“Тек Ресурс”-ийн ашиг 31%-иар буурав

Коксжих нүүрснээс нэг тэрбум долларын
цэвэр ашиг олсон ч энэ нь 2012 оныхоос 47%-иар буурсан үзүүлэлт юм.
Зэсийн ашиг нь 20%-иар буурч, 988 сая доллар болсон бол цайрын ашиг
10%-иар өсч, 429 сая доллар болжээ. "Тек Ресурс Лимитед” нь Канад,
Америк, Чили, Перу зэрэг улсад 13 уурхайтай, 13 тэрбум долларын
үнэлгээтэй томоохон уул уурхайн компани. Нийт бизнесийнх нь 45%-ийг
нүүрс, 35%-ийг зэс, 20%-ийг цайр эзэлдэг аж.
Далайгаар тээвэрлэж буй гангийн нүүрсний
хоёр дахь том экспортлогч. Бритиш Колумб болон Албертад 6 нүүрсний
уурхайтай юм. 2012 онд зэсийн 5 уурхайгаас 373 мянган тонн зэс
үйлдвэрлэж, түүхэндээ хамгийн их зэс үйлдвэрлэж байжээ. Цайрын дэлхийн
хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд жилд дунджаар 645 мянган тонн цайрын
баяжмал, 278 мянган тонн цэвэршүүлсэн цайр үйлдвэрлэдэг. Аляскад байрлах
дэлхийд хамгийн том цайрын уурхайг эзэмшдэг аж.
С.Болд-Эрдэнэ /Мongolianminingjournal.com/

URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||


