Зэсийн үнэ өсөх хандлагатай байна
HSBC банк энэ оны зэсийн үнийн таамаглалаа долоон хувиар өсгөж
өөрчилсөн байна. "Бид 2013 оны зэсийн нийлүүлэлтийн урьдчилсан төлвийг
320 мянган тонн гэж тооцоолсноо 38 мянган тонноор бууруулсан. Мөн 2014
оны тооцооллоо 630 мянган тонн гэснийг 88 мянган тонноор бууруулж
төлевлөж байна” хэмээн тус банкны металлын тайланд дурджээ. Тэдний
тайлбарлаж буйгаар энэ онд зэсийн үнэ дунджаар 7750 ам.доллар байх нь.
Энэ нь өмнөх таамаглал болох 7250 ам.доллар гэсэн үзүүлэлтээс өндөр дүн
юм. "2010-2012 онд энэ үнэ дунджаар 2100 ам.доллар байсан. Бид 2013-2015
оны энэ металлын нийлүүлэлтийг бууруулж тооцсон.
Өөрөөр хэлбэл, анх энэ
үзүүлэлтийг 1.8 сая тонн гэж урьдчила н төлөвлөснөө 660 мянган тонн
болгож бууруулсан" хэмээн тус банк мэдэгдлээ. Энэ онд уул уурхайн
төслүүдэд багагүй саад бэрхшээл тулгарах төлөвтэй байгаа нь ийнхүү улаан
металлын үнийн төлвийг бий болгожээ. Өнгөрсөн оны сүүлчээр Лондоны
металлын биржид зэсийн үнэ дунджаар 7100 ам.доллар байсан бол 2012 оны
мөн үед 7300 "ногоон" байлаа. Хятадын эдийн засгийн есөлтийн нөлөөгөөр
энэ онд зэсийн зах зээл харьцангуй тогтвортой байх нь.
"Зэсийн
уурхайнуудын төлөв байдалд үндэслэн 2014-2015 онд энэ металлын
нийлүүлэлт бага зэрэг нэмэгдэх хандлагатай байна" гэж HSBC банк мэдэгдэж
байна. Энэ оны нийлүүлэлт Чилийн Эскондида, Конгоулсын Камото,
Индонезийн Грасберг, Монголын Оюутолгой зэрэг уурхайнуудаас голлон
бүрдэх аж.
Ж.АНУ
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||