Хотгорын нүүрсний сав газрын ашиглалтын талаар хамтран ажиллалаа
Тус аймгийн зүгээс Эрчим ХХК-ний уурхайн
үйл ажиллагааг сэргээх, Хотгорын уурхайн нүүрс ашиглалтын талаар болон
Увс аймгийн Цагдаагийн газартай хамтран ажиллах саналтай байгаагаа
илэрхийлсэн юм.
Дээрх асуудлаар ярилцаж Эрчим ХХК-ийг мэргэжлийн
хяналтын улсын байцаагчийн актаар тавьсан зөрчлийг арилгах хүртэл
хугацаанд үйл ажиллагааг нь зогсоосон бөгөөд техник эдийн засгийн
үндэслэл, байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээ хийлгэх, гол усны
эх бүрэлдэх газарт овоолсон шороон овоолгыг зайлуулаагүй, улсын комисс
ажиллуулаагүй зэрэг зөрчлийг арилгасан нөхцөлд тус уурхайн үйл
ажиллагааг сэргээхээр болов. Харин Хотгор ХК-ийг ашигт малтмалын улсын
нөөцөд бүртгэгдсэн нөөцийг иж бүрэн зөв зохистой ашиглах талаар харилцан
тохиролцоонд хүрлээ. Үүнд байгалийн баялгийг сорчлон ашиглах явдлыг
таслан зогсоож тус уурхай дээр ашиглахгүй хаясан 420 мянган тонн
нүүрсийг ашиглах талаар бүрэн тохиролцож, хаягдал гэх нүүрсийг шигшиж
хэрэглэгчдэд нийлүүлэхээр шийдвэрлэв.
Н.Туяа
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||