сентитик
аргаар гаргаж авч зүсэж зассан топаз мөн байдаг. Эдгээрийг
худалдаалахдаа лабораторийн, сентитик, хиймэл гэх мэтээр хаягласан
байдаг.
Топазын хатуулаг ба үл элэгдэх чанар
Топаз нь маш хатуу эрдэс юм. Мохын хатуулгийн шатлалаар бол энэ нь 8-р зэргийнх.
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||