Жоншны орлогыг ахиулах “Жор”
ЗАХ ЗЭЭЛЭЭР "ЦАНГАСАН" АРВИН НӨӨЦ
Гангийн үйлдвэрлэл болон хими, анагаах ухааны салбарт жоншийг өргөнөөр хэрэглэдэг. Ойрын жишээг дурдахад бидний өдөр тутам хэрэглэдэг шүдний оонд ордог бодис ялгаруулдаг, шаазан эдлэлд ашигладаг газрын шүлтэт металл болох энэ металл Монголын газар дор мөн л их байгаа аж. Манай орон энэ түүхий эдийн олборлолт, экспортоор 1980-аад онд дэлхийд тэргүүлдэг байжээ. Тэр үед жилд нэг сая 200 мянган тонн флюоритыг Бор-Өндөр, Бэрхээс олборлон боловсруулж ЗХУ руу гаргадаг байсан. Манай улсын хайлуур жоншны нөөц өнгөрсөн онд 6.60 сая тонноор өсчээ. Гэхдээ олборлолт нь 2010 оноос хойш хоёр цахин буурсан байх юм. Геологийн таамаг нөөцөөр Монголын жоншны нөөц 20 орчим сая тонн. Энэ ашигт малтмалыг агуулсан 130 гаруй орд байгаа аж. Үүгээрээ дэлхийн жоншны нөөцийн есөн хувийг агуулж, нөөцийн хэмжээгээр дэлхийд гуравдугаартжагсаж байгаа үзүүлэлт гэнэ. Манай улс жилд дунджаар 250-400 мянган тонн жоншны баяжмал үйлдвэрлэж байгаа нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 8-9 хувийг бүрдүүлдэг байна.
МОНГОЛЫН ЖОНШ ДЭЛХИЙД
Энэ ашигт малтмалын дэлхийн бодит нөөцийг 220 сая тонн, боломжит нөөцийг 500 сая тонн гэж тооцоолжээ. Социализмын үед жилд 200 гаруй мянган тонн жонш олборлодог байсан Монгол Улс олборлолтоо 400 тоннд хүргэснээр дэлхийд тэргүүлэх БНХАУ. Мексикийн дараа орж байгаа үзүүлэлт бий. Энэ түүхий эдийн Дэлхийн зах зээлд Монголын газар доорх энэ баялгийн нэг тонныг 150-190 ам.доллараар үнэлж байна. Хоёр жилийн өмнө энэ ашигт малтмалын үнэ оргилдоо хүрч, тонн нь 525 ам.доллараар үнэлэгдэж байв. Гэвч даяаршсан эдийн засаг хямарч, гангийн үйлдвэрлэл буурсныг дагаад үнэ нь огцом унаад байна. Жонш, жоншны баяжмалын дэлхийн хамгийн том хэрэглэгч нь дэлхийн экспортын 31 хувийг манай улс хангаж байгаа олон улсын статистикийн тооцоо байгаа юм. Манай урд хөрш. Тиймээс Монголын жоншинд зах зээл байгааг олон улсын шинжээчид онцолдог. Тус улсад өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэрлэл огцом өсч байгаа тул хөрш орнуудынх нь жоншны эрэлт өснө гэж үзэж байгаа юм. Эдийн засагчдын таамаглаж байгаагаар манай өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт саарах тусам хайлуур жоншны үнэ буурна гэж байгаа. Ойрын саруудад тус улсын гангийн үйлдвэрлэл сэргэж байгаа тул энэ металлын үнэ ч өөдлөх хандлага байгаа аж.
ХӨГЖЛИЙН ГАРААНААСАА ГАРЛАА
Засгийн газраас төрийн зарим ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтарсан Монгол Улсад хайлуур жоншны сэдэвчилсэн судалгаа хийх, олборлох, баяжуулан боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтрахаар болсон. Үүнд зориулж хөтөлбөр боловсруулж эхэлжээ. Төр, хувийн хэвшлийн хамтын ажлын тэргүүнд жоншны экспортын хэмжээ, орлогыг нэмэгдүүлж, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн хажуугаар жоншны металлургийн ба флотацийн баяжмалын чанар, стандартыг сайжруулах, хүдрийн баяжуулах, боловсруулах үйлдвэрийл хүчин чадлыг бүрэн ашиглаж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилго явж байгаа аж. Уул уурхайн яам болон Хайлуур жонш олборлогч, судлаачдын холбоо ирэх саруудад Монгол орны жоншны нөөцийг түшиглэн "Монголын хайлуур жонш" хөтөлбөрийг боловсруулж, судалгааны ажлыг эрчимжүүлэн, үйлдвэрийн нөөцийн хэмжээг өсөж, салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээл дээрх өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, гадны орнуудын төрийн бус байгууллагатай хамтрах юм байна. Жоншны эдийн засагт үзүүлэх хувь нэмрийг нүүрс, зэстэй харьцуулахад бага ч уул уул уурхайн салбарт хөгжил дагуулах төрөл гэдгийг эрдэмтэн, судлаачид хэлж байгаа юм. Монголын жоншны судалгаа сүүлийн 20 гаруй жил зогсонги байдалд орсон. Энэ ашигт малтмалыг судалдаг эрдэмтэн, судлаачид ч цөөрсөн байна. Гэвч жоншноос мөнгө олж, эдийн засгаа хөгжүүлэх жорыг "Монголын хайлуур жонш" хөтөлбөрт тусгаж, ирэх оноос хэрэгжүүлэхээр болсоноо салбарын яам зарлалаа.
Э.СОЛОНГО
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||