Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайланг нэгтгэжээ
Монгол Улсын Ерөнхий сайдын
тэргүүлдэг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга /ОҮИТБС/-ын
Үндэсний зөвлөл өнгөрөгч 12 дугаар сарын 23-ны өдөр зөвлөлийн XI
хуралдаанаа хийж, 2012 оны тайлангаа хэлэлцсэн байна. Энэ тайлангийн
дүнгийн талаар тус зөвлөлийн дэд дарга, Ерөнхий сайдын ахлах зөвлөх
Л.Гансүх өнөөдөр танилцууллаа.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга нь /ОҮИТБС/ байгалийн баялгаас бий болж буй орлогын ил тод байдлыг хангах замаар сайн засаглалыг бэхжүүлэх, орлогын зохистой менежментийг хөгжүүлэхийн төлөө ажилладаг. Мөн уул уурхай, газрын тос, ураны компаниудын улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөрийг, тэдгээр компаниудаас Засгийн газрын хүлээн авсан орлогыг нэгтгэн хөндлөнгийн аудитаар баталгаажуулдаг. Монгол Улс анх Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлд 2007 онд элссэн бөгөөд тухайн оноос эхлэн улсын нэгтгэл тайланг гаргаж буй юм. Энэ удаад 2012 оны үйл ажиллагааг дүгнэсэн 7 дахь тайлан гарч байна.
2012 онд ОҮИТБС-ын тайланг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч
1514 компани, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий 11 компани,
цацраг идэвхит ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 6 компани нийт
олборлох үйлдвэрлэлийн 1531 компани гаргажээ. Эдгээрээс 40 сая төгрөгөөс
дээш татвар, төлбөр төлсөн 200 компанийн тайланг аудитаар тулган
баталгаажуулж улсын төсөвт 1 их наяд 594 тэрбум төгрөгийн татвар, төлбөр
төлснийг буюу улсын төсвийн урсгал орлогын 33 хувийг бүрдүүлснийг
нотолсон байна.
Олборлолтын компаниудаас төлсөн татварын мөнгөний 32
хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон нэмэлт төлбөр, 13,75
хувийг НӨАТ, 12,07 хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварт тус тус
төвлөрүүлжээ. Аудитаар баталгаажуулсан компаниудын төлсөн төлбөрийн 93
хувийг улсын төсөвт, зургаан хувийг орон нутгийн төсөвт, нэг хувийг төр
засгийн байгууллагуудад хандив, дэмжлэгийн орлогыг бүрдүүлсэн байна.
Орон нутгийн төсөвт зургаан хувийг төлснөөс 73 тэрбум 484 сая төгрөгийг
буюу 67 хувийг Өмнөговь аймагт, 14 хувийг Орхон аймаг, есөн хувийг
Булган аймаг тус тус төвлөрүүлсэн тайлан гарчээ. Нийт 1829 компаниас 323
аж ахуйн нэгж тайлангаа гаргаагүй учраас Мэргэжлийн хяналтын ерөнхий
газарт хариуцлага тооцуулахаар хүргүүлсэн аж.
Н.Гантуяа

URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||


