Хариуцлагатай уул уурхай
Үнэт зүйл бүтээх нь үйл явцыг хэлнэ.
Бид харж, төлөвлөж, сайжруулж хөгждөг. Дараа нь дахин хардаг. Хүмүүстэй холбогдоход бидний харилцаа болон үнэт зүйлс нэмэгддэг.
Үнэт зүйл бий болгох Бидний арга барил
Хариуцлагатай уул уурхай гэж юу вэ? |
2006-2007 оны хооронд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн болон эрдэм судлаачдын төлөөллөөс бүрдсэн томоохон ажлын хэсэг тогтмол уулзалтуудыг зохион байгуулж, Монгол Улс дахь хариуцлагатай уул уурхайн талаарх асуудлуудыг авч хэлэлцээд уул уурхайн компаниуд болон орон нутгийн иргэдэд хариуцлагатай уул уурхайн талаар чиг баримжаа өгөх дор дурьдсан зарчмууд болон тодорхойлолтыг гаргасан байдаг. "Сентерра Гоулд Монголия” ХХК /СГМ/ нь дээрх уулзалтуудад оролцсон. Тус ажлын хэсгээс уул уурхайн компаниуд төслүүдээ хэрэгжүүлж байгаа арга хэлбэрийг шалгах үүднээс дүгнэх хуудсуудыг уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд орсон тухайн орон нутгийн иргэдэд тарааж өгдөг. Таны амьдардаг сум орон нутагт уул уурхайн олон компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Та тэдгээр компаниудыг бүгдийг нь доорх тодорхойлолтын дагуу хариуцлагатай гэж дүгнэх үү? Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэн хөгжүүлэх зорилготой "Хариуцлагатай уул уурхайн санаачлага” нэртэй төрийн бус байгууллага Улаанбаатар хотод байгуулагдан ажиллаж байна. |
Хаяг: Вэб хуудас: www.responsiblemining.mn |
Бид уурхайн үйл ажиллагааныхаа талаар ил тод байж компанийн нийгмийн хариуцлагын хувьд бидний үйл ажиллагаа, гүйцэтгэлд нөлөө үзүүлдэг болон эсхүл тэдгээрт өртдөг оролцогчид болон бүлгүүдийг оролцуулдаг. Бидний үндсэн оролцогч талууд нь ажилчид, гэрээт гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгчид, орон нутгууд, хувьцаа эзэмшигчид, орон нутгийн болон улсын засгийн газрууд, хөрөнгө оруулагчид болон төрийн бус байгууллагууд (ТББ) байдаг. Сентерра нийгмийн хариуцлагын зарчмуудаа хээргжүүлнэ гэдэг нь:
- Уурхайн үйл ажиллагаа ил тод байх
- Бүхий л оролцогч талын ялангуяа ажилчид, гэрээт гүйцэтгэгчид болон орон нутгийн иргэдийн эрхийг хүндлэх
- Байгаль орчныг хамгаалах байдлаар олборлолт явуулах
- Хууль тогтоомжийг даган мөрдөх
- Үйл ажиллагаа явуулж буй улс орондоо тогтвортой үр өгөөжийг бий болгох
- Үйлдвэрлэлийн менежментээ тасралтгүй сайжруулж оролцогч талуудынхаа эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хүлээлтүүдийг биелүүлэх
- Байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны талаар удирдлагын хүлээх үүргийг тодорхой тогтоох
- Компанийн нийгмийн хариуцлагын менежментэд зориулан үйл ажиллагаа явуулж буй бүх салбар нэгжээ зохих ажилтан албан хаагчид, хүний нөөцөөр хангадаг
- Бидний үйл ажиллагаанаас үүсч болзошгүй аливаа сөрөг нөлөөллөөс зайлсхийж бууруулж удирддаг
- Ажилчиддаа өрсөлдөхүйц цалин урамшуулал, сурч боловсрох боломж олгодог
- Өөрийн үйл ажиллагаагаа олон улсын шилдэг туршлагуудад нийцүүлэн хууль тогтоомжоор тогтоосон хэм хэмжээнээс давуулан биелүүлдэг
Засаглалын бат бөх бүтэц — ТУЗ-ийн хяналт
Манай Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны (БОЭМАА) хороо нь БОЭМАА-ны зорилтуудын хэрэгжилтийг хангахын тулд тавьсан зорилго, бодлого журам, тогтолцоо гэсэн шалгууруудаар гүйцэтгэлийн үнэлдэг. Ажилчид аюулгүй ажиллагаа, байгаль орчны ажлуудаа хэр сайн гүйцэтгэсэн гэдгээр удирдлага урамшуулдаг. 2010 онд хандив тусламж, тогтвортой хөгжил, засгийн газартай харилцах харилцааны талаарх бодлого журам, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, гүйцэтгэлийн үнэлгээ зэрэг асуудал хариуцсан Компанийн нийгмийн хариуцлагын хороог ТУЗ-д байгуулсан. Энэхүү хорооны үйл ажиллагаа нь Сентеррагийн тогтвортой хөгжлийн бодлого журамд захирагдана.
Менежментийн систем – төлөвлө, гүйцэтгэ, шалга, арга хэмжээ ав
Сентерра нь БОЭМАА-тай холбоотой асуудлуудаа үйл ажиллагаа явуулж буй бүх салбар нэгж дээрээ олон улсын ISO 14001 OSHAS 18000 стандартын загварт үндэслэсэн албан ёсны байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны менежментийн системээр зохицуулдаг. Энэ загваруудад тасралтгүй сайржуулахын тулд хүлээн зөвшөөрөгдсөн "Төлөвлө, гүйцэтгэ, шалга, арга хэмжээ ав” гэсэн дараалал багтдаг. Бид эрсдэл болон уул уурхайн хариуцлагаа удирдан явуулна гэдэг нь бид аливаа ажлыг хийж эхлэхээсээ өмнө төлөвлөх, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлийн явцыг хянах, аудит болон бусад хяналт шалгалтын явцад сурсан зүйл дээрээ үндэслэж арга хэмжээ авах шаардлагатай болдог.
Тасралтгүй сайжруулалтыг шалгах — Баталгааны хөтөлбөр
Бид үйл ажиллагааныхаа бүхий л бүрэлдэхүүн хэсгийг өөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчны бодлого журамд, холбогдох хууль тогтоомж болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын салбарын дадал туршлагуудад нийцүүлж байхын тулд дотоод болон гадны аудитыг тогтмол хийлгэдэг. Эдгээр эрсдэлд суурилсан хөтөлбөрүүд асуудлыг тодорхойлж сайжруулахад бидэнд тусалдаг.
Бидний баталгааны хөтөлбөр
Ашиглалтын бүхий л хугацааг тооцоолох арга барил
Бид уурхай нээхээсээ өмнө ашиглалтын хугацааны турш явагдах бүх үе шатыг төлөвлөдөг. Бидний үйл ажиллагаанаас байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах талаар бид анх газар хөндөж хүдэр олборлон түүнийгээ боловсруулахаас эхлэн уурхайн эцсийн шат болох хаалт, нөхөн сэргээлтийн үеийг дуустал бүхий л үе шатанд тооцоолдог. Тухайлбал, олборлолт эхлэхээс өмнө аль болох шимт хөрсийг хуулан дараа нь ашиглалт дууссан газруудын нөхөн сэргээлтэд хэрэглэхээр овоолж нөөцлөх замаар явцын дунд нөхөн сэргээлтийн ажлуудаа гүйцэтгэж байдаг. Байгалийн унаган төрхөөрөө байгаа газруудыг аль болох бага хөндөхийн тулд хаягдлын овоолгыг ашиглалт явуулсан газарт байгуулдаг. Мөн мод тарих эсвэл бусад орон нутгийн нөхөн сэргээлтийн хөтөлбөрүүдэд оролцож байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлуудыг гүйцэтгэхээр орон нутгийн оролцогч талуудтай хамтан ажилладаг. Нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэж дуусах үед бид тухайн нөхөн сэргээсэн талбайгаа орон нутгийн удирдлагад албан ёсоор хүлээлгэн өгдөг бөгөөд энэ нь уурхайн ашиглалтын сүүлийн үе шат болдог.
Хаалт ба нөхөн сэргээлтийн төлөвлөлт
Хариуцлагатай уул уурхайн компанийн хувьд бид ашиглалт явуулж эхлэхээсээ өмнө тухайн талбайг хэрхэн нөхөн сэргээх тухай төлөвлөдөг. Нөхөн сэргэх явцыг түргэтгэхийн тулд олборлолтын явцад зарим талбайд нөхөн сэргээлтийн ажлуудыг нэгэн зэрэг хийж гүйцэтгэдэг. Уулын ажил дууссаны дараа тухайн талбайг нөхөн сэргээж нөхөн сэргэлтийн явц үр дүнтэй байгаа эсэхэд тогтмол хяналт тавьдаг. Үүнээс гадна бид уурхайн хаалтын эцсийн төлөвлөгөөг 3 жил тутам хянан засварлаж үйлдвэрлэлд гарсан аливаа өөрчлөлтийг тусгадаг. Бидний хэрэгжүүлж буй нөхөн сэргээлтийн өндөр шаардлага бүхий стандартууд нь үндэсний болон олон улсын стандартуудад нийцдэг. Тухайлбал, Кумторын уурхайд Дэлхийн Банкны зааварчилгааны дагуу Нөхөн сэргээлтийн итгэлийн сан байгуулсан. Энэхүү санг бие даасан итгэмжлэгдсэн этгээд удирддаг ба энэ сангийн мөнгийг зөвхөн нөхөн сэргээлтийн ажилд зарцуулдаг. Үүнтэй ижил төрлийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр бид Засгийн газартай ярилцаж байна. Өнөөг хүртэл Бороогийн уурхайд 264 га буюу үйл ажиллагаанд өртсөн нийт талбайн тал орчим хувийг үр дүнтэй нөхөн сэргээсэн. Уурхайн хаалтын ажиллагаа нь бидний хариуцлагатай уул уурхайн арга барил болон бизнес төлөвлөгөөний салшгүй хэсэг юм. Бид ургамалжуулалтад ашиглах материал болон холбогдох гэрээт ажил үйлчилгээгээр хангах чадамжийг бүрдүүлэхэд нь орон нутагт тусалж ханган нийлүүлэгчдээ аюулгүй бөгөөд байгаль орчинд нөлөөгүй байх дадал эзэмшүүлж материал ашигладаг болгосон.
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||