Ord.mn | Mongolian Mining
Mongolia |  Mobile |  Rss

Тогтворгүй 2013 оны тогтвортой тоглогчдын туршлага

2013 он анх ирэхдээ би тогтворгүй байх болно гэсэн тодорхой сануулгатайгаар айлчилсан бол илүү олон компани "Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” номинацид оролцох байсан биз. Энэ удаад энэ "онцлог” номинацид харьцангуй цөөн буюу дөрвөн компани оролцсон ч тэдний туршлага харин багагүй ажээ. Тогтвортой ажиллагаагаа хадгалахаар "Багануур”, "Вагнер Ази тоног төхөөрөмж”, "Шивээ-Овоо”, "Энержи Ресурс” маш их зүтгэл гаргаж ажилласантай танилцахын өмнө шүүгчдийн ярианд анхаарал хандуулна уу.

"Тогтвортой ажиллагааны үзүүлэлт”-ийн эзнийг шүүгчид хэрхэн тодруулав?

Д.Ачит-Эрдэнэ: Өнгөрсөн 2013 онд уул уурхайн салбар гадаад болон дотоод хүчин зүйлүүдээс хамааран нэлээд уналттай байлаа. Энэ салбарын компаниудын үнэлгээ буурч, хувьцаа нь ч унасан. Өрмийн болон геофизикийн компани бүгд л өөр ажил олохгүй бол болохгүй болсон гээд түрүүн ярьж байсан. Тэгэхээр ийм хэцүү нөхцөлд үүнийг сөрөн ажиллаж чадсан, үйл ажиллагаагаа хадгалаад, өсөлттэй ажилласан компани байна уу? Бэршээлтэй үед ч гэсэн хөрөнгө оруулалт татаж чадсан эсвэл нэмж хийсэн үзүүлэлттэй ямар компани байна вэ? Ямар байдлаар эрсдлийн менежментийг хийсэн бэ зэрэг шалгуураар компаниудыг шалгаруулахаар болсон. Тийм компаниуд бий.

Ирүүлсэн материалуудыг нь үзэхэд бас яг энэ чиглэлээр хариултаа тодорхой өгсөн байна. Хайгуулын компаниуд орж болох юм гэж анхандаа бодож байсан. Энэ чиглэлийн компаниуд өнгөрсөн жил ихэнх нь зогссон. Эсрэгээр "Эрдэнэ Ресурс” шиг байнга мөнгө босгож, хайгуулаа үргэлжлүүлж чадсан тун цөөн хайгуулын компани бий. Гэхдээ энэ удаад олборлолт, ханган нийлүүлэлтийн компаниуд материалаа ирүүлжээ.

Г.Шархүү: Тогтвортой үйл ажиллагаа номинацид материалаа ирүүлсэн дөрвөн компани байгаа. Энэ дундаа "Вагнер Ази” ажлын байр шинээр бий болгосон, эрсдэлийн менежментийг бас их сайн хийсэн.

Н.Алгаа: Тогтвортой ажиллагаагаараа "Вагнер Ази”, "Энержи Ресурс” хоёр компанийн аль нэг нь тодрох болов уу.

Г.Шархүү: "Вагнер Ази” бол ханган нийлүүлэгч компани. Энэ компани үйл ажиллагаагаа тогтвортой явуулаад, шинэ ажлын байр бий болгоод, шинэ бүтээгдэхүүн бий болгож ажиллажээ. Ерөнхийдөө ханган нийлүүлэгч компаниуд бас л зогсонги байдалд орсон шүү дээ.

Б.Пүрэвтогтох: Энэ номинацид материалаа ирүүлсэн компаниуд бүх талаар их юм хийжээ. Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан компаниуд байна. Эндээс би "Вагнер Ази” дээр хамгийн өндөр оноо тавьсан. Өнөөдөр CAT-ын техник хэрэглээгүй уурхай Монголд байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, тэдний техникийг хэрэглэж буй уурхайнууд бүгд "Вагнер Ази”-тай ямар нэг хэмжээгээр холбоотой ажиллаж байгаа.

Д.Ачит-Эрдэнэ: "Вагнер Ази”-ийн тухайд хөрөнгө оруулалтаа ч их сайн хийжээ.  

Д.Галсандорж: "Вагнер Ази” бол ханган нийлүүлэгч компани. Тоног төхөөрөмжийн үйлчилгээгээ ч бүрэн хариуцаж хийдэг. Бусад орны тоног төхөөрөмж нийлүүлдэг "Liebherr”, "Komatsu” зэрэг Герман, Японы дистрибьютерүүдийг бодвол борлуулалт, сервисийн хэмжээгээр "Вагнер” илүү байгаа. Нүүрс, зэсийн уурхайнуудын техникийн паркийг аваад үзвэл "Вагнер” илүү шүү дээ. Ерээд онд орж ирсэн компани Монголын зах зээл дээр нийлүүлэлт, борлуулалтынхаа хэмжээг хадгалаад, өрсөлдөөд хэдий зах зээл уначихсан, уул уурхайн компаниуд хөрөнгө байхгүй үед ч борлуулалтаа хийж чадаж байгаа нь менежмент сайн байгаагийнх юм. Монголын зах зээлд ер нь нэлээд ажиллаад сурчихсан ийм компани гэж үнэлэхээр байна.

Ж.Цэвээндорж: "Энержи Ресурс”-ийг эхний байранд тавьсан. Ханган нийлүүлэгчийн үйл ажиллагаа яагаад тогтвортой байдаг юм гэхээр цаад үйл ажиллагаа явуулагч нь тогтвортой байхаас хамаардаг. Тиймээс би ингэж дүгнэсэн.

Д.Дондов: Би уг нь хоёр компанийг дотроо бодчихоод байгаа юм. Та бүгд "Вагнер Ази”-ийг дэмжиж байх шиг байна.

Тэд юу хийв?

Уул уурхайн салбар бол эрдсийн зах зээлийн савлагаанаас хамаарч байдаг тийм нэгэн "тогтворгүй” өрнөл дунд аж төрдөг. Өөрөөр хэлбэл, өгсөж уруудах мөчлөгийг энэ салбар үргэлж амсч байдаг. Ийм нөхцөлд уул уурхайн салбарын компаниуд тогтвортой ажиллагаагаа авч үлдэж чадахуйцаар үйл ажиллагаагаа төлөвлөж, хэрэгжүүлэх нь хамгаас чухал байдаг. Өнгөрсөн 2013 он бол эрсдлийн менежментийг Монголын компаниуд хэр сайн хэрэгжүүлдэг, зах зээлийн уналттай хямралын үед хэр тогтвортой байж чаддагаа харуулахыг "тулгасан” жил байсан гэдэгтэй уншигч та маргахгүй биз.

Энэ жилийн хувьд "Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” номинаци нь 2013 оны онцлогоос хамааран шинээр нэмэгдсэн нэрлэмж байсан бөгөөд үүнд нийт дөрвөн компани оролцсоны дунд "Багануур”, "Вагнер Ази” тоног төхөөрөмж, "Шивээ-Овоо”, "Энержи Ресурс” багтсан юм. Эдгээрийн дотор "Вагнер Ази” тэргүүлжээ.

Mining Journal Awards 2013-"Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” номинацийн дүн

Нэрс    Вагнер Ази тоног төхөөрөмж    Энержи Ресурс    Багануур ХК    Шивээ-Овоо ХК
Дүн     115                                       85                      63                  63

Хямралын жил буюу эрдсийн үнэ ханш зах зээлд нэлээд бууралттай байсан 2013 онд салбарын компаниуд ямар хариу арга хэмжээ авч тогтвортой ажиллагаагаа хамгаалахаар зүтгэснийг одоо танд хүргэе.
"Энержи Ресурс” олборлолтоо өсгөөд зогссонгүй, бүтээмж арвинтай үйлдвэрүүдийг цогцлоов

2013 он коксжих нүүрс олборлогчдод гарцаагүй хүнд жил байсан. Үүний нэгэн тодорхой төлөөлөгч бол "Энержи Ресурс” компани юм. Гэсэн ч тус компани өнгөрсөн онд олборлолтоо өмнөх 2012 оныхоо 8.6 сая тонн олборлолтын үзүүлэлтийг ахиулж чаджээ.  2013 оныг тэд төлөвлөгөөнийхөө дагуу 10 сая тоннын олборлолттойгоор үджээ. Тэдний хувьд нүүрсний зах зээлийн үнэ бараг 30 хувиар унасан нь гол сорилт байлаа. Гэсэн ч ийм нөхцөл байдалд "Энержи”-гийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үлдсэн модулийг ашиглалтад оруулсан, Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр ашиглалтад оруулсан зэрэг нь тогтвортой ажиллаж чаддагийг нь илүү батлан харуулжээ.

Тус компанийн 2012 оны нүүрсний олборлолт 8.6 сая тонн байсан бөгөөд боловсруулалтад оруулсан нүүрсний хэмжээ нь 7 сая тонн, коксжих нүүрсний баяжмал нь 3.7 сая тонн, дайвар бүтээгдэхүүн нь 1.6 сая тонн байжээ.  Харин өнгөрсөн 2013 онд тус компанийн боловсруулалтад оруулахаар төлөвлөсөн нүүрсний хэмжээ 10.5 сая тонн, коксжих нүүрсний баяжмал нь 5.5 сая тонн, дайвар бүтээгдэхүүний хэмжээ нь 2 сая тонн байжээ.

Тус компани уурхайчдадаа зориулан нийт 460 айлын 9 орон сууц шинээр ашиглалтад оруулсан нь тэдний 2013 оны тэмдэглэхүйц амжилт юм. Тэд бас 2013 оны эхэнд Өмнөговь аймагтай хамтран хоёр талын санхүүжилтээр 700 хүүхдийн шинэ сургууль байгуулжээ.
20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр өнгөрсөн онд барьж байгуулан ашиглалтад оруулсан нь ус дахин ашиглалтыг үлэмж хэмжээгээр дээшлүүлжээ. Одоо ус ашиглалт 10 литр хаягдлаас 7-8 литр ус шавхан, үйлдвэрт буцаан ашиглах түвшинд хүрчээ.

Урьд нь баяжуулах үйлдвэрээс гарсан хаягдлын усыг тунгаахад 5 км зөөвөрлөөд, хиймэл нууранд оруулан тунгаах зарчмаар ажилладаг байв. Энэ үйл явцад усыг ялгахад ихээхэн цаг хугацаа зарцуулдаг байсныг шинэ үйлдвэрийн дэвшилтэт шийдлээр тун ахархан хугацаанд гүйцэтгэдэг болжээ.  

"Энержи Ресурс”-ийн нийт ажилчдын тоо 2012 оны эцсийн байдлаар 2568 гаруй байсан бол өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар 2274 байв. Харин Ухаахудаг уурхайн хүрээнд нийт 2900 орчим хүн шууд ажлын байртай байгаагийн 38.9 хувь нь орон нутгийн иргэд байна. Тус компани ашиг бус алдагдал хүлээн ажилласан ч нутгийн иргэдийн ажлын байрыг хадгалахад онцгойлон анхаарч, тогтвортой хадгалж үлджээ.

Зардлаа танах нь ийм үед амин чухал. Энэ хүрээнд тус компаниын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч, гадны зөвлөх үйлчилгээний гэрээ дуусгавар болсноор зардал 37 хувиар буурчээ. Мөн уурхайгаас Цагаанхад чиглэлийн тээврийн техникийн бэлэн байдал, бүтээмжийг нэмэгдүүлж, ачаа эргэлтийг ихэсгэснээр зардлыг 15 хувиар бууруулжээ.

"Вагнер Ази Тоног Төхөөрөмж”

АНУ-ын хөрөнгө оруулалттай "Вагнер Ази” компани нь өнгөрсөн онд тогтвортой ажиллахын зэрэгцээ агрегат засварын төв болон S.O.S тосны лаборатори байгуулан ажилласан байна. Мөн дадлагажигч оюутан болон механикчдын хөгжилд зориулсан сургалтын төв байгуулсан юм.

Тус компани Хорин хоёрын товчооны төмөр замын ачиж буулгах хэсэгт 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээс гадна агрегат засварын төв, динамометр, төв оффис, засварын цех, бүх салбаруудын шинэчлэл болон бусад бүтээн байгуулалт зэрэг ажилд нийт 19.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн амжилтыг 2013 онд гаргажээ.

"Вагнер Ази” компани гадаадын ажилчдыг цөөн байлгаж, харин монгол ажилчдыг сайтар бэлтгэх бодлого баримтлан ажилладаг нь энэ компанийн бас нэгэн давуу тал юм. Тус компанийн Дагалдагч засварын механик бэлтгэх хөтөлбөрт 104 хүн хамрагдаж, найман сарын хугацаатай, цалинтай сургалтад хамрагдаж, 87 оюутан тус компанид хүнд даацын болон автомашины засвар үйлчилгээний техникч болжээ. 2012 оны аравдугаар сард Засварын механикч бэлтгэх зорилгоор дөрвөн жилийн хугацаатай коллежийн хөтөлбөр хэрэгжүүлж, 30 оюутныг цалинтай сургалтад хамруулан ажилласан амжилтыг бүтээжээ. Хөдөлмөрийн бэрхшээлтэй 15 хүн энэ компанид байнгын ажлын байраар хангагдан ажиллаж буй ажээ.  

Тус компани нэг төв оффистой, орон нутагт таван салбартай, нийт 10 барилга байгууламжтайн дээр Дорнод аймагт үйл ажиллагаагаа өргөжүүлэн Чойбалсанд ХАА-н төвийг 2014 онд нээхээр зорин ажиллаж байна. "Вагнер Ази” S.O.S лабораторийг 2010 онд Катерпилларийн бүх тоног төхөөрөмж, машин механизмд хэрэглэсэн тосыг шинжлэх зорилгоор байгуулжээ. Энэхүү лаборатори байгуулагдсанаар тус компанийн тусгай мэргэжилтнүүд тухайн үйлчлүүлэгчийн CAT-ын тоног төхөөрөмжийн мэдээллийг хянаж, дээж авсан тосны шинжилгээнд үндэслэн машин механизмын элэгдэл, эвдрэл, засвар үйлчилгээг тогтоох боломжтой юм. Энэхүү лаборатори "Оюутолгой”, "Энержи Ресурс”, "Багануур”, "Бороо гоулд”, SGS зэрэг компанитай хамтран ажилладаг байна. Тосны шинжилгээг олон улсын стандарт, ASTM болон Монгол улсын стандартын дагуу хийж гүйцэтгэдэг ажээ.

"Вагнер”-ийн Динамометрийн цехэд CAT-ын бүх төрлийн хөдөлгүүрүүдийг оношилдог. Энэ цехэд машин механизмын хамгийн гол цөм болсон хөдөлгүүрийг угсарч суурилуулахаас нь өмнө найдвартай ажиллагааг хянаж, баталгаажуулснаар хэрэглэгчийн засварын зардлыг ихээхэн хэмнэх юм. Тус компани мөн цилиндрийг угсрах, задлах, өнгөлөх Гидравликийн оношлогооны төв, Сэлбэг угаах шүүгээ, Эд ангийн будах цехийг ажиллуулж байна.

Зардлыг бууруулахаар тус компани бүтээгдэхүүн үйлчилгээний түншүүдэд төлдөг төлбөр, өр зээлийн хүүг багасгах төсөл хэрэгжүүлэн ажилласан юм. Уг төслийг хэрэгжүүлж тохиролцоонд хүрснээр тус компани бүтээгдэхүүнийхээ өртгийг багасгаж, зардлаа бага байлгах боломжит нөхцөлийг бүрдүүлжээ. Үүнд гол тоног төхөөрөмж үйлдвэрлэгч болох Катерпиллар хамтарч ажиллаж буй ажээ. Түүнчлэн тус компани ажилчдадаа үйлчилдэг 22 жижиг автобусны оронд 10 том жуулчны автобусны гэрээ хийж, түлшний болон бусад зардлыг бууруулжээ.

"Вагнер Ази” ажилчдынхаа оюуны хөрөнгө оруулалтыг тэргүүнд тавьж ажилтан бүрийг гадаад болон дотоод сургалтад хамруулж ажилладаг нь тун сайшаалтай юм. Харин сургалтууд дундаа механигчдыг бэлтгэх сургалт хамгийн өндөр зардалтайд ордог. Механигчдыг тухайн үйлдвэр дээр нь аваачиж сургадаг ч бүх механикчдыг ийм байдлаар сургах боломжгүй байдаг аж. Тиймээс гадаадаас мэргэжилтнүүдийг урьж авчрах арга замыг түлхүү ашиглах болжээ.

Энэ нь мөн л зардлыг тодорхой хэмжээнд бууруулж байна. Өнгөрсөн онд дөрвөн удаа ХАА-н сургалтад зориулж гадаадын мэргэжилтэн урьсан бөгөөд тус бүртээ 15 хүн сургажээ. Үүнээс гадна тосны шинжилгээнд хэрэглэдэг аргон хийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлснээр жилдээ 15 сая төгрөг хэмнэх болжээ.

"Вагнер Ази" 2013 оныг Хөдөлмөрийн хамгаалал, аюулгүй ажлуудад чиглэсэн жил хэмээн нэрлэсэн байсан юм. Энэ хүрээнд тус компани бүх ажилтнаа сургалтад хамруулан, өглөө бүр аюулгүй ажиллагааны бодит туршлагуудаа хуваалцдаг байх зэргээр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмуудаа шинэчлэн баталжээ.

"Шивээ-Овоо" зардлаа танахад гойд анхаарчээ


"Шивээ-Овоо” компанийн уурхайн олборлолт өнгөрсөн 2013 онд өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад тогтвортой байж чаджээ. Хөрөнгө оруулалт татах тухайд тус компанид 1998 оноос хойш гадны хөрөнгө оруулалт хийгдээгүй, өөрсдийн дотоодын хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. 2012 онд 1.72 сая тн нүүрс борлуулж, 1.75 сая тн олборлож байжээ.

Тус компани нь 1989 онд байгуулагдсан бөгөөд төвийн эрчим хүчний системийг нүүрсээр хангах үүрэг хүлээн ажиллаж байна. 2013 онд 1.9 сая тонн нүүрс олборлон борлуулж, 31.1 тэрбум төгрөгийн орлоготой, 39.5 тэрбум төгрөгийн зардалтай буюу 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар 526 ажилтантай, дундаж цалин 1,038,000 төгрөг байна. Ажилчдын 93 хувь нь орон сууцаар хангагдсан байдаг ажээ.

Өнгөрсөн онд зардлаа хэмнэх чиглэлд ихээхэн анхаарчээ. Тодруулбал, үйлдвэрийн голлох зардлууд болох тэсрэх материал, дизель түлшний зардал, цахилгааны зардал, сэлбэгийн зардлыг хэмнэж ажилласны дүнд төлөвлөгөөт алдагдлыг 2168.5 сая төгрөгөөр бууруулсан байна.  Үүний 1.9 тэрбум нь бодит хэмнэлт ажээ.

Мөн авлага барагдуулах ажилд ахиц гаргасны үр дүнд 816.3 сая төгрөгийн авлагыг барагдуулсан байна. Нүүрс борлуулалтын төлөвлөгөө 67.2 мянган тонноор давж биелж, борлуулалтын орлого 1.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Дотоод нөөц бололцоогоо ашиглан гарсан энэхүү хэмнэлтийн эх үүсвэрээр нийт ажилтнуудынхаа цалинг 30 хувь нэмэгдүүлсэн.

Цаашид 5 дугаар цахилгаан станцад нүүрс нийлүүлэн ажиллахаар ТЭЗҮ боловсруулсан бөгөөд хүчин чадлаа 4.5 сая тонн болгохоор зорьж байна. Ойрын хугацаанд тус компани арвин үр бүтээмжтэй, зардал багатай технологиудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд ингэснээр 2015 онд алдагдалгүй ажиллаж эхэлнэ гэж тооцоолжээ.  

"Багануур” 2013 онд 16.9 тэрбум төгрөгийн хөрөнгө татжээ


"Багануур” компани өнгөрсөн 2013 онд өмнөх оныхоо бүтээмжээс илүү амжилт гарган ажиллажээ. Тухайлбал, тус компани 2012 онд 3.5 сая тонн нүүрс олборлож байсан бол өнгөрсөн онд үүнээс 260 мянган тонноор илүү бүтээлтэй ажилласан байна.
Өнгөрсөн оны байдлаар хөрөнгө оруулалт харьцангуй сайн татсан бөгөөд нийт 16.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төвлөрүүлжээ. Энэ нь 2012 оны үзүүлэлтээс 296 хувиар ахиу дүн ажээ.

2013 онд компанийн ажиллагсдын үндсэн орон тоог 1079, хөлсөөр ажиллах гэрээтэй орон тоог 49, нийт 1098 ажилтан ажиллахаар батлуулсан бөгөөд орон тоог тогтвортой хадгалж ажилласан байна. Шинэ тоног төхөөрөмж нэмэгдсэнтэй холбоотойгоор ажлын байр хоёроор нэмэгджээ.

Өнгөрсөн онд тус компани хэмнэлтийн төлөвлөгөө гарган ажиллаж, нийт 283.3 сая төгрөг хэмнэжээ. Түүнчлэн үйлдвэрийн үйл ажиллагааны зардлыг бууруулах зорилгоор Бүтээмжийн арга хэрэгслүүдийг ашиглан өртөг зардлыг бууруулан ажиллаж 89.5 сая төгрөг хэмнэжээ. Ийнхүү нийтдээ 372.8 сая төгрөгийн хэмнэлт гаргасан амжилт Багануур гэдэг "айлынх”.

 Б.Төгсбилэгт
 


URL

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7012-1080 утсаар хүлээн авна.
  • IP: 161.117.229.3
I have been paying attention to replica watches. After receiving the goods, replica rolex uk I was very surprised. The leather strap is comfortable, the watch is light weight, high quality, and the price is good.replica omega seamaster aqua terra watches If you are looking for a watch that is suitable for your daily wear, this replica watch is definitely a perfect clothing match. I will buy again!
  • uk

  • March 09, 2020 17:02
  • IP: 47.240.47.221
I bought this copy of Jimmy Choo shoes and clothes from this store.cheap jimmy choo uk The quality is great. I have repurchased it many times. I recommend it to my friends. replica jimmy choo booties They all praise the quality of the shoes and the service attitude of the store.
  • IP: 222.77.242.97
Tips for buying a copy here.swisss uk rolex watches People spend a lot of time searching on the Internet, and there are many copies of famous designer brands on sale here, and we can be sure they are of high quality and premium quality.replica omega railmaster watches This is my first time buying a replica watch. This watch surprised me a lot. The color is very understated and the quality is very good. Cheap
  • IP: 161.117.181.119
J'ai acheté ce stylo réplique dans ce magasin.La qualité est excellente.<a href="https://www.montblancpascher.com/">pas cher mont blanc</a> Je l'ai racheté plusieurs fois et le recommande à mes amis.<a href="https://www.montblancpascher.com/categorie-produit/montblanc-m/"
>pas cher montblanc m</a> Ils louent tous la qualité du stylo et l'attitude de service du magasin.
  • IP: 47.254.75.55
Este reloj es muy elegante en términos de diseño y función. Réplica de relojes RolexLa calidad es relativamente perfecta. Esta es mi primera vez para comprar un reloj de réplica.Réplica de relojes air king Este reloj es increíble y me sorprendió. Elogio de cinco estrellas
  • IP: 161.117.229.229
I have always had a good impression of Le Pen.replica ray-ban sunglasses outlet I just happened to buy it in this store. replica raybans highstreet sunglasses I chose this classic, I am very beautiful. After that, I found that the price of the event was 50% cheaper than usual or other e-commerce. Very valuable
  • IP: 161.117.191.162
Ich kaufte diese Replik Nike Schuhe und Kleidung aus diesem Geschäft,nike billig kaufen die Qualität ist sehr gut, wurde viele Male zurückgekauft,billig nike Air Max 95 empfohlen, um Freunde, sie alle loben die Qualität der Schuhe, das Geschäft Service-Haltung ist gut.
  • IP: 98.126.214.180
I bought this replica jersey from this store. cheap soccer jerseys The quality is great. I have repurchased it many times and recommend it to my friends.cheap club america jerseys They all praise the quality of the clothes and the service attitude of the store.

Comments:

Add Comments
Name:*
E-Mail:
Comment:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Security Code: *
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange
Name Closing Changes
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Australian Stock Exchange
Name Closing Changes
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
London Stock Exchange
Name Closing Changes
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Hong Kong Stock Exchange
Name Closing Changes
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Toronto Stock Exchange
 
Metal exchange rates
1 Day Spot Gold Prices - Gold Price Chart
1 Week Copper Prices - Copper Price Chart
3 Month Uranium Price Chart - Uranium Price Per Pound
6 Month Iron Ore Fines Prices - Iron Ore Fines Price Chart
1 Day Spot Silver Prices - Silver Price Chart

dddddddddddddddddd

Coal price data
U-Boat replica watches replica rolex orologi replica watches
Free Mobile Sex Xvideos Deutsche Pornos selbstgemacht porn tube dutch Facial xxxxi videos beeg spy www xvi
Sexy Teen Porn Milflesben Porno Videos Korean Rip Danish Frau schwanger gefickt anal Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
brutal anal hardcore sex money talks reality kings film porno au cinema Ellos ya saben cómo chupar girl fucked in alley xxuxx hd sex 4k www xxx xxx porn sunny leone video
xxx hd com www napal xxx com xxxx 18 porn sex video com hot romantic sex 18 years