Нүүрсний компаниудаа аваръя
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ
өнгөрсөн жилээс эхлэн ээлж дараалан унасаар ирлээ. Алт, зэс, баяжмал,
цайр зэрэг бүтээгдэхүүний үнэ буурсан нь манай эдийн засагт сөргөөр
нөлөөлсөн юм. Эдгээр эрдэс бүтээгдэхүүний дундаас нүүрсний үнэ хамгийн
их бууралттай байв. Энэ нь дэлхийн зах зээлийн хямрал, тэр дундаа
Европын эдийн засгийн хямралтай холбоотой хэмээн эдийн засагчид
тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл, Европ руу Хятадаас авдаг төмөрлөгийн
эрэлт хэрэгцээ багасч, үүнтэй холбоотойгоор Хятадын гангийн
үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн хэмжээ нь буурсан. Улмаар
манайхаас нийлүүлдэг сайн чанарын коксжих нүүрсний хэрэглээ эрс буурсан
бөгөөд зах зээлийн жамаар хэрэглээ буурахаар үнэ дагаад унаж байгаа гэх
тайлбарыг мэргэжилтнүүд хэлж байгаа. Манай улс энэ онд 31.4 сая тонн
коксжих нүүрс экспортлох зорилт тавьжээ. Өнгөрсөн жил 30 сая тонн нүүрс
экспортолно гэж байсан ч төлөвлөгөөндөө хүрч чадалгүй, 20 сая тонн
хүрэхгүй шахуу нүүрс экспортлосон гэж байгаа. Тэгэхээр энэ онд 31.4 сая
тонн нүүрс экспортолно гэдэг нь их л өөдрөг төсөөлөл юм. Мөн ирэх онд
экспортлох нүүрснээс 590 тэрбум төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт
төвлөрүүлэх бөгөөд энэ нь уул уурхайн салбарын татварын 41 хувь, нэгдсэн
төсвийн нийт орлогын 8.5 хувийг бүрдүүлэх боломжтой гэж төлөвлөж байгаа
гэх.
Гэвч нүүрсний үнэ унасантай холбоотойгоор манай улсын нүүрсний экспорт хэд дахин багассан. Хятад улсын авдаг нүүрсний импорт ойролцоогоор нэг дахин багассан байна. Нүүрсний экспортын орлогоос улсын төсвийн орлогын нэлээд хэсгийг бүрдүүлдэг учраас улсын нэгдсэн төсвийн орлого тасалдахад хүрсэн юм. Мөн нүүрс экспортолдог компаниудын үйл ажиллагаа зогссон нь хамгийн аюултай зүйл болоод байгаа. Хятадын зах зээл дээр манай нүүрсийг авч байгаа үнэ, уурхайн амнаас олборлон гаргаж байгаа өртөгтэй адил буюу түүнээс багаар авах сонирхол бий болсон учраас компаниуд аргагүйн эрхэнд үйл ажиллагаагаа зогсоож байна. Хамгийн сүүлд гэхэд нөөц боломжоо ашиглан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байсан "Энержи ресурс” компани нүүрсний уурхайгаа зогсоосон талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Уурхай хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ зах зээлийн нөхцөл байдал улам л дордож байна. Ер нь л хүндхэн байгаа” гэсэн юм. "Энержи ресурс” компани нь 2600 гаруй ажилтантай, туслан гүйцэтгэгч болон гэрээт компаниудаа оролцуулаад нийт 10000 гаруй хүнийг шууд болон шууд бусаар ажлын байраар хангадаг аж. Уг компани нь нүүрсний экспортын орлого улсын төсвийн 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг ба хэрэв нүүрсний экспорт зогсвол төсвийн орлогод томоохон хүндрэл учруулах нь тодорхой. Тус компанийн хувьд хямрал нүүрлэсэн өнгөрсөн онд гэхэд улсын төсөвт 163 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Хэрвээ одоо үйл ажиллагаа нь зогсвол олон мянган өрхийн амьдрал, амьжиргаанд хүндрэл үүсгэж мэдэхээр болоод байгаа бөгөөд ажилгүйдлийн тоо нэмэгдэх сөрөг үр дагавартай юм.
Тэгвэл Уул уурхайн сайд Д.Ганхуяг уул уурхайн салбарт энэ онд хийх ажлын талаар тавьсан илтгэлдээ "Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоо, Төмөртэй, Төмөртэйн Овоогийн уурхайнуудад техник, технологийн шинэчлэлт хийгдэж, тэдгээрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.2014 оны эхний хагас жилд Оюутолгой төслийн нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдсэнээр энэ оны хөрөнгө оруулалтын зардлыг 1,3 тэрбум ам.доллар, борлуулалтын нийт орлогыг 2,6 тэрбум ам.доллар байхаар тооцож байна. Дэлхийд томоохонд тооцогдох Тавантолгойн ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авч шат дараатай авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдах, худалдан авах тухай БНХАУ-ын Чалко компанитай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахад гол анхаарлаа хандуулж байна. Мөн хууль зөрчиж олгогдсон Багануурын нүүрсний орд орчмын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож төр өөрийн мэдэлд авснаар ордын нийт нөөцийн 65 хувь болох 450 сая тонн нүүрс буюу зах зээлийн ханшаар 9.9 их наяд төгрөгийн нөөц нэмэгдэж уурхайн ашиглалтын хугацаа 40-45 жилээр уртсах боломжтой болж байна” хэмээсэн юм.
Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нүүрсний зах зээл эргээд сэргээх найдвартай гэнэ. Өөрөөр хэлбэл, "Төрийн зүгээс нүүрс экспортлох тодорхой журам гаргаж, түүнийгээ батлуулж мөрдөж ажиллах нь хамгийн чухал алхам. Тухайлбал, бүх уурхай ямар ч нөхцөлд нүүрсээ Монгол Улсын хил дээр зардаг байх журам гаргавал бүгд түүнийг дагана. Ийм олон газар нүүрс борлуулах нь өөрөө замбараагүй байдлыг үүсгэдэг. Нүүрсний жишиг үнийг өндрөөр тооцож, компаниудаасаа өндөр татвар авах хандлага нэлээд байна. Ер нь нүүрсний салбар ингэж унаж байгаа үед нь төрөөс татварын бодлого дээр хөнгөлөлт үзүүлж, жишиг үнийг багаар тогтоох боломж бололцоог олгох хэрэгтэй. Энэ боломжуудыг олгоод эхэлбэл компаниуд урамшина. Эдийн засгийн байдал нь ч сайжирна. Хямралын үед татварын бодлого, үнэ ханш нь хатуу, дээр нь өртгийг нь буулгах ямар ч боломж бололцоо үзүүлэхгүй байвал Монголын нүүрсийг дэлхийн зах зээл дээр борлуулах асуудалд хүндрэл учирна” хэмээсэн байх юм. Ямартай ч төр засгийн эрх мэдэлтнүүд нүүрсний салбараа аварч үлдэх чухал ажлыг хиймээр байна.
Х.МАНДАХ
Эх сурвалж http://www.info.mn

URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||