УУЛ УУРХАЙН ТӨСЛИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОВСРУУЛАХ
Нэг. Нийтлэг зүйл
1. Эрдэс баялаг, ашигт малтмалын нөөцөд тулгуурлан уул уурхайн (ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулах) төсөл хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох дараах 3 төрлийн баримт бичиг байна. Үүнд :
1.1. Төсөл хэрэгжүүлэх урьдчилсан үнэлгээ
Хайгуулын ажлаар илрүүлсэн эрдэс баялаг дээр тулгуурлан уул уурхайн (ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулах) төсөл хэрэгжүүлэх эдийн засгийн боломжийн талаар суурь судалгаа хийж урьдчилсан үнэлгээ өгөх зориулалтаар хийгдэнэ. Холбогдох аргачлалын дагуу хийгдсэн хайгуулын ажлын үр дүнгээр олж авсан мэдээлэл дээр үндэслэн эрдэс баялгийн хэлбэр хэмжээ, бүрдэл, агуулга, чанар , геологийн тогтцыг тодорхойлсон байна. Төсөл хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох хязгаарлагдмал хэмжээний туршилт, инженерийн болон эдийн засгийн үр ашгийн тооцоо хийсэн байна.
1.2. Техник, эдийн засгийн үнэлгээ
Ордын нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүл эх зорилгоор хайгуулын ажлаар тогтоосон эрдэс баялаг дээр тулгуурлан уул уурхайн (ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулах) төсөл хэрэгжүүлэх боломжит хувилбаруудын эдийн засгийн үр ашгийг тооцсон судалгаа юм. Уурхай, уулын үйлдвэрийн техник, технологийн сонголт, инженерийн шийдэл, эрх зүй, үйл ажиллагаа, эдийн засаг, нийгэм, байгаль орчны болон холбогдох бусад хүчин зүйлсийн санхүүгийн дүн шинжилгээг ашигт малтмалын нөөцийг бүртгэх түвшинд боломжит хувилбаруудаар хийсэн байна. Төсөл хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлэх экологийн хохирлыг холбогдох аргачлалын дагуу тооцсон байна. Хөрөнгө оруулалт, зардлын тооцоо болон инженерийн эцсийн шийдэл гаргахад энэ судалгааны ажил хангалтгүй.
Уул уурхайн (ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулах) төслийн санхүүжилтийг шийдэхэд чиглэгдсэн ордын геологи, инженерийн шийдэл, эрх зүй, үйл ажиллагаа, эдийн засаг, нийгэм, байгаль орчин болон холбогдох бусад хүчин зүйлсийг нарийвчлан тооцсон дэлгэрэнгүй судалгаа юм. Ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж улсын бүртгэлд бүртгэсэн байна. Орд ашиглах хугацаанд жил бүрийн гүйцэтгэх ажлын хэмжээ, эдийн засгийн үзүүлэлтүүдийг техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан байна. Ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах технологи нь өргөн хүрээтэй туршилтын ажил дээр тулгуурласан, эдийн засгийн үнэлгээ нь нийт нөөцийг ашиглах жил бүрийн олборлолт, баяжуулалт, боловсруулалтын технологийн зардал ба татвар, санхүүгийн хуульд нийцүүлэн борлуулалтын орлого зэргийг тусгаж тооцсон бэлэн мөнгөний урсгал, мэдрэмжийн шинжилгээнд тулгуурласан байна.
2.1. Техник, эдийн засгийн үнэлгээ, үндэслэлийг геологи, уул уурхайн эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төслийн байгууллага, аж ахуйн нэгж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий Монгол Улсын зөвлөх инженер боловсруулна.
2.2. Гадаадын байгууллагын боловсруулсан техник, эдийн засгийн үнэлгээ, үндэслэлийг 2.1.-д заасан этгээд орчуулж, агуулга хэлбэрийн хувьд мөрдөгдөж буй зааварт нийцүүлэн бэлтгэсэн байна.
2.3. Нийтлэг зүйлийн 1.1, 1.2 ба 1.3. -т заасан үнэлгээ, үндэслэл гүйцэтгэхэд тавигдах үндсэн шаардлага, зайлшгүй оруулбал зохих үзүүлэлтүүдийг 1-р хүснэгтэд харуулав. Холбогдох зургуудыг компьютерийн мэргэжлийн программын тусламжтай үйлдсэн байна.
Гурав . Техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах
3.1. Ашигт малтмалын орд ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг захиалж хийлгэсэн аж ахуйн нэгж нь түүний хэвлэмэл болон цахим хэлбэрээр хийсэн тус бүр нэг хувийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Уул уурхайн газарт ирүүлэх бөгөөд тус газар нь санал, дүгнэлтээ гарган Эрд эс баялгийн зөвлөлд уг техник, эдийн засгийн үндэслэлийн хамт хүргүүлнэ.
3.2. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл техник, эдийн засгийн үндэслэл хүлээн аваад тус зөвлөлийн хурлаар хэлэлцэн түүнийг ашиглах зөвшөөрлийг өгөх эсэх шийдвэрээ гарган тэмдэглэл үйлдэнэ. Стратегийн ач холбогдолтой болон олборлолт боловсруулалтын нарийн технологи бүхий орд ашиглах ТЭЗҮ -д ерөнхий болон хэсэгчилсэн байдлаар хөндлөнгийн шинжилгээ хийлгэж болно.
3.3. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралд техник, эдийн засгийн үндэслэлийг захиалагч байгууллага танилцуулах бөгөөд гүйцэтгэгч байгууллагын төлөөлөгчийг заавал байлцуулна.
3.4. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс тухайн техник, эдийн засгийн үндэслэлд шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзвэл холбогдох зардлыг хэлэлцүүлж байгаа аж ахуйн нэгж хариуцна.
Дөрөв. Техник, эдийн засгийн үндэслэлийг хадгалах, ашиглах ба шинэчлэн боловсруулах
4.1. Техник, эдийн засгийн үндэслэлийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр тус бүр гурван хувь үйлдсэн байх бөгөөд захиалагч, гүйцэтгэгч байгууллага ба Уул уурхайн газарт тус тус нэг хувийг хадгална.
4.2. Уул уурхайн газар хүлээн авсан техник, эдийн засгийн үндэслэлийн хэвлэмэл хувийг АМГТХЭГ-ын архивт шилжүүлэх бөгөөд цахим хувилбарыг орд ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор ашиглана.
4.3. АМГТХЭГ нь техник, эдийн засгийн үндэслэлийг зөвхөн захиалагчийн зөвшөөрлөөр бусад байгууллага, иргэнд танилцуулж болно.
4.4. Уул уурхайн төслийн техник эдийн засгийн үндэслэлд технологи, эдийн засгийн өөрчлөлт оруулах шаардлагатай тохиолдолд хэрэгжүүлэгч байгууллага ТЭЗҮ-ийг шинэчлэх буюу шинээр боловсруулах үүргийг хүлээнэ.
4.5. ТЭЗҮ-ийн хэрэгжилтийг жил бүрийн тайлан, уулын ажлын төлөвлөгөөгөөр дамжуулан хянах ажлыг Уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
4.6. Ашиглалтын явцад ТЭЗҮ-д тусгагдсан захын агуулга, кондици, нөөц зэрэг голлох үзүүлэлтүүдэд бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ ханшийн хэлбэлзэл, үйлдвэрлэлийн зардлын өөрчлөлт зэргээс шалтгаалан гарах бага хэмжээний өөрчлөлтийг төсөл хэрэгжүүлэгч компани жил бүрийн эцэст шинэчлэн тогтоож, ирэх жилийн уулын ажлын төлөвлөгөөнд тусган Уул уурхайн газарт мэдэгдэж байх.
4.7. 4.6-д дурьдсан үзүүлэлтүүдэд гарсан өөрчлөлтийг шаардлагатай гэж Уул уурхайн газар үзвэл нөөцийг улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлнэ.
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||