Уул уурхайн түүхий эд
Төсвийн мөнгөний авдарт ирэх онд уул уурхайн салбараас 1.42 их наяд төгрөг төвлөруүлэх "мөрөөдлийн тооцоог" Сангийн яамнаас зэхэж, УИХ-аар батлуулаад удаагүй байна. Экспортьш нуүрснээс 589.5 тэрбум төгрөг, зэсийн баяжмалаас 391.3, алтнаас 180.2, төмрийн хүдрээс 146.2 тэрбум төгрөг төвлөрүүлнэ зэргээр уртаас урт үргэлжлэх "авлага"-ын жагсаалтыг боловсруулахдаа эрдэс бүтээгдэхүүний үнийг олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллагын үнийн төсөөлөлд үндэслэн тооцсоныг энд дурдъя. Ингээд унци алт 1270 ам.доллар, тонн нүүрс 64.5-119.8, тонн зэсийн баяжмал 6837, цайрын баяжмал 1987, төмрийн хүдэр 101.5-110.5, жонш 210-316 ам.долларт хэлбэлзэнэ хэмээн тооцжээ. Ирэх онд зэсийн үйлдвэрлэл 81 хувиар өсөж, 301 мянган тоннд, нүүрсний экспорт 53.2 хувиар дээшлэн 31.4 сая тоннд, түүхий нефтийнх 22.4 хувиар дээшлэн 5.9 сая баррельд, алтны үйлдвэрлэл 139 хувиар өсөж, 31.6 сая тоннд хүрэх өөдрөг тооцоо Сангийн яамныханд бий. Үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс ирүулсэн тайлан тооцоо, Уул уурхайн яам хийгээд Татварын ерөнхий газраас ирүүлсэн тооцоонд үндэслэн дээрх тооцоог гаргасан гэх боловч гадаад зах зээл дээрх нөхцөл байдлаас энэ салбар үлэмж хамаарч, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ, үйлдвэрлэлийн хэмжээ тогтворгуй байх, мөнөөх "мөрөөдлийн" хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл бийг анхаарахад илүүдэхгүй болов уу. Уул уурхайн салбараас төвлөрөх төсвийн орлогод учирч болзошгүй голлох эрсдэл нь дэлхийн эдийн засаг дахь урьдчилан таамаглах боломжгүй гэнэтийн нөхцөл байдал, эрдэс бүтээгдэхуүний гол хэрэглэгч БНХАУ-ын эдийн засгийн байдал болдог. Ийм үед олон улсын банк, санхүүгийн байгууллагын тооцоо ч баталгаагүй гэдгийг сануулах түүх бидэнд мундахгүй. Тодруулан хэлбэл, уул уурхайн салбараас төсвийн орлогод төвлөрүүлэх мөнгөн дүнгээр "толгой цохидог" зэсийн үнэ навс унах эрсдэл бийг шинжээчид анхааруулж байна. Лиссабонд төвтэй Олон улсын зэсийн судалгааны группээс ирэх онд зэсийн үйлдвэрлэл 5.5 хувиар өсөж, 22.1 сая тоннд хүрэх тооцоог боловсруулжээ. Ингэснээр зах зээлд 632 мянган тонн зэсийн илүүдэл бий болох эрсдэл бий аж. "Хоёр, гурван жилийн өмнө, тавааруудын ханш "чанга" байхад эхлүүлсэн хөрөнгө оруулалтьш төслүүд өнөөдөр "нас бие гүйцэж", үйлдвэрлэлийн шатдаа хүрээд байна. Ингэснээр зах зээлд голлох тавааруудын хувьд илүүдэл үүсэхээр байна. Тиймээс аж үйлдвэрлэлийн металлуудын хувьд ханш нь төдийлэн өсөхгүй болов уу" хэмээн онцолжээ. Айсуй онд алт тэргүүтэй үнэт металлын ханш ч өөдлөхгүй нь бололтой. Үнэндээ АНУ-ын эдийн засаг тогтмол сэргэж, алт "моодноос гарч", тэрбумтнууд хөрөнгө оруулах шинэ "бүтээгдэхүүн" эрэлхийлж байгааг шинжээчид алхам тутамдаа тэмдэглэсээр байна. "Credit Suisse''-ийн шинжээчид унци алт 1180 ам.долларт хүрч буурах эрсдэл бийг сануулж буй бол UBS группийн хувьд 2014 оныг алтны хувьд "хахир жил" хэмээн онцгойлсон байх юм. Тус группээс урьд нь 1325 ам.доллар байна хэмээн урьдчилан тоцоолж байсан ч 1200 ам.долларт хүрч болзошгүй хэмээн үнэт металлын шинжээч Жони Тевес анхааруулсан нь Сангийн яамны 1270 ам.долларын төсөөлөл хэт өөдрөг байх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна. Төсвийн орлогод төвлөрүүлэх мөнгөн дүнгээр тэргүүлдэг нүүрсний хувьд ч таагуй жил угтах бололтой. "Moody's" агентлагийн тооцоолсноор нэг тонн эрчим хүчний нүүрс 80-85 ам.доллар, коксжих нүүрс 150 ам.долларт хэлбэлзэх бололтой.
Б.ЦЭЦЭГСҮРЭН
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||