ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР /2013-2014/
Энэхүү эрхэм зорилго, шинэчлэлийн
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд уул
уурхайн салбар дахь эрх зүйн шинэчлэлээс үйл ажиллагаагаа эхэлсэн.
Геологи, уул уурхай, газрын тосны салбарын эрх зүйн хүрээнд
Уул уурхайн салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой болж байна.
Өнгөрсөн олон жилийн турш яригдсаар
ирсэн "Төрөөс эрдэс баялгийн талаар 2024 он хүртэл баримтлах бодлогын
баримт бичиг” болон "Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын
төсөл”, "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн шинэчилсэн
найруулга, алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлж, эдийн засгийн үр
өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон "Урт нэртэй хууль”-ийг
дагаж мөрдөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг
тус тус УУЯ-наас боловсруулан УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байна.
Түүнчлэн
стратегийн бүтээгдэхүүн болох газрын тосны бүтээгдэхүүний импортын
худалдаанд нэгдсэн бодлогыг баримтлах, газрын тосны бүтээгдэхүүний
худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрөлд тавигдах
шаардлага, хариуцлагыг тодорхой болгох, газрын тос, нүүрс, болон
занараас шингэн түлш гаргах үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Аж ахуйн үйл
ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний
хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн
албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудыг
санаачланУИХ-аар батлуулсан.
Геологийн салбарт
Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар
төрөөс баримтлах бодлогыг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Уг
бодлогын баримт бичиг батлагдсанаар геологийн салбарт тулгамдаад байгаа
томоохон асуудлууд шийдвэрлэгдэх бөгөөд энэ хүрээнд бодлогыг хэрэгжүүлэх
хөтөлбөрүүд, Үндэсний геологийн алба байгуулах, Ашигт малтмалын нөөцийг
бүтгэх үндэсний экспертийн байгууллага байгуулах зэрэг асуудыг
шийдвэрлэхээр ажиллаж байна.
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх
1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг нийт нутаг
дэвсгэрийн 31.1%-ийг бүрэн хамруулж, 2014 онд 27 төслийн ажлыг
үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, 17 төслийг шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөн
ажиллаж байна. Мөн Улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зураг
зохиох 8 төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ба үүнээс 4 төслийн үр дүнг
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн хүлээн авснаар нийт
нутаг дэвсгэрийн 78% бүрэн хамрагдах бөгөөд 2016 онд нийт нутаг
дэвсгэрийг бүрэн хамруулна.
Та бүхэнд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаарх тоо, мэдээг 2013 оны 12 сарын байдлаар танилцуулъя.
1. Тусгай зөвшөөрлийн тоо (2013.XII.02) 3055
Ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 1292
Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 1763
2. Тусгай зөвшөөрөлийн талбай (2013.XII.02) 15.1 сая га
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай 921.5 мян.га
Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай 14.2 сая.га
3. Тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзлэх хувь (2013.XII.02) 9.7%
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзлэх хувь 0.6%
Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзлэх хувь 9.1%
Энэ тоо, мэдээг бүх аймаг, нийслэлийн хэмжээгээр гарган та бүхэнд тараасан танилцуулгад оруулсан байгаа.
Уул уурхайн салбарт
Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 орд /Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоо, Нарийнсухайт, Бороо, Төмөртэй, Төмөртэйн Овоо, Цагаансуварга, Асгат, Бүрэнхаан, Мардай, Дорнод, Гурванбулаг/-ыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан. Эдгээр ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоо, Төмөртэй, Төмөртэйн Овоогийн уурхайнуудад техник, технологийн шинэчлэлт хийгдэж, тэдгээрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан Ажлын байнгын хорооны болон Хувь нийлүүлэгчдийн хурлыг тогтмолжуулж, баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, баяжмал экспортлохтой холбогдсон монголын талаас шийдвэрлэвэл зохих асуудлуудыг зохицуулж, хоёр талын хооронд үүссэн зарим асуудлыг нааштайгаар шийдэж байна.
2013 оны 7 дугаар сараас Оюутолгойн зэсийн баяжмалыг экспортод гаргаж эхэлснээр Монгол Улсад үйлдвэрлэж байгаа зэсийн баяжмалыг 80 хувь, нийт экспортыг 30-40 хувь, ДНБ-нд эзлэх уул уурхайн бүтээгдэхүүнийг 20 хувиар тус тус нэмэгдүүлж, манай улс зэс олборлогч 50 гаруй орноос эхний 15 дугаар байрт жагсах боломжтой болж байна. 2014 онд Эрдэнэт үйлдвэрээс 30 хувиар илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьж байна.
2014 оны эхний хагас жилд Оюутолгой төслийн нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдсэнээр энэ оны хөрөнгө оруулалтын зардлыг 1,3 тэрбум ам.доллар, борлуулалтын нийт орлогыг 2,6 тэрбум ам.доллар байхаар тооцож байна.
Дэлхийд томоохонд тооцогдох Тавантолгойн ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авч шат дараатай авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдах, худалдан авах тухай БНХАУ-ын Чалко компанитай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах, компанийн удирдлагын болон нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, гүнийн гааль байгуулах, компанийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нүүрсний боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, Цанхийн баруун хэсгийг ашиглалтад бэлтгэх, 3 дахь зах зээлд нүүрс гаргах бэлтгэлийг хангуулах, эх орны нүүрсний өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэг бодлогын чанартай асуудлуудад гол анхаарлаа хандуулж байна.
Тавантолгойн ордын дэд бүтэц ялангуяа
төмөр замын болон цахилгаан станцын бүтээн байгуулалтад шаардлагатай
зардлын тодорхой хэсгийг бондын зээлээс санхүүжүүлэхээр болсон. Мөн
Засгийн газраас тээвэр болон шилжүүлэн ачилтын зардлыг бууруулах
зорилгоор Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг хилийн боомтын талбайд төмөр
зам барих шийдвэрийг гаргасан. 2013 оны 2 дугаар сараас Тавантолгойн
ордын Цанхийн баруун хэсэгт хөрс хуулалтын ажлыг эхлүүлж, Цанхийн зүүн
ба баруун хэсэг дэх уурхайнууд зэрэг ажиллах болсон.
Ингэснээр
2014 онд Тавантолгойн ордын Цанхийн хэсгээс нийт 12 сая тонн /Цанхийн
Баруун уурхай 6 сая тн, Зүүн уурхай 6 сая тн/ нүүрс олборлон экспортод
гаргаж, 900 тэрбум төгрөгийн борлуулалт хийх боломж бүрдэж байна.
Уул уурхайн яамнаас байгуулсан Ажлын хэсгээс шинээр нөөц нь тогтоогдсон зарим томоохон ордуудын ашигт малтмалын төрөл, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоогдсон байдал, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл зэргийг судлан: Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөт, Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт орших Цайдамнуурын нүүрсний орд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын алтны үндсэн орд, Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзанбүргэдэй, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Мушгиахудаг, мөн аймгийн Ханхонгор, Цогт-Овоо сумдын нутагт орших Хотгор, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших Лугийнголын газрын ховор элементийн ордуудыг эхний ээлжинд стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
Мөн төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогдоогүй байгаа зарим орд /Цагаансуварга, Бүрэнхаан, Асгат, Гацуурт, Цайдамнуур, Хөшөөт/-ын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай төрийн эзэмшлийн хувь хэмжээний талаар яриа хэлэлцээ хийж, УИХ, Засгийн газраар холбогдох шийдвэр гаргуулахаар ажиллаж байна.
Стратегийн ач холбогдол бүхий ордын
төрийн эзэмшлийн хувийг нэгтгэн, корпорацийн зохион байгуулалтанд
оруулах зорилтын хүрээнд "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын
ордуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 100
дугаар тогтоолыг батлуулсан. Энэ тогтоолд заасны дагуу "Эрдэнэт үйлдвэр”
ХХК-ийн монголын талын хувь, "Багануур” ХК, "Шивээ-Овоо” ХК-ийн төрийн
мэдлийн хувьцааг "Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх ажил амжилттай
хэрэгжиж байна.
Эрдэнэтийн овооны орд орчимд улсын төсвийн хөрөнгөөр
хийсэн хайгуулын ажлын үр дүнд хэтийн төлөв өндөртэй болох нь
тогтоогдсон 6 талбайг улсын нөөцөд авах саналыг Уул уурхайн яамнаас
Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлсэн. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн
ажиллах хугацаа 25-30 жилээр уртсах боломжтой болж байна. Мөн хууль
зөрчиж олгогдсон Багануурын нүүрсний орд орчмын ашиглалтын тусгай
зөвшөөрлийг хүчингүй болгож төр өөрийн мэдэлд авснаар ордын нийт нөөцийн
65 хувь болох 450 сая тонн нүүрс буюу зах зээлийн ханшаар 9.9 их наяд
төгрөгийн нөөц нэмэгдэж уурхайн ашиглалтын хугацаа 40-45 жилээр уртсах
боломжтой болж байна.
Газрын тосны салбарт
Газрын тос олборлолтын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 30.7 хувиар өсчээ.
2013 оны эхний 11 сарын байдлаар
4.8 сая баррель буюу 680 мянган тонн түүхий газрын тос олборлон
экспортлож улсын төсөвт нийт 190 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.
Өмнөх онтой харьцуулахад олборлолтын хэмжээг 30.7 хувиар нэмэгдүүлэв.
Шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ, хангамж тогтворжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.
Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний
импортын хувьд нэг компаниас хараат байдалтай байсныг өөрчилж, нийт
импортын 50 орчим хувийг бусад эх үүсвэрээс худалдан авдаг боллоо. Мөн
өмнөд хөршид экспортолж буй түүхий газрын тосныхоо оронд сард 10 мянган
тонн хүртэлх газрын тосны бүтээгдэхүүнийг авахаар болсон. Ингэхдээ
бензин, шатахууны хилийн үнийг түүхий тосны биржийн үнтэй уялдуулан
тооцдог олон улсын худалдааны үнэ тогтоох аргачлалаар хийсэн нь том
амжилт байлаа.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах үед ОХУ-ын
Роснефть компаниас Монгол Улсад нийлүүлдэг шатахууны үнэ Роснефтиэс
гадаадын бусад оронд нийлүүлдэг үнээс тонн тутамдаа 300 гаруй
ам.доллараар өндөр байсан. Дээр дурьдсан олон улсын худалдааны үнэ
тогтоох аргачлалыг ашиглахаар 2 тал тохирч чадсанаар шатахууны үнэийг
төрлөөс нь хамааруулан 150-260 ам. доллараар бууруулж чадсан. Мөн
Монголбанктай хамтран жижиглэнгийн шатахууны үнийг тогтворжуулах төсөл
хэрэгжүүлснээр зээлийн хүүгийн зардлыг 2 дахин бууруулж, валютын ханшны
эрсдлээс шатахуун импортлогч компаниудыг 2 сарын хугацаанд хамгаалдаг
болсон.
Хилийн үнийг ийнхүү бууруулж олон арга хэмжээг авч
хэрэгжүүлсний үр дүнд шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулж чадсан
төдийгүй, 2013 оны 6 сард шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүр
дээр нь 50 төгрөгөөр бууруулсан.
Хөтөлбөрийг эхлүүлсэн 2012 оны 10 сартай харьцуулахад газрын тосны бүтээгдэхүүний нөөц 2.5 дахин нэмэгдсэн байна.
Газрын
тосны бүтээгдэхүүн хангамжийн чиглэлээр хийгдсэн нэг томоохон ажил бол
эх орны минь газрын тос Евро-2 стандартад дүйцэх чанар бүхий "MGL-93”
бэлэн бүтээгдэхүүн болон монголын хэрэглэгчдэд хүргэсэн явдал юм.
Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 30 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 20 талбайд 16 гэрээлэгч Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, Засгийн газраар батлуулан ажиллаж байна.
Газрын тосны хайгуулын талбайн байршлын зургийг бүх аймгийн хэмжээгээр гарган та бүхэнд тараасан танилцуулгад оруулсан байгаа.
Энэ завшааныг ашиглан салбарынхаа голлох статистик үзүүлэлтээс товч танилцуулъя.
Уул
уурхайн салбар нь аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 61 хувь,
улсын нэгдсэн төсвийн 19.1 хувь, экспортын 81 хувь, гадаадын шууд
хөрөнгө оруулалтын 73.6 хувийг тус тус эзэлж байна.
2013 оны эхний 11
сарын байдлаар зэсийн үйлдвэрлэл 712 мян.тн буюу 82 хувийн
гүйцэтгэлтэй, молибдений үйлдвэрлэл 3.412 тн буюу 101 хувийн
гүйцэтгэлтэй, зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл нь 80.6 хувьтай
байна.
Нүүрсний олборлолт 28.6 сая.тн буюу 92.8 хувьтай, татварын
орлого бүрдүүлэлт 241 тэрбум төгрөг буюу 58.9 хувьтай байна. Энэ нь 2013
онд нүүрсний үнэ дунжаар 40 хувийн уналттай байсантай холбоотой.
Газрын тосны үйлдвэрлэл 4.827.8 мян.бар буюу 115.9 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 102 хувьтай,
Алт олборлолт 7615.2 кг-ийг олборлож 141.8 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого бүрдүүлэлт 173.2 хувьтай байна.
Цайрын
үйлдвэрлэлийн хэмжээ төлөвлөсөн хэмжээнээсээ давж 120.8 мян.тн буюу
238.5 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого 234.9 хувийн гүйцэтгэлтэй
байна.
Ашигт малтмалын газар улсын төсөвт 36 тэрбум төгрөгийн орлого
оруулж 89.9 хувийн биелэлттэй, Газрын тосны газар нийт 154.6 тэрбум
төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 105 хувийн гүйцэтгэлтэй гарсан
байна. Ашигт малтмалын газар, Газрын тосны газар нь нийт жилийн эцсийн
хүлээгдэж буй гүйцэтгэлээр 104 хувийн биелэлттэй гарах төлөвтэй байна.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдснаас хойш 37 уурхай, уулын үйлдвэрийг улсын комисс ашиглалтанд хүлээж авсан байна.
Анхаарах асуудлын талаар
Жил
бүр улсын төсвөөс 4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө зарж геологийн
зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэж байсан бол 2013 онд 7.3 тэрбум,
2014 онд 10 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Орон нутгийн удирдах
байгууллага нь улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн
зураглалын ажлыг хувийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны
ажил шиг төлөвлөгөө батлуулах, орон нутгийн хөгжлийн сан болон байгаль
орчныг хамгаалах санд мөнгө байршуулах гэх мэт тухайн ажлын төсөвт
өртөгт байхгүй зардалыг нэхэх асуудал гардаг.
Мөн ашигт малтмалын
тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн хөрөнгө оруулалтаар тусгай зөвшөөрөлтэй
талбайдаа хайгуулын ажил явуулдаг. Улсаас зохих хууль, журмын дагуу
олгогдсон хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хуулийн
этгээдийн геологийн судалгаа, эрэл, хайгуул, олборлолтын ажлыг хуульд
заагаагүй, тодорхойгүй шалтгаанаар зогсоох, үйл ажиллагаанд нь саад
хийхгүй байх талаар сум, орон нутгийн ИТХ, Засаг дарга, иргэдэд
уламжлан, танилцуулга хийж байх шаардлагатай байна.
Мөн ашигт
малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд
хяналт тавьж нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгж байгуулагуудыг
тогтоож тэдэнд хариуцлага тооцох, хуулийн дагуу нөхөн сэргээлт хийлгэх
арга хэмжээ авах, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаль орчинд
учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай
байна. Монгол Улсын хэмжээнд нийт 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан
703 нэгж талбар бүхий 4320,5 га талбай эвдэрч, орхигдсон байна.
Ашигт
малтмалын тухай хууль, газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Бичил
уурхайн эрх зүйн орчныг 2010 онд бүрдүүлсэн. Энэхүү хууль эрх зүйн
орчны хэрэгжилтэд та бүхний үүрэг оролцоо маш их байдаг. Харамсалтай нь
зарим аймгуудын удирдлагууд анхаарч ажиллахгүй байна. Та бүхэн хувиараа
ашигт малтмал олборлогч иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтад
оруулах, сумдын Засаг дарга нартай гэрээ байгуулах ажлыг зохион
байгуулах тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй байна.
Мөн Тэсэрч
дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай
хуулийн дагуу танай аймгийн нутагт газар авч тэсрэх материалын агуулах
барьсан, тэсрэх бодисын үйлдвэр байгуулсан аж ахуй нэгжүүдийн үйл
ажиллагаанд хяналт тавьж уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллагаас тогтоосон аюулгүй бүсэд газар эзэмшүүлж, өмчлүүлэхгүй
байх тал дээр онцгой анхаарч ажиллах нь зүйтэй.
Манай яамнаас үйл
ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон уурхай, уулын үйлдвэрүүдийг улсын
комисс томилон ажиллуулж тэдгээр үйлдвэр, уурхайн үйл ажиллагааг
эхлүүлэх, эсэхийг шийддэг. Иймд нутагтаа нээгдэх гэж байгаа уурхай,
уулын үйлдвэрт улсын комисс ажиллах үед орон нутгаасаа хариуцлагатай
албан тушаалтныг томилон ажиллуулж байхыг хүсье. Дээр дурьдсан
асуудлуудыг та бүхэнтэй байгуулах гэрээнд тусгана.
Ирэх онд уламжлалт
бус эх үүсвэрээс /нүүрсний давхаргын метан хий, занар, байгалийн битум,
тослог элс г.м/ өндөр технологийн аргаар байгаль орчинд ээлтэй шингэн
болон хийн түлш боловсруулах асуудлаар мэргэжлийн төрийн болон судалгаа,
шинжилгээний байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын үүсгэл
санаачилгыг дэмжиж, үр дүнд хүргэх чиглэлээр анхаарч ажиллах тул орон
нутгийн удирдлагаас энэ салбарт үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэж
анхааран ажиллах шаардлагатай байна.
Мөн шинээр бүрдүүлж буй эрх зүйн
орчин, тухайлбал Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого, бусад
хууль тогтоомжийг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилтийг хангах тал дээр
онцгой анхаарч ажиллахыг хүсч байна.
УИХ-аар батлахаар хэлэлцэж буй
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар та бүхэн маш их үүрэг,
хариуцлага хүлээж байгаа. Энэ хуульд барилгын элс, хайрга, дайрга,
тоосгоны шавар зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон,
ашиглалтын тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар
олгодог, хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл
ажиллагаанд хяналт тавьж ажиллах эрх үүрэгтэй болж байгаа.
Та
бүхнийг геологи, уул уурхай, газрын тосны салбарын үйл ажиллагааг
зохицуулсан хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан идэвхи
чармайлт гаргаж ажиллахыг хүсье.
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||