“Оюутолгой” төслийн хүрээнд зэсийн хүдэр боловсруулахаар төлөвлөжээ
"Рио Тинто” алт, зэсийн асар их нөөцтэй Өмнөговийн "Оюутолгой” төслийн
бүтээн байгуулалтыг өргөжүүлэхэд 13 тэрбум ам.доллар шаардлагатай гэжээ.
Бүтээн байгуулалт нь 2009 оноос эхэлсэн "Оюутолгой” төслийн хүрээнд
ирэх наймдугаар сарын эцсээр зэсийн хүдэр боловсруулахаар төлөвлөж
байгаа аж. Долоон тэрбум ам.долларын өртгөөр боссон "Оюутолгой” төслийн
хоёр дахь шатанд таван тэрбум гаруй ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо
гарчээ. "Рио Тинто” групп төслийг хэрэгжүүлэгч "Айвенхоу Майнз”
компанийн эзэмшлийн хувьцааг худалдан авснаар төслийг удирдах,
хэрэгжүүлэх эрхтэй болсон билээ. Тэд төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай
эрчим хүчийг Хятадаас импортлохоор гэрээ хэлэлцээ хийхийн зэрэгцээ,
Оюутолгойд цахилгаан станц барих зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа юм
байна. "Рио Тинто” группийн Монголын талын менежер Камерон МакРэй "Алт,
зэсийн урьд хожид байгаагүй том төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай
хөрөнгийг босгохын тулд бид сүүлийн хоёр жил гаруй банкуудтай хэлэлцээ
хийж байна. Төслийн санхүүгийн асуудал зургаан сарын дотор шийдэгдэнэ
гэж найдаж байна” гэжээ.
Х.Өнөр
Х.Өнөр
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||