БАГАНУУР ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.ОТГОНБАЯР МЭНДЧИЛГЭЭ
Эх орныхоо гал голомтыг сахих ариун үйлсэд
хүчин зүтгэж байгаа уурхайчиддаа болон их уурхайн хотын иргэд, оршин
суугч та бүхэнд Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 91 жил,
Уурхайчдын баярын өдөр, Ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.
Багануур ХК-ний уурхайчид бид улс орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн
үүргээ нэр төртэй биелүүлж гэрэл цахилгаан, дулаанаар тогтмол,
найдвартай хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, улс орныхоо гал
голомтыг бадрааж явдагаараа ямагт бахархаж омогшиж байдаг. Бид
байгуулагдсанаас одоог хүртэлх 35 жилийн хугацаанд нийт 320,6 сая м3
хөрс хуулж, 95,4 сая тонн нүүрс гаргаж борлуулан 600,4 сая м3 уулын
цулын ажил хийсэн байна.
Хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж 25,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт
хийгдэж, Техник тоног төхөөрөмжийн шинэчлэлтээр хөрс нүүрс тээврийн 8
автосамосвал, Hitachi маркийн 2 гидроэкскаватор, авто ачигч, 100 тн-ын
даацтай трайлер, тус бүр 40 хүний суудал бүхий 2 автобус, Ниссан пикап 2
автомашин, 150 тн-ийн автопүү тус тус шинээр ашиглалтанд орлоо. УУЯ-ны
"Нүүрсний салбарын оны шилдэг олборлогч компани”-иар шалгарав.
Манай уурхайчдын ажил хөдөлмөрийг төр үнэлж, 2013 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор ахмад инженер Ж.Чимэддорж, Алтан гадас одонгоор 11 уурхайчин, хөдөлмөрийн хүндэт медалиар 6 ажилтан тус тус шагнагдсан бол Засварын хэсгийн дарга Х.Хашбат Техникийн ухааны докторын цол хамгаалж Багануур ХК-иас анхны доктор төрлөө.
2013 оны 04-р сарын 30-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Компанийн мэдлийн нийтийн байрны 54 айлын орон сууцыг одоогийн оршин суугч уурхайчдад үнэгүй хувьчлах шийдвэр гарав.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өмнөх оноос илүү өсөж нүүрс гаргалт борлуулалт 3.8 сая.тн-д хүрч, ашиглалтын түүхэнд тэмдэглэгдээгүй 30.3 сая шоо метр уулын цулын ажил хийж, төлөвлөгөөт зорилтоо тоо чанарын бүх үзүүлэлтээр давуулан биелүүллээ. Компанийн ажилтан бүр өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлж ажилласан нь ийнхүү амжилттай ажиллах үндэс болсон.
Мэргэжил ур чадвар, авъяас чадлаа дайчлан ажилласан уурхайчид маань Багануурын уурхайн бахархал билээ. Уурхайчид бид бүхэн нийтээрээ зорилго нэгтэй хөдөлмөрлөснөөр үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нэмэгдүүлсэн, амжилт бүтээлээр арвин, хамт олонч уур амьсгал бүрдсэн он боллоо.
Өсөн нэмэгдэж буй нүүрсний хэрэгцээг даган бидний олборлолтын хэмжээ жил дараалан нэмэгдэж байна. Өнгөрөгч 2013 онд 3.5 сая.тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй байсан бол 2014 онд 3,8 сая.тонн, 3-4 жилийн дараа жилд 6.0 сая.тонн, түүнээс цаашхи жилүүдэд 12.0 хүртэл сая.тонн нүүрсний эрэлт бий болох төлөв ажиглагдаж байна. Борлуулалтын хэмжээний өсөлттэй уялдуулан техник тоног төхөөрөмжөө шинэчлэх, шинэ технологи нэвтрүүлэх ажлыг шат дараалан хийх болно. Бид уул уурхайн салбарт эзэлсэн тэргүүлэх байр сууриа баттай хадгалан, бизнес менежментийн шинэ бодлого, үйл ажиллагаа явуулах болно. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ жил дараалан өсөж байгаа өнөө цагт манай компанийн ирээдүй өөдрөг сайхан харагдаж байна.
2014 онд Засгийн газрын дэмжлэг, Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжигдэж байгаа 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий Технологи дамжлага №1-ийн өргөтгөлийн ажлыг хийж ашиглалтанд оруулна.
Багануур ХК 2018 он хүртэлх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгээ боловсруулж байна.
ҮТП-ийн 2020 он хүртэлх мастер төлөвлөгөө болон хөгжлийн төлөвлөгөөний урьдчилсан төслийг боловсруулаад байна. Багануур ҮТП-ийн үйл ажиллагаа явуулах гэрээг ҮХААЯ-тай байгуулахаар Сайдын зөвлөлийн хуралд саналаа оруулаад байна. 2014 онд ҮТП-ийн бие даасан үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангаж, эхний ээлжинд Хайрга олборлон боловсруулах, Нүүрс баяжуулах, Нүүрс шингэрүүлэх болон Хагас коксон шахмал түлшний үйлдвэрүүдийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Бидний амжилт зөвхөн дан ганц манай компанийх гэвэл өрөөсгөл ойлголт. Монгол улсын Их хурал, Засгийн газар, ЭХЯ, УУЯ, ТӨХ, Нийслэл, Дүүргийн ИТХ, Засаг дарга гээд төр захиргааны байгууллагууд биднийг шаардлагатай шийдвэр тогтоолоор дэмжин, хөрөнгө санхүүгийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ирсэнд уурхайчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.
Олон жилийн туршид бидэнтэй хамтран ажиллаж, харилцан бие биеээ дэмжин ажиллаж ирсэн ДЦС-4 ТӨХК, ДЦС-3 ТӨХК, ДЦС-2 ТӨХК, Дарханы ДЦС, Эрдэнэтийн ДЦС, Улаанбаатар Төмөр зам, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Вагнер Ази Тоног төхөөрөмж ХХК, НИК ХК, Очир ундраа ХХК, Монмаг ХХК, Хөгжлийн банк, ХААН, Голомт банк зэрэг олон арван хэрэглэгч, харилцагч нартаа гүн талархал илэрхийлье. Та бидний харилцан ашигтай байх найрсаг хамтын ажиллагааны үр дүн өнөөдөр биднийг ийм амжилтанд хүргэсэн гэдгийг тэмдэглэн хэлэхэд туйлын таатай байна.
Цаашид Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч байж, дэвшүүлсэн зорилтоо биелүүлж, төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэхийн төлөө хамтран ажиллацгаая.
Өгөөж баян эх орны маань баялгийн нэгэн ундарга Багануурын орд газраас
нүүрс олборлож эхэлснээр Багануур дүүрэг үүсэн хөгжиж улмаар улс орны
эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэж байна.
Өнгөрөгч 2013 он Багануур ХК-ны хувьд амжилт ололт арвин, баяр
бахархалаар дүүрэн түүхэн жил болж өнгөрлөө. 35 жилийн ойгоо
Багануурчуудтайгаа хамт сайхан тэмдэглэж, Төрийн өндөр дээд шагнал
хүртэн, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИ хэмээн нэрлэгдэх боллоо.
Манай уурхайчдын ажил хөдөлмөрийг төр үнэлж, 2013 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор ахмад инженер Ж.Чимэддорж, Алтан гадас одонгоор 11 уурхайчин, хөдөлмөрийн хүндэт медалиар 6 ажилтан тус тус шагнагдсан бол Засварын хэсгийн дарга Х.Хашбат Техникийн ухааны докторын цол хамгаалж Багануур ХК-иас анхны доктор төрлөө.
2013 оны 04-р сарын 30-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Компанийн мэдлийн нийтийн байрны 54 айлын орон сууцыг одоогийн оршин суугч уурхайчдад үнэгүй хувьчлах шийдвэр гарав.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өмнөх оноос илүү өсөж нүүрс гаргалт борлуулалт 3.8 сая.тн-д хүрч, ашиглалтын түүхэнд тэмдэглэгдээгүй 30.3 сая шоо метр уулын цулын ажил хийж, төлөвлөгөөт зорилтоо тоо чанарын бүх үзүүлэлтээр давуулан биелүүллээ. Компанийн ажилтан бүр өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлж ажилласан нь ийнхүү амжилттай ажиллах үндэс болсон.
Мэргэжил ур чадвар, авъяас чадлаа дайчлан ажилласан уурхайчид маань Багануурын уурхайн бахархал билээ. Уурхайчид бид бүхэн нийтээрээ зорилго нэгтэй хөдөлмөрлөснөөр үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нэмэгдүүлсэн, амжилт бүтээлээр арвин, хамт олонч уур амьсгал бүрдсэн он боллоо.
Өсөн нэмэгдэж буй нүүрсний хэрэгцээг даган бидний олборлолтын хэмжээ жил дараалан нэмэгдэж байна. Өнгөрөгч 2013 онд 3.5 сая.тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй байсан бол 2014 онд 3,8 сая.тонн, 3-4 жилийн дараа жилд 6.0 сая.тонн, түүнээс цаашхи жилүүдэд 12.0 хүртэл сая.тонн нүүрсний эрэлт бий болох төлөв ажиглагдаж байна. Борлуулалтын хэмжээний өсөлттэй уялдуулан техник тоног төхөөрөмжөө шинэчлэх, шинэ технологи нэвтрүүлэх ажлыг шат дараалан хийх болно. Бид уул уурхайн салбарт эзэлсэн тэргүүлэх байр сууриа баттай хадгалан, бизнес менежментийн шинэ бодлого, үйл ажиллагаа явуулах болно. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ жил дараалан өсөж байгаа өнөө цагт манай компанийн ирээдүй өөдрөг сайхан харагдаж байна.
2014 онд Засгийн газрын дэмжлэг, Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжигдэж байгаа 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий Технологи дамжлага №1-ийн өргөтгөлийн ажлыг хийж ашиглалтанд оруулна.
Багануур ХК 2018 он хүртэлх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгээ боловсруулж байна.
ҮТП-ийн 2020 он хүртэлх мастер төлөвлөгөө болон хөгжлийн төлөвлөгөөний урьдчилсан төслийг боловсруулаад байна. Багануур ҮТП-ийн үйл ажиллагаа явуулах гэрээг ҮХААЯ-тай байгуулахаар Сайдын зөвлөлийн хуралд саналаа оруулаад байна. 2014 онд ҮТП-ийн бие даасан үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангаж, эхний ээлжинд Хайрга олборлон боловсруулах, Нүүрс баяжуулах, Нүүрс шингэрүүлэх болон Хагас коксон шахмал түлшний үйлдвэрүүдийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Бидний амжилт зөвхөн дан ганц манай компанийх гэвэл өрөөсгөл ойлголт. Монгол улсын Их хурал, Засгийн газар, ЭХЯ, УУЯ, ТӨХ, Нийслэл, Дүүргийн ИТХ, Засаг дарга гээд төр захиргааны байгууллагууд биднийг шаардлагатай шийдвэр тогтоолоор дэмжин, хөрөнгө санхүүгийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ирсэнд уурхайчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.
Олон жилийн туршид бидэнтэй хамтран ажиллаж, харилцан бие биеээ дэмжин ажиллаж ирсэн ДЦС-4 ТӨХК, ДЦС-3 ТӨХК, ДЦС-2 ТӨХК, Дарханы ДЦС, Эрдэнэтийн ДЦС, Улаанбаатар Төмөр зам, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Вагнер Ази Тоног төхөөрөмж ХХК, НИК ХК, Очир ундраа ХХК, Монмаг ХХК, Хөгжлийн банк, ХААН, Голомт банк зэрэг олон арван хэрэглэгч, харилцагч нартаа гүн талархал илэрхийлье. Та бидний харилцан ашигтай байх найрсаг хамтын ажиллагааны үр дүн өнөөдөр биднийг ийм амжилтанд хүргэсэн гэдгийг тэмдэглэн хэлэхэд туйлын таатай байна.
Цаашид Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч байж, дэвшүүлсэн зорилтоо биелүүлж, төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэхийн төлөө хамтран ажиллацгаая.
БАГАНУУР ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.ОТГОНБАЯР
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||