Уул уурхайн үндэсний олборлогч ХХК
Уул уурхайн Үндэсний олборлогч” ХХК нь Монголчуудын 100%-ийн хөрөнгө оруулалтаар 2010 онд байгуулагдсан бөгөөд уул уурхайн орчин үеийн дэвшилтэт техник, машин механизмуудын томоохон баазтай, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн тэргүүлэх компаниудад ажиллаж байсан ажлын арвин их туршлагатай хамт олны бүрдэл юм.
Тус компани нь уул уурхайн орчин үеийн дэвшил хандлагыг олон улсын туршлагад тулгуурлан оновчтой удирдлага, ил тод засаглалын тогтолцоог байгуулагдсан цагаасаа эхлэн амжилттай хэрэгжүүлж ирсэн ба Монгол улсын нийгэм, эдийн засгийн өсөлт хөгжил, үйлдвэржилт, шинэчлэлд өөрийн хувь нэмрээ оруулах, уул уурхайн олборолт, үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэх, улмаар дэлхийн зах зээлд өөрийн нэр хүндийг таниулах, байр сууриа бэхжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид өөрсдийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ бусдыг сурган тэдэнд зөвлөгөө дэмжлэг үзүүлэхээс гадна харилцан ашигтай түншлэл дээр суурилсан хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол хүний үнэмлэмжийг дээшлүүлж Монгол улсын уул уурхайн салбарт өөрийн гэсэн байр суурийг бий болгон ажиллаж байна.
Удирдлагын баг
Уул Уурхайн Үндэсний Олборлогч компани нь үнэт зүйлсэд тулгуурласан үйл ажиллагаа явуулдаг. Үнэт зүйлсэд тулгуурлан үнэнч шударга, зоригтой, бусдыг хүндэтгэн, итгэл дааж, халамжилж ажилладаг юм.
Төлөөлөн удирдах зөвлөл
Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 7 гишүүний бүрэлдэхүүнтэй. ТУЗ-ийн гишүүд өөрийн өргөн мэдлэг, ажлын дадлага туршлагад тулгуурлан шийдвэр гаргалтанд оролцдог.
- Ш.Лхамсүрэн, ТУЗ-ийн дарга, "Нүүдэлчин групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
- Г.Нямдорж, ТУЗ-ийн гишүүн,"Нүүдэлчин групп”ХХК-ийн Гүйцэтгэх захирал
- Ч.Пүрэвжаргал, ТУЗ-ийн гишүүн, "Жи Пи Ди” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал
- Д.Бартанбаатар,ТУЗ-ийн гишүүн,”Монголын Хүний Нөөцийн Институт” Ерөнхий захирал
- С.Төмөрбаатар,ТУЗ-ийн гишүүн, "Нүүдэлчин групп” ХХК-ийн Бизнесийн шинжээч
- Г.Тэгшжаргал,ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, "Нүүдэлчин групп”ХХК-ийн гэрээний мэргэжилтэн
Гүйцэтгэх удирдлага
Э.Энхболд, Гүйцэтгэх захирал, уул уурхайн салбарт 10 жил ажилласан. ОХУ-ын Эрхүү хотын ТИС-ийг Уулын ашиглалтын инженерээр төгсөж 2003-2009 онуудад "Бороо гоулд” ХХК –д Маркшейдер, уулын инженер, ахлах инженерээр, 2009-2012 онд"Лейтон” ХХК –д Уулын ахлах инженерээр ажиллаж байсан туршлагатай. 2012 оноос Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК-д ажиллаж байна.
Mенежерүүдийн баг
А.Цэрэнбаатар, Баянгол төслийн менежер, Онцгой байдлын Тэргүүний ажилтан, Тэргүүний уурхайчин. 2010 оноос "Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д ажиллаж байгаа, 2003-2010 онд "Бороо Гоулд” ХХК-д Уулын ерөнхий мастер, 2001-2003 онд "Монгол газар” ХХК-д Уулын ахлах мастер, "Багануур” ХК-д Уулын мастер, зэрэг албан ажлыг гүйцэтгэж байсан. Уул уурхайн компаниудад 14 жил ажилласан.
Г.Гэрэлт-Од, Ерөнхий геологич, 2013 оноос тус албан тушаалд томилогдон ажиллаж байгаа, "Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д Бага хайлаастын төслийн менежер, "Их Монгол майнинг” ХХК Ахлах геологич, АМГТХЭГ-т мэргэжилтэн, "Бороо Гоулд” ХХК-д Уулын мастер, "Шороон орд майнинг” ХХК-д геологичоор нийт 20 жил гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудад ажилласан туршлагатай.
Б.Лувсандорж, Баруун Цанхи төслийн менежер, Уул уурхайн Тэргүүний ажилтан, Уул уурхайн ашиглалтын технологич инженер мэргэжилтэй. 2010 оноос тус компанид Захиргаа, хүний нөөц, сургалтын хэлтсийн менежерээр, 2002-2010 онд "Бороо Гоулд” ХХК-д Уулын ерөнхий мастер, 1999-2002 онд "Хайлааст” ХК-д Уулын инженер, Уулын ерөнхий мастераар нийт 14 жил тасралтгүй ажилласан туршлагатай. Уул уурхайн Gemcom GEMS, Surpac программууд дээр ажилладаг.
Т.Билэгбаатар, Төслийн менежер, Төлөвлөлтийн инженерээр тус компанид 2010 оноос ажиллаж байгаа, Эрчим хүч геологи уул уурхайн Тэргүүний мастер. Уул уурхайн ашиглалтын технологич инженер мэргэжилтэй. AutoCAD, Surpac программууд дээр ажилладаг. "Хайлааст” ХК-д Уулын мастер, "Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний хүдрийн ил уурхайн уулын хэсэгт Уулын мастер Уулын хэсгийн орлогч, "Бороо Гоулд” ХХК-д Уулын мастераар нийт 14 жил ажилласан туршлагатай.
Д.Золжаргал, Ерөнхий инженер, Инженерингийн хэлтсийн менежер, ОХУ-ын Эрхүү хотын Техникийн Их Сургуулийг Маркшейдер мэргэжлээр 2003 онд төгсөөд "Монгол газар” ХХК-д Маркшейдер, "Багануур” ХК-д Уулын мастер, маркшейдер, "Бороо Гоулд” ХХК-д Уулын инженер зэрэг албан ажлыг гүйцэтгэж байсан. Гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн салбарт 10 жил тасралтгүй ажилласан туршлагатай.
Г.Гантөгс, Хангамж агуулахын менежер, Олон улсын эдийн засагч мэргэжилтэй. Шилдэг оюутан, Нийслэлийн оны шилдэг залуугаар шалгарч байсан. "Хасбанк” -д Нягтлан Бодогч, Салбарын захирал, Оюуны Ундраа Групп Үйл ажиллагааны газрын дарга, QGX компани санхүүгийн шинжээч, Олова цагаан тугалганы уурхайн төслийн менежер, хангамж төслийн талбайн үйл ажиллагааны газрын дарга зэрэг албан ажлыг гүйцэтгэж байсан. Улсад 10 жил ажилласан. Санхүүгийн шинжээч, бизнесийн удирдлага, төслийн удирдлага, төслийн ханган нийлүүлэлт, төслийн хээрийн анги байгуулалт хийх туршлагатай.
Б.Батбагана, БОХАБЭА менежер, Газар зохион байгуулагч инженер мэргэжилтэй. QGX Монгол компанид БОХАБЭА менежер, Энержи ресурс компанид байгаль орчны менежер, Бороо гоулд компанид БО-ны мэргэжилтэн, Улсын МХГазарт БО-ны хяналтын улсын ахлах байцаагч, Байгаль орчны яамны БО-ыг хамгаалах албанд БО-ны хяналтын улсын ахлах байцаагч, Газрын харилцаа, геодези зураг зүйн хяналтын тасгийн дарга, Улсын газар зохион байгуулалтын албанд мэргэжилтэн. Архангай аймгийн Газрын албанд мэргэжилтэнээр ажиллаж байсан туршлагатай.
С.Эрдэнэбаатар, Бизнес хөгжлийн менежер, 2013 оноос Уул Уурхайн Үндэсний Олборлогч ХХК-д ажиллаж байгаа. 2012 онд Макмахон Монголиа ХХК-д Харилцааны Менежер, Лэйтон ХХК-д Бизнес Хөгжлийн Менежер) , Ирээдүй Энержи Групп (Гүйцэтгэх Захирал), Геологийн Төв Лаборатори (Гадаад Харилцаа, Хуулийн Зөвлөх), Голомт Банк Мэдээллийн Ахлах Мэргэжилтэн , Хувийн Хэвшлийг Дэмжих Төсөлд Үндэсний Зөвлөх, ОНХ-ны Мэргэжилтэн, Говийн Санаачлага Төсөл – Мерси Корпс, Монгол Ахлах Хэлмэрч/Орчуулагч, 1995-2001 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Шуудан Цахилгаан Холбооны Газарт Гадаад Харилцааны Ахлах Мэргэжилтэнээр ажиллаж байсан туршлагатай.
Арлин Брага, Санхүүгийн менежер, нийт 16 жил ажилласан туршлагатай, Нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй, 1997- 2011 он хүртэл Филлипин улсад мэргэжлээрээ ажиллаж, 2011-2012 онд Ази Пасифик Инвестмент Партнерс Хонгконгийн компанийн монгол дахь салбарт Ахлах нягтлан бодогч, 2012 оноос Уул Урхайн Үндэсний Олборлогч ХХК-д ажиллаж байна.
Г.Энхцэцэг, Захиргаа, хүний нөөцийн менежер, МУИС-ийг Улс төр судлаач, Нийгмийн багш мэргэжлээр, Удирдлагын академийг Нутгийн удирдлагын менежер, Төрийн удирдлагын менежерээр төгссөн бөгөөд Хүний нөөцийн институтийн Хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх сургалтыг дүүргэсэн. Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. 2000 онд Баянзүрх дүүрэг болон Орхон аймгийн намын хороонд Улс төрийн ажилтан, 2001 оноос Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны даргаар, төрийн албанд нийт 11 жил ажилласан. 2012 оноос Хүний нөөцийн ахлах ажилтан, 2013 оноос Менежерээр ажиллаж байна.
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||