УУЛ УУРХАЙ МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН «ГАНЦ ГАРЦ» МӨН ҮҮ
УИХ өнгөрсөн сарын 16-нд Төрөөс эрдэс баялгайн салбарт 2025 он хүртэл баримтлах бодлогыг баталсан.
Уул уурхайн орны хувьд нэгдсэн нэг бодлогогүй явсан он жилүуд ард
хоцорч, ямар ч байсан хөгжлийн бодлоготой болоод авна гэдэг бол том
алхам.
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогьш зорилго нь хөрөнгө
оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлж, байгаль орчинд ээлтэй, сөрөг
нөлөө багатай, дэвшилтэт техник, технологи, инновацийг дэмжих замаар
ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чанарыг дээш-лүүлж,
нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон
улсын зах зээлд өрсөлдөх чад-варыг бэхжүүлэхэд оршино гэжээ. Олон
жил шүүмжлэл дагуулсан уул уурхайн салбарын тулгамдсан асуудлууд
зорилгоо маш сайн тодорхойлоход тус болсоннь тодорхой ч үүнийг ажил
хэрэг болгох асууддууд эргэлзээ дагуулсаар үлдэх нь мэдээж.
Монгольш хөгжлийн цорын ганц гарцыг уул уурхай мэтээр ойлгож,
төрөөс ч энэ салбарт онцгой анхаарал хандуулах болсон. Монголын эрдэс
баялаг сүүлийн хэдэн жилд дэлхийн уул уурхайн том компаниуд, өндөр
хөгжсөн улс орнуудын анхаарлыг татах боллоо. Ийм үед энэ салбарыг зөв
ашиглаж үр дүнтэй бодлого явуулж чадвал богино хугацаанд хөгжих тулгуур
болдог нь олон орны туршлагаас тодорхой. Гэвч бид зөв бодлого
хэрэгжүүлж, улс түмний эрх ашгийг хамгаалж, энэ салбарыг хөгжлийн гол
түлхүүр болгож чадаж байна уу. Дан ганц түухий эд гэж ярихын оронд
үйлдвэрлэл, техник технологи гэсэн зарчим барьж чадаж байна уу. Уул
уурхайн салбар цар хурээгээ тэлэн, өсөн хөгжиж байгаа ч энэ нь Монгол
Улсын ирээдүй болон Монголын хун амын амьдрал ахуйд хэрхэн нөлөөлж болох
талаар тодорхой нэгдсэн үзэл баримтлал байна уу. Хэдэн жилийн дотор уг
салбарын үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны бохирдол, хүний эрүүл
мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар мэдээлэл ихэсч байгаа нь үнэн
үү. Хөрсний доройтол эрчимтэй явагдаж, нийт нутгийн 72 хувь нь цөлжилтөд
өртсөн гэдэг бодитой юу. Байдал тодорхойгүй, асуудлууд шийдлээ олоогүй
байсаар байхад уул уурхай Монгол Улсын хөгжлийн ганц гарц мэтээр зүтгэх
нь хэр ирээдүйтэй вэ... Эдгээр асуултад багахан ч бол хариу олох үүднээс
зарим нээлттэй эх сурвалжууДын судалгаанууд болон албаны хүмүүсийн
ярилцлага зэргээс товч тоймлов
Олон улсын валютын сангийн урьдчилсан тооцоогоор "Монгол Улсын
эдийн засгийн өсөлт 2012-2016 оны хооронд дунджаар 14 хувьдхүрнэ.
МонголУлсадявагдаж буй энэ өсөлтийн нэг чухал эх үүсвэрийг эрдэс
баялгийн нөөцийн олборлолт, үйлдвэрлэл бүрдүүлж байгаа бөгөөд цаашид ч
ийм байх хандлага үргэлжлэх төлөвтэй байна" гэжээ. Дэлхийн банкны
2012 оны судалгаанд "Монгол Улс уул уурхайн хөрөнгө оруулалт
хийхэд тааламжтай байрншлтай, Монголын эрдэс баялгийн боломж өндөр,
Засгийн газраас хөрөнгө оруулагчдад найрсаг хандаж, санал бодлыг нь
сонсдог. Гол нь хууль эрхзүйн орчин гэнэт өөрчлөгддөг болсон нь хөрөнгө
оруулагчдын сонирхолд огт нийцэхгүй байна" гэж дүгнэжээ. Үндэсний
статистикийн хорооны
2013 оны тайлангаас харвал, сүүлийн таван жилийн хугацаанд
Монголын хүний хөгжил өмнөх таван жилээс илүү хурдацтай сайжирсан бөгөөд
үүнд нэг хүнд
ногдох орлогын өсөлт болон хүн амын эрүүл мэндийн сайжралт
мэдэгдэхүйц нөлөөлсөн байна гэжээ. Том ордуудаа эргэлтэнд оруулж, орж
ирсэн тодорхой мөнгө эдийн засгийн өсөлтөд шингэж, эдийн засаг "том"
харагдавч энэ их мөнгийг эргээд халамжинд зарцуулсан учраас сүүлийн
жилүудэд ядуурлын түвшин хэвээр буюу 30 хувиас доош орохгүй байгааг
Дэлхийн банкны судалгаанууд харуулдаг.
Судлаач САлтанцэцэг "Эрдэс баялгийн цогцолборын хөгжилд нөлөөлөх
таатай нөхцөлүүд бол эрдэсийн түүхий эдийн дэлхийн болон бүс нутгийн
эрэлт хэрэгцээ өсч байна. БНХАУ болон ОХУ нь Дэлхийнхудалдааны
байгууллагын гишүүн болсон. Ингэснээр зах зээлийн асар их багтаамж бүхий
хөрш орнуудтай худалдааны ижил нөхцөлөөр арилжаа хийх боломж бүрдэх юм.
Түүнчлэн дэлхийн зах зээлд эрэлт ихтэй эрдэсийн түухий эдийн нөөц
Монголд байна. Харин таагүй нөхцөлүүд гэвэл төрийн бодлого тогтвортой
биш, эрдэс баялгийн салбарыгулс төрийн шоу болгож байна. 2004 оноос
эхэлсэн бодлогын тогтворгуй байдал өнөөг хүртэл үргэлжилж байна. Эрдэс
баялгийн салбарын хөгжилд нутгийн иргэдийн дэмжлэгийг авч чадахгүй,
тэдний эсэргүүцэлтэй тулгарч байна. Энэхуү эсэргүүцэл нь экологи, эдийн
засаг, нийгмийн мотивацтай байна" хэмээн тодорхойлсон байна. Доктор
ДБатжаргал "Хятадын экспорт, эдийн засгийн өсөлт буурахад манай түүхий
эдийн эрэлт, үнэ буурч орлого багасдаг. Том гүрнүүд баялаг ихтэй жижиг
улсыг ийм байлгах сонирхолтой байдаг юм. Өөрөөр хэлбэл, Монголоос түүхий
эдээ хямд үнээр хангаж байхыг урд хөрш сонирхоно гэсэн үг. Өнөөдөр
Хятад нүүрс худалдан авахаа зогсооход манай эдийн засаг бүхэлдээ
хямардаг. Нөхцөл байдал ийм байхад ганцхан уул уурхайгаар хөгжлөө
тодохойлж болохгүй нь ойлгомжтой" хэмээн ярьжээ. Харин Монголын уул
уурхайн
ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба 2013 онд "Экспорт зогсонги
байна. "Эрдэнэс Тавантолгой" компани Хятадын төрийн өмчит "Чалко"
компанид их хэмжээний өр тавьсан шүу дээ. Тэр мөнгөө ард түмэнд бэлнээр
тараасан. Одоо энэ өрөө төлж л нүүрс гаргаж өгч байгаа. Өнөөдөр нэг тонн
нүүрс олборлоод тээвэрлэх зардал, борлуулах үнэ адилхан болсон. Иймд
хувийн хэвшлийн жижиг компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон юм. Ашигт
малмалын үнээр дамжиж манай улсад хямрал нүүрлэдэг" хэмээн ярилплага өгч
байв. Түүнчлэн Ерөнхий сайд
асан ДБямбасүрэн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохдоо "Монголд
үндсэн гурван баялаг бий. Нэгдүгээрт, газар нутагт түшиглэсэн хөдөө аж
ахуйн үйлдвэрлэл, хоёр дахь нь хүн ардын бүтээх чадвар буюу оюуны өв
сан, гуравдахь нь уул уурхай юм. Уул уурхай бол нэг ашиглавал тэгээд
дуусдаг. Гэхдээ уул уурхай эрсдэл дагуулдаг. Уул уурхайн түүхий эд маань
аль нэг орны түүхий эдийн хавсарга болгох аюул дагуулдаг. Харин уул
уурхайгаа түшиглэн боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлвэл сайхан ирээдүйн
үндэс суурь болно" хэмээжээ.
Өмнөговь аймгийн иргэн Н.Баярсайхан, Ж.Энхбат нар "Лиценз
олгохдоо ганнхан айм-гийн Засаг даргын саналыг авах нь буруу. Ашигт
малтмал олборлоход байгаль орчин стй-дэж, нутгийн иргэдийн амьдралд
сөрөг. нөлөө үзүүлдэг. Гэтэл үүнийг огт тооцдоггүй, Тиймээс олборлолтын
улмаас үүсэх бүх л сөрөг нөлөөг тооцож, хэрхэн арапгах талаар
тохиролцсоны үндсэн дээр нутгийн иргэдийн саналыг.харгалзан лиценз
олгодог хуулийн зохицуулалт хэрэгтэй. Байгаль орчны нөхөн сэргээлтийг
огт хийдэггүй компанууд баялгийг ухаж аваадявахадиргэдэрүүл мэнд сэтгэл
санаагаар хохироод үлддэг" гэсэнюм. Нэгхарамсалтай баримт дурдахад,
дэлхийн хамгийн том. Тавантолгойн нүүрсний ордоос БНХАУ' руу хямд үнээр
түүхий нүүрсийг 240 кмурт, 32салаазамаар. тээвэрлэж байгаа нь нүүрс,
элсний тоосыг бүс нутгийн орчинд цацаж байна. Энэ нь агаарын бохирдол,
биологийн төрөл зүй дайжих устах, хүн амьдрах орчингүй болгохрд
нөлөөлдөг. Рогат.тп-д дурдсанаар Монгол Удс 300 гаруй сумтайгаас 90
орчим хувьд нь уул уурхайн лиценз олгогджээ. 2011-онд хийсэн 'Улсын усны
тооллого" судалгааны дүнг харахад "Монгол оронд 18610 гол горхи, булаг
шанд, нуур цөөрөм, рашаан байдгаас 6870 нь ширгэж хатсан. Монгол Улсад усны нөөцийн хомсдол хурдацтай явагдаж байна" гэсэн байх юм.
Монгол Улсын хөгжлийн тулах цэг бол түүхий эдээ ухаж гадагш
гаргасан уул уурхай биш. Бид эх орноо түүхий эдийн хангамжийн бааз биш
үйлдвэрлэгч улс гэдгээ дэлхий дахинд нотлож .чадсан цагт л хөгжил бодит
утгаараа ирнэ гэдэг санаан дээр бүгд огтлолцож байх юм. Дэлхийн
санхүүгийн зах зээл доргиж, ащигт малтмалын үнэ багахан унахад л манай
эдийн засаг хямарч байна. Энэ байдлаас гарах гарцболхөрөнгөө
оновчтойбүтээн байгуулалтад зарцуулж, түүхий эдээ дотооддоо
боловсруулдаг болсон цагт л манай улс хөгжинө. МонголУлсынхөрөнгө
оруулалтыг нэмж, эдийн засгийг өөд татах их мөнгөөр баялаг бүтээхгүй,
халамжинд зарцуулах юм уу, имцортын бараанд зарна гэдэг буруу. Улс орон
уул уурхайгаараа хөгжих биш уул уурхайгаасаа болж харин ч мөхлийн замд
орж болно. Экологийн тэнцвэрээ алдагдуулж, ундны усаа барж, оршихуй
амьдрахуйгаа устгаж авсан "хөгжил"-өөр бид яах билээ. Монголын төр
байгалийн баялгаа олборлож түүхий эдээ тэрчигээр нь гаргахын оронд
үйлдвэржилт, технологи гэсэн зарчмаар улсаа хөгжүүлвэл ашигтай гэдгийг
эрдэмтэн судлаачид хэлж байна.
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||