Зэсийн үнэ өслөө
Олон улсын зах зээлд зэсийн үнэ өнгөрсөн зургадугаар сараас хойших
дээд ханшиндаа хүрээд байгаа тухай "Bloomberg" уламжиллаа. Биржүүд дэх
нөөц нь дундарч, Хятадын үйлдвэрлэл өссөн дүнтэй гарсан гэнэ. Аж
үйлдвэрлэлийн металлуудын ханшийн өсөлтийг шаргал металл ийнхүү
тэргүүлсэн аж. Лондоны металлын биржид зэсийн фьючерс ханш нь 1.3 хувиар
дээшлэн нэг тонн нь 7457.5 ам.доллартай дүйсэн нь өнгөрсөн зургадугаар
сарын 5-наас хойших хамгийн өндөр үнэлгээ юм байна. Харин Шанхайн биржид
7446.75 ам.доллараар үнэлэгджээ.
Өнгөрсөн сарын 31-вд Лондоны металлын
биржийн агуулахад ердөө 366.4 мянган тонн зэс үлдсэи нь сүүлийн 11 сарын
хамгийн бага үзүүлэлт юм байна. Шанхайн биржийнх ч мөн хугацааны доод
түвшинд хүрсэн нь шаргал металлын үнэлгээ дээшлэхэд нөлөөлсөн аж.
"Зөвхөн Лондоны бирж төдийгүй олон улсын зах зээлд зэсийн эрэлт асар
нэмэгдэж байна" хэмээн Сингапур дахь "Phillip futures" компанийн шинжээч
Жойс Лиу тайлбарлажээ.
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||