Уул уурхайн компаниуд их наядын татвар төлжээ
Уул уурхайн салбарт ажиллаж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч
компаниуд өнгөрсөн онд нэг их наяд 12.2 тэрбум төгрөгийн татвар төлсөн
байна. Үүнээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 297.5 тэрбум, Ашигт
малтмалын нөөц ашигласны төлбөрт 265.9 тэрбум төгрөг төлсөн хэмээн
Татварын ерөнхий газраас мэдээлжээ.
Зөвхөн арванхоёрдугаар сарын мэдээллийг харвал татвар төлөлт огцом өссөн байна. Нийт 154.9 тэрбум төгрөгийн татварыг А лиценз эзэмшигчид энэ сард төлжээ. Энэ нь сүүлийн 18 сарын хамгийн өндөр татвар төлөлттэй сар болсон байна.
Мөн 55.6 тэрбум төгрөгийг ААНОАТ-т, 34 тэрбум төгрөгийг АМНАТ-т төлсөн нь энэ жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд орж байгаа юм. Арванхоёрдугаар сарын татвар төлөлт ингэж огцом нэмэгдсэн нь оны сүүлийн сартай холбоотой аж. Төсвийн орлого тасалдсантай холбогдуулан татварын орлого бүрдүүлэлтийг нэмэхээр татварын албаныхан нэлээд хүчин зүтгэл гаргаж ажиллаж байгаа юм.
Эрдэс баялгийн салбарт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлж буй татвараас хамгийн их анхаарал татдаг нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. Ашигт малтмал олборлосны төлбөрт төлж буй уг татвар нь хэдий хэмжээний ашигт малтмал олборлосныг илтгэдэг.
Энэ жил 265,9 тэрбум төгрөгийг төлсөн нь өнгөрсөн оныхтой бараг ойролцоо байна. Төсөв тодотгохоос өмнөх байдлаар өнгөрсөн онд төвлөрүүлэх нөөц ашигласны төлбөрийг 26 хувиар нэмэгдэж, 367,329 тэрбум төгрөг болно гэж тооцоолж байсан юм.
Улирлаар нь тооцож үзвэл Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр улирал тутам нэмэгдэж ирсэн. Нэгдүгээр улиралд 53,2 тэрбум төгрөг төлж байсан бол дөрөвдүгээр улиралд 91,4 тэрбум төгрөг болж, 72 орчим хувиар нэмэгджээ. Сүүлийн улиралд ингэж нэмэгдсэн нь "Оюутолгой”-н экспорттой холбоотой юм.

С.Болд-Эрдэнэ
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||