Ж.Мөнхбат: Дахин сонгууль явуулж Говь-Алтайн ордуудыг ашиглахаар санаархаж байна
Энэ сарын 19-ны өдөр Говь-Алтай аймагт
ИТХ-ын дахин сонгууль болно. Сонгуультай холбоотой асуудлаар МАН-аас
мэдээлэл хийлээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Энэ сонгууль болох ёсгүй байсан юм. Дахин сонгууль явуулж
байгаа нь АН-ын хууль бус үйл ажиллагаатай холбоотой. Энэ сонгуульд
АН-ынхан ямар ч хамаагүй үнээр ялахын тулд улайран зүтгэж байгаа нь тус
аймгийн дархан цаазат газрын байгалийн баялагт шунаж байгаатай
холбоотой.
Говь-Алтай аймгийн дархан цаазат газрын зарим хэсгийг тусгай хамгаалалтаас гаргах талаар Ч.Сайханбилэг даргын гарын үсэгтэй албан бичиг явж байгаа нь тэнд байгаа хоёр ордыг ашиглах, эсвэл хэн нэгэнд авч өгөх гэсэн санаархал. Тэнд байгаа "Хатан суудал", "Талын мэлтэс" орчмын газарт их хэмжээний алттай гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон учраас эрх баригчид үүнд шунаж, энэ сарын 19-нд болох сонгуулиар АН-ыг ялалт байгуулахаар улайрч байна.
Энэ бол хэрэв АН ялалт байгуулж, Говь-Алтай аймгийн Засаг даргаар АН-ын хүн сонгогдох юм бол энэ хоёр их нөөцтэй ордыг өөрсдийн мэдэлд авах гэсэн санаархал. Орон нутгийн удирдлагууд болох аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, хамгаалалын захиргааны даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч нарын хариугаар бол энэ ордуудыг ашиглах боломжгүй гэсэн.
Гэтэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь яагаад энэ ордыг авах гэж улайраад байгааг ойлгохгүй байна. Үнэндээ энэ сарын 19-нд болох Говь-Алтай аймгийн дахин сонгууль Ч.Сайханбилэгийн орд авахыг санаархсан сонгууль болно” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: www.mminfo.mn

URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||