Таныг дараах ажлын байруудад урьж байна
УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
(ЗӨВЛӨХИЙН АЖЛЫН БАЙР –ХУВЬ ХҮН)
Дугаар: WB/MOF/MINIS/CS/IC/3.6/2013
Монгол улсын Засгийн газар нь Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас 25 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээл хүлээн авсан ба энэхүү зээлийн тодорхой хэсгийг дараахь зөвлөх үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөсөн болно.
Говийн бүсэд усны сав газрын захиргаадыг байгуулан ажиллуулж, устай холбоотой бүхий л асуудлыг сав газрын түвшинд шийдэж байх зорилт, чиг үүргийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх, БОНХЯ болон холбогдох бусад төрийн ба төрийн бус байгууллагуудыг шаардагдах мэдээ мэдээлэл, мэргэжил арга зүйн удирдлагаар шуурхай хангах үүрэг бүхий дараахь 11 мэргэжилтний ажлын байрыг:
1. Газрын доорхи усны нөөц, ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн
2. Газрын доорхи усны хяналт, шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн
3. Усны нөөцийн нэгдсэн менежмент, төлөвлөлт, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн
4. Гадаргын усны нөөц хариуцсан мэргэжилтэн (Бичиг хэрэг)
5. Усны барилга байгууламж хариуцсан мэргэжилтэн
6. Усны үнэ, төлбөр хариуцсан мэргэжилтэн
7. Усны чанар, экологийн асуудал хариуцсан мэргэжилтэн
8. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн
9. Газар зүйн мэдээлэл, усны дэд сан хариуцсан мэргэжилтэн
10. Нягтлан бодогч
11. Жолооч
дор дурьдсан гурван нэгж тус бүрд зарлаж байна. Үүнд:
1. Алтайн өвөр говийн сав газрын захиргаа. Байршил: Даланзадгад хот, Өмнөговь аймаг,
2. Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаа. Байршил: Сайншанд хот, Дорноговь аймаг,
3. Умардговийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаа. Байршил: Чойрхот, Говьсүмбэр аймаг,
Зөвлөх мэргэжилтнүүдийн ажлын байрны үндсэн зорилт: Сав газрын захиргааны даргын удирдлага дор ажиллаж, төрөөс усны талаар баримтлах бодлого, Усны тухай хууль болон холбогдох бусад эрхзүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, сав газрын УННМ-ийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг шаардлагатай бүхий л үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах, тэдгээрийг удирдан зохион байгуулах,тайлагнах зэрэг болно.
Зөвлөхийн ажиллах хугацаа: 2014 оны 1 сараас 2016 оны 9 сар хүртэл /хүн тус бүр, 32 сар/.
Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл нь дараахь шалгуур үзүүлэлтүүдийг хангасан эрх бүхий зөвлөхүүдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Сонирхсон зөвлөхүүд ажлын намтар /СV/, дипломын хуулбар, цалингийн тодорхойлолт, өмнөх 2 ажлын байрны тодорхойлолтыг тус тус бүрдүүлэх ба дугтуйн гадна талд тухайн сонирхож буй ажлын байр болон сав газрын захиргааны нэрийг тодорхой бичиж тэмдэглэсэн байна.
Ажлын байр тус бүрт дараахь шалгуур үзүүлэлтүүд тавигдана. Үүнд:
· Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
· Мэргэжил: Ус, санхүү, хууль болон байгалийн шинжлэх ухааны аль нэг чиглэлийн мэргэжилтэй
· Мэргэшил: Усны болон байгалийн ухааны менежмент (1, 2, 3, 4, 5, 7 дугаар ажлын байр), санхүү, эдийн засаг, нийгэм (8, 10), хууль, эрх зүй (6) болон газар зүй, газар зүйн мэдээллийн систем (9)чиглэлээр тус тус мэргэшсэн байх,
· Туршлага: Төр, олон улсын болон төрийн бус байгууллага, хувийн хэвшилд 5-аас доошгүй жил ажилласан байх
· Урчадвар: Бусдыг манлайлах, aсуудал шийдвэрлэх, боловсруулах, зохион байгуулах, багаар ажиллах болон kомпьютер, aнгли, орос хэлний анхан шатны мэдлэгтэй байх зэрэг болно.
· Жолоочид тавигдах шаардлага: Бүрэн дунд шатны боловсролтой, хүчин төгөлдөр жолооны үнэмлэхтэй байх; хүн тээврийн автомашины жолоочоор 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, элдэв муу зуршилгүй (архи, тамхи) байх. Ажилд орохыг хүссэн өргөдөл, автомашины хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх талаарх Замын цагдаагийн газрын тодорхойлолт болон жолоочоор ажиллаж байсан тухай өмнөх ажлын газрын тодорхойлолтуудыг ирүүлнэ.
Сонгон шалгаруулалтад оролцогчид нь холбогдох баримт бичгээ 2013 оны 12 дугаар сарын 20 –ны өдрийн 15.00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) доорх хаягаар (шуудан, факс, эсхүл э-мэйл-ээр) ирүүлсэн байх шаардлагатай.
Хаяг: "Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих” төсөл
Аригтөв # 401, Жамъянгүний гудамж-10,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Улаанбаатар, Монгол Улс
Утас:+ 976 7011 2689
Факс: +976 7011 2689
Э-мэйл: odonchimegb@minis.mn
Цахим хуудас: www.minis.mn
Зөвлөхүүд 2004 оны 5 дугаар сард нийтэлсэн, 2006 оны 10 дугаар сар болон 2010 оны 5 дугаар сард тус тус хянан шинэчилсэн "Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам" ("Зөвлөхийн журам")-ын 1.9-д заасан сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч үзэх шаардлагатай. Сонирхсон мэдээллээ дээрх хаягаар лавлах буюу мөн ирж авч болно.
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||