Тавантолгойн ордоос 11 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ
Энэ онд Тавантолгойн ордын Цанхийн хэсгээс нийт 11 сая тонн нүүрс олборлож экспортод гаргахаар төлөвлөж байгаа талаар "Эрдэнэс Тавантолгой" компаниас мэдээллээ.
Хэрэв энэ төлөвлөгөөгөөг хэрэгжүүлж чадвал, 2014 оны экспорт нь 2013 оныхоос бараг 10 дахин нэмэгдэнэ гэсэн үг юм. Тодруулбал, Цанхийн Баруун уурхайгаас зургаан сая тонн, Зүүн уурхайгаас таван сая тонн нүүрс тус бүр олборлон экспортод гаргах аж. Ингэснээр 900 тэрбум төгрөгийн борлуулалт хийх боломж бүрдэж байгаа гэдгийг Уул уурхайн яам тооцоолоод байгаа аж. Харин 2013 оны хувьд "Эрдэнэс Тавантолгой" компани 5.3 сая тонн нүүрс олборлож, 1.9 сая тонн нүүрсийг экспортод гаргасан бөгөөд Цанхийн зүүн хэсгээс нийт 800 мянган тонн нүүрсийг Чалкод нийлүүлжээ.
Сангийн яамны мэдээлснээр "Эрдэнэс Тавантолгой" компани 2013 онд 39.6 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Тэгвэл "Тавантолгой" хувьцаат компанийн хувьд 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 57.4 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт оруулсны зэрэгцээ орон нутгийн төсөвт 10 тэрбум гаруй төгрөгийн татварын орлого оруулсан гэж Өмнөговь аймгийн Засаг дарга мэдээллээ.
Түүнчлэн "Тавантолгой" хувьцаат компани нь 2013 онд Тавантолгойн ордоос 3.1 сая тонн нүүрсийг экспортод гаргасан нь төлөвлөгөөгөө 1.1 сая тонноор давуулан биелүүлсэн үзүүлэлт болсон байна.
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||