Эрдэс баялгийн салбарын хөгжлийн замыг "зурав"
Уул уурхайн яам "Эрдэс баялгийн салбар-2025" олон нийтийн
хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Өрсөлдөх чадвар, хариуцпага, үр
ашгаа дээшлүүлэх зорилготой энэ хэлэлцүүлэгт уул уурхайн компани,
мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн 300 гаруй төлөөлөл
оролцож, санал хэлэв. Тэдний саналыг Төрөөс эрдэс баялгийн салбарт 2025
он хүртэл баримтлах бодлогод тусгах аж. Уул уурхай нь Монгол Улсын
дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувийг эзэлдэг, тэргүүлэгч салбар
болсон.
Тиймээс энэхүү салбарыг хөгжуүлэх бодлогын баримт бичгийг
боловсруулж, батлуулж, дагаж мөрдөх нь зүйн хэрэг гэдэгтэй хэлэлцүүлэгт
оролцогчид санал нэгдсэн юм. Харин хэр зэрэг алсын хараатай, тулгарч буй
бэрхшээлийг даван туулах "чадвартай" бодлогын баримт бичиг болно, тэр
хэрээр Монголын хөгжил хурдасна гэдэгт энэ салбарынхан итгэж байна.
Монгол Улс эрдэс баялгаар арвин төдийгүй зэс, нүүрс, алт, жоншны
нөөцөөрөө дэлхийд эхний 10-т багтдаг. Тиймээс эрдэс баялгаа экспортлон
орлогынхоо гол эх үүсвэрийг бүрдүүлж буй. Эрдэс баялаг экспортлогч
орнууд дундаа өрсөлдөх чадвараараа манайх Австрали, Канад, Хятад, Орос,
Индонезийн дараа зургадугаар бичигдээд байна. Экспортын өрсөлдөх
чадварыг дээшлүүлэхийн тулд тээврийн дэд бүтцийг сайжруулах,
боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх нь зайлшгүй чухал гэнэ. Хэлэлцүүлгийн
үеэр Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж "Эрдэс
баялгаа баяжуулж дэлхийн зах зээлд худалдаалбал экспортын орлого хоёр
дахин нэмэгдэх боломжтой” гэж ярилаа.
Мөн эрдэс баялгаараа эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэн нэмүү өртөг шингээн худалдаж, үлэмж ашиг олох
цаг болсныг мэргэжилтнүүд онцолж байна. Манай улсын "Эрдмин" компани
жилд 3000 тонн цэвэр зэс, "Бор-Өндөр"-ийн үйлдвэр 98 хувийн агуулгатай
жонш, Дарханы төмөрлөгийн үйлдвэр 50 мянган тонн төмөр, Ухаахудагайн
уурхай боловсруулсан коксжих нүүрс үйлдвэрлэдгээс өөр эцсийн
бүтээгдэхүүн хийдэггүй аж. Зэс, төмрийн хүдрийг баяжуулдаг бол нүүрсээ
түүхийгээр нь экспортолсоор байгаа. Эрдэс түүхий эдээ өөрсдөө
боловсруулах технологи, хөрөнгө монголчуудад байхгүй.
Технологийг
худалдаад авчих амархан ч, манайханд хөрөнгө оруулалт татахад бэрхшээл
бий. Tэp нь хууль эрх зүйн орчин, бодлогын тогтворгүй байдал юм. Тиймээс
батлах бодлогын баримт бичиг, хуулиа урт хугацаанд мөрдөхийг хувийн
хэвшлийнхэн салбарын яамныхандаа сануулж байлаа. Эрдэс баялгаа борлуулж
ашиг олон, сайхан амьдрах нь бидний эрхэм зорилт. Гэхдээ үүний зэрэгцээ
байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, үйл ажиллагаа явуулахдаа
нутгийн иргэдийн саналыг сонсох, тэндхийн хөгжилд нэмэр болох
хариуцлагыг уул уурхайн салбар үүрэх шаардлагатай. Энэ үүргээ биелүүлэх
заалтыг уул уурхайн эрх зүйн баримт бичгүүдэд тусгахаа салбарын яамныхан
илэрхийлж байна.
Тэд тун удахгүй Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах, Газрын хэвлийн тухай, Олборлох үйлдвэрийн ил тод
байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар зэхэж буй. Уул
уурхайн салбарын үр өгөөжийг бурэн хүртэхийн тулд оновчтой менежмент
явуулах шаардлагатай. Үүнийг бодлогын баримт бичгийн төсөлдөө тусгажээ.
Ингээд хэлэлцүүлэгт оролцогчид тус салбарт дэд бүтэц, өрсөлдөх чадвар
бүхий хөрөнгө санхүү, зах зээлийн орчин шаардлагатай байгааг харгалзан
уриалга гаргав. Уриалгад уул уурхайг эдийн засгийн тулгуур салбар
гэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрөх, энэ салбарын хөгжлийн асуудлаар
улстөржихгүй байх, бодлогын шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны
үндэслэлтэй, судалгаанд суурилахыг дурдсан байна.
Т.ЭНХБАТ
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||