Таван толгойн ордоо барьцаанд тавьснаар 600 сая ам.доллар алдсан байна
Монгол Улс 2013 онд дэлхийн 135 оронтой гадаад худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10627.4 сая ам.доллар болжээ. Үүнээс 4272.7 сая ам.долларын экспорт хийсэн нь өмнөх оныхоос 2.6 хувиар буурсан үзүүлэлт аж.
Экспортын орлого ийнхүү буурахад өмнөд хөрш рүү гаргаж байсан нүүрсний хэмжээ болон үнэ багассантай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд нүүрсний экспортоос 600 сая ам.доллар тасарсан гэдгийг Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг мэдээллээ.
Арга ч үгүй юм. 2012 онд улсын төсөвт 163 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан "Энержи ресурс” ХХК өнгөрсөн жил үйл ажиллагаа нь доголдож, экспортоо зогсооход хүрсэн. Уг нь Монгол Улс өнгөрсөн жил 30 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч дөнгөж 50 хувьд нь л хүрчээ. Тодруулбал нүүрсний олборлолт 28.6 сая тонн буюу 92.8 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 241 тэрбум төгрөг буюу 58.9 хувьтай байна. Энэ нь 2013 онд нүүрсний үнэ дунджаар 40 хувийн уналттай байсныг харууллаа.
Нүүрсний экспорт он дуусахаас нэг сарын өмнө 15.9 сая тонн байв.
Энэ нь 2013 оны эхний улиралд нүүрсний үнэ огцом унаснаас "Энержи ресурс”, "МАК”, "Таван толгой” зэрэг компаниуд алдагдал хүлээхгүйн тулд нүүрсээ экспортлолгүйгээр нөхцөл байдлыг ажиглаж байсантай холбоотой. Үнэндээ хувийн хэвшлийнхэн өмнөд хөрш рүү нүүрс гаргаад ямар ч ашиггүй болоод байгаа. Өнөөгийн байдлаар уурхайн аман дээр Баруун цанхийн нүүрсийг 40 орчим ам.доллар, Зүүн цанхийн нүүрсийг "Чалко” компаниас авсан зээлээ дарахын тулд 35 орчим ам.доллараар "Эрдэнэс таван толгой” төрийн өмчит компани нийлүүлж байна. Энэ бол зөвхөн тээврийнхээ зардлыг чадан ядан нөхөх хэмжээний мөнгө.
Харин хувийн хэвшлийнхэн угаасан нүүрсээ 80 орчим ам.доллараар борлуулах боломжтой ч барьцаалагдсан Таван толгойгоос болж зах зээлийн чөлөөт өрсөлдөөн үгүй болж байгаа юм. Тодруулбал нэг ордоос яг адилхан чанартай нүүрс нэг зах зээлд 35-40 ам.доллараар нийлүүлж байхад импортлогч тал "За яах вэ, бидний өрөнд ирж байгаа юм хойно” гээд хувийн хэвшлийнхний нүүрсийг өндөр үнээр авахгүй нь ойлгомжтой.
Гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллараар буурсан нь нүүрсний алдагдалтай холбоотой
2010 оноос нүүрсний экспортын орлого зэсээс давж, манай улсын гадаад худалдааны стратегийг тодорхойлж эхэлсэн. Улсын төсвийн 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан нь саяхан. Энэ хэмжээгээрээ гадаад валютын нөөцөд тус нэмэр болдог.
Өнгөрсөн жилийн мөн үед гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.долларын нөөцтэй байсан. Харин өнөөдрийн байдлаар 1.2 тэрбум ам.долларын нөөцтэй байгаа аж. Энэ нь 8-9 долоо хоногийн импортын бараа бүтээгдэхүүнийг хангах хэмжээний мөнгө юм.
Ийнхүү гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллараар багасахад гадаадын шууд хөрөнгө оруулалт 50 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн ч экспортын орлого, тэр дундаа нүүрсний орлого 600 сая ам.доллараар тасарсан нь тодорхой хэмжээнд нөлөөлснийг дээрх баримтаас харж болохоор байна.
Гадаад валютын нөөц буурахын хэрээр төгрөгийн гадаад валюттай харилцах ханш хэрхэн савлаж буйг өнгөрсөн онд бид хангалттай харсан.
Тэгвэл энэ жил хэрхэх бол. Овор ихтэй, үнэ багатай нүүрснээсээ манай улс 589.5 тэрбум төгрөг олно хэмээн улсын төсөвт тусгаад байгаа. Өөрөөр хэлбэл тонн нүүрс 64.5-119.8 ам.доллараар 31.4 сая тонн нүүрс экспортлох өөдрөг тооцоог Сангийн яамнаас боловсруулсан.
Үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн тайлан тооцоо, Уул уурхайн яам, Татварын ерөнхий газраас ирүүлсэн тооцоонд үндэслэн дээрх тоог гаргасан гэх боловч гадаад зах зээл дээрх нөхцөл байдлаас шууд хамааралтай ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ, үйлдвэрлэлийн хэмжээ тогтворгүй байгаа нь төсөвт тусгагдсан "мөрөөдлийн” хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл бий. Мөн бид энэ ондоо багтаад өмнө зүг рүү хөдөлсөн төмөр замынхаа ажлыг дуусгачихгүй. Мөн "Чалко” компанитай хараахан тооцоо дуусаагүй 150 сая ам.долларын үлдэгдэл бий. Тиймээс экспортын хэмжээ 30 саяаас давах нь юу л бол. Энэ бүх нөхцөл байдлаа дүгнэж хариуцсан яам агентлаг, Засгийн газар ч тэр эртнээс бодлоготой хөдлөх нь зүйтэй болов уу.
Д.Баяржаргал
Эх сурвалж:
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||