Уул уурхайд өртсөн газрын хохирол 1.16 их наяд төгрөг
Ашигт малтмалын олборлолтод 15 аймгийн 56 сумын нутагт 3984.46 га газар
өртөж орхигдсон мэдээлэл бий. Энэ сүйтгэгдсэн талбайн 60 орчим хувь нь
аж ахуйн нэгжийн, үлдсэн нь нинжа нарын гарт өртсөн байна. Өнгөрсөн онд л
гэхэд 20 аймгийн нутагт 4256 га талбай эвдэрчээ. Нөхөн сэргээлтийн дүн
мэдээнээс үзвэл 2011 онд 196 аж ахуйн нэгж 920 га-д техникийн, 560 га-д
биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн байдаг. Ингээд оны эцэст
872 га-д техникийн 452 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн судалгаа
гарчээ. Энэ онд уул уурхайн улмаас эвдэрсэн 1500 га талбайд нөхөн
сэргээлтийн ажил хийж буй юм. Одоогоор хэчнээн га талбайд техникийн
болон биологийн нөхөн сэргээлт хийсэн талаархи нэгдсэн тоо гараагүй
байна. Гэвч нөхөн сэргээлт хийлгүй орхисон талбай нэлээд бий. Иймд
"Алтыг нь аваад Авдрыг нь хаясан” аж ахуйн нэгжүүдийг олж тогтоогоод
байгаль орчинд учруулсан хохирлыг нь төлүүлхээр Улсын мөрдөн байцаах
газар, БОНХЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран ажиллаж буй аж.
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 онд гарсан. Уг хуулиар хориглосон талбайн хил заагийг гурван жилийн өмнө тогтоосон билээ. Үүнд "Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”-ийг 18 аймгийн 109 талбай, 6958 цэгийн газарзүйн солбицол, талбай тус бүрийн хилийн урт, харьяалах аймаг, сумаар нь нэг бүрчлэн тогтоосон. Мөн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоохдоо 89049.49 ам.км талбайг хамгаалалтад авч Усны мэдээллийн санд бүртгэжээ. Тэгэхдээ газарзүйн байршил, геологийн тогтоцоос нь шалтгаалан хангайн уулархаг бүсэд 200-500, тал хээр, говийн нутагт 500-5000 метр хүртэлх зурваст нийт 3335 талбайд хамгаалалтын цэгийн солбицлыг тогтоосон байна. Монгол орны ойн сангийн нийт талбай 18.8 сая гектар гэдэг. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 12.03 хувийг эзэлдэг бөгөөд 14.2 сая га нь навчит шилмүүст мод, 4.6 сая га нь заган ой юм. Ойн сангийн хилийн заагийг нийт 3 536 490 цэгийн солбицлоор гаргасан байдаг.
Гэвч энэ тогтоосон хилийн заагийн цэг солбицолд алдаа мадаг ихтэй, зарим талбайн солбицол нь улсын хилийн гадна гарсан гэдэг. Ийм алдаа гарсан нь кадастрын зураглал хийлгүй тухайн сумдын Засаг дарга нараас ирүүлсэн саналд тулгуурлаж шийдсэнтэй холбоотой гэж байгаа юм.
"Урт нэртэй” хуулиар хориглосон газарт хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай 1336 лиценз бий. Үүнд хүчинтэй байгаа хайгуулын 909, ашиглалтын 427 лиценз байгаа аж. Уг лицензийг 827 аж ахуйн нэгж эзэмшиж буй юм. Дээрх лиценз нь одоо хүчинтэй байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн 44, ашиглалтын лицензийн 34 хувьтай тус тус тэнцэж байна. Эдүүгээ дээрх лицензүүдийн талбай дахь үйл ажиллагаа бүрэн зогссон. Үүнээс гадна эдгээр талбайд нөхөн сэргээлтийн ямар ч ажил хийгдээгүй юм. Мөн эдгээр аж ахуйн нэгжийн оруулсан хөрөнгийг хаанаас хэрхэн нөхөн төлөх асуудал ч шийдэгдээгүй байгаа билээ.
Байгаль орчны хохирол, нөхөн сэргээлтийн зардал тооцох ажлын хүрээнд 226 лицензийн 59.27 мянган га талбай хамрагдсан аж. Үүний 45.47 мянган га талбай нь "Урт нэртэй” хуулийн хориглосон бүсэд багтжээ. Хориглосон бүсийн талбайн 9.05 мянган га нь ашиглагдаагүй байна. Ингээд байгаль орчинд учруулсан нийт хохирлын хэмжээ 1.16 их наяд төгрөг болсон. Үүнээс "Урт нэртэй” хуулиар хориглосон бүсэд ногдох хохирол 672 гаруй тэрбум төгрөг юм. Уг хохирлыг байгаль орчин нөлөөлсөн байдлаар нь задлаад үзвэл агаар мандалд 1963, гадаргын усанд 839627.4, газрын доорхи усанд 30554, хөрсөнд 104433, ургамлан нөмрөгт 98204, эдэлбэр газарт 1660, газрын хэвлийд 67007, ойн санд 12816, ан амьтанд 3286 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Нийт эвдэрсэн талбайн 2.1 мянган га-д техникийн, 632.2 га-д биологийн нөхөн сэргээлт хийж ургамалжуулжээ. Цаашид 5057.1 га талбайд техникийн, 7096.1 га-д биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэсэн тооцоо гараад байгаа юм. Мөн хуулиар хориглосон бүсийн эвдэрсэн талбайд нөхөн сэргээлт хийхэд 54.7 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ. Энэ мөнгөний 32.3 хувийг техникийн, 41.7 хувийг ойн санг нөхөн сэргээхэд зарцуулах аж. Бас 11.8 хувь нь биологийн нөхөн сэргээлтэд, үлдэх 14.1 хувь нь голын голдирлыг засахад тус тус зарцуулагдах тооцоо бий.
Одоогоор "Урт нэртэй” хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах болсон. Ингэснээр хуулиар хориглосон бүсэд нэг ч лиценз олгохгүй бөгөөд уг хуулийн хэрэгжилт гацаанаас гарч бүрэн хэрэгжих боломж бүрдэх юм.
Иймд БОНХЯ-ны мэргэжилтнүүд одоо газрын доорхи цэнгэг усны орд газруудыг Улсын тусгай хамгаалалтад авах, уул уурхайн үйл ажиллагаанаас үүсч буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор бүс нутгийн экосистемийн үнэлгээ хийж, биологийн төрөл зүйлийг хамгаалах, Уул уурхайн үйл ажиллагааны эрсдлийн сантай болох арга хэмжээ авах учиртай хэмээж буй. Үүнээс гадна уул уурхайд өртөж орхигдсон газрыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, байгаль орчны талаархи стандартыг олон улсын түвшинд хүргэж боловсронгуй болгох ёстой гэж байгаа юм.

URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||