"Рио Тинто"-гийн тэнхээ сайн байна
МЕЛЬБУРН. Уул уурхайн тэргүүлэгч корпораци болох Рио Тинто 2013
онд үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө биелүүлж, үйл
ажиллагааны зардлаа хэмнэх зорилтдоо хүрч чадлаа.
Төмрийн хүдэр олборлолтын хэмжээгээр дэлхийд Бразилийн "VALE"
корпорацийн дараа ордог Рио өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 70,4 сая
тонн хүдэр олборлосон нь зургаан хувиар өссөн үзүүлэлт юм. Австралид хар
салхи болсны улмаас уурхайнууд гурван хоногийн турш зогссон боловч ийм
амжилтад хүрчээ. Харин жилийн дүнгээр таван хувийн өсөлт гарч, 266 сая
хүдэр олборлохоор байгаа нь шинэ дээд амжилт болох юм.
"Энэ
дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны үр дүн нь бид өмнөө тавьсан
зорилтдоо хүрч чадна гэдгийг харуулж байна” гэж Рио Тинто группын
гүйцэтгэх захирал Сэм Уолш дүгнэн хэллээ. Түүний ярьснаар, үйл
ажиллагааны зардлаас бараг хоёр тэрбум доллар хэмнэсэн ажээ. Хөрөнгө
оруулалтын зардал 948 сая доллар болж тал гаруй хувиар танагдсан ба
Рио-гийн санхүүгийн байдал сайн байгаа нь австрали долларын ханш
харьцангуй сул байгаатай холбоотой юм. Төлбөрийн тэнцлийг хангахын тулд
шаардлагагүй 3,5 тэрбум долларын активыг хасаж тооцжээ. "Ингэснээр
хувьцаа эзэмшигчдэд илүү их хэмжээний ногдол ашиг олгох боложтой болно”
гэж гүйцэтгэх захирал ярьж байна.
Рио Тинто зэсийн үйлдвэрлэлээ
нэмэгдүүлэхээ мэдэгдсэн бол боксит болон коксжих нүүрсний олборлолтын
хэмжээ нь шинэ дээд амжилт тогтоолоо. Рио Тинто Алкан компанийн
хөнгөнцагааны үйлдвэрлэл нь АP60 хэмээх электролизийн шинэ технологи
ашигласны дүнд сэргэж эхэлж байна. Хөрсний нуралтаас болж үйл ажиллагаа
нь доголдсон Кеннекот дахь зэсийн уурхайн олборлолт дахин сэргэсэн бол
Монголын "Оюутолгой" уурхайн хүчин чадал улам бүр нэмэгдсээр. Нийт
дүнгээр 172800 тонн зэс олборлосон нь 2012 оныхоос таван хувиар
нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин уран болон титан олборлолт эрэлтээс
хамааран буурах хандлагатай байна.
Б.Адъяахүү

URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||


