Оюутолгой “Оны эко уурхай”-гаар шалгарчээ
"Mining Journal Awards” нэрээрээ олонд танигдсан уул уурхайн салбарын
оны шилдгийг шалгаруулах ёслол дөрөв дэх жилдээ болов. Энэхүү арга
хэмжээ "Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийн үеэр болж Оюутолгой компани
"Оны эко уурхай” номинацийн тэргүүн шагнал хүртжээ.
"Оны эко уурхай” шагнал гардсан Оюутолгой компанийн Нөөцийн стратеги, шинэчлэлийн асуудал эрхэлсэн дэд захирал Т.Мөнхбат "Оны эко уурхай хэмээх нэр хүндтэй номинацийн тэргүүн шагналыг хүртсэн нь Оюутолгойнхны хувьд нэр төрийн хэрэг юм. Бидний амжилт бол байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх Рио Тинто-гийн нарийн чанд стандартыг хэрэгжүүлж ирсний зэрэгцээ орон нутгийн иргэд, олон нийтийн байгууллагууд, Засгийн газартай нягт хамтран ажилласны үр дүн юм” хэмээн онцлов.
"Mongolian Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа ёслолыг нээж хэлэхдээ "2013 он эрдэс баялгийн салбарынхны хувьд хямралын хүндхэн цаг үе байсан. Гэвч тус салбарынхан бэрхшээлийн өмнө гар хумхин суугаагүй. Тэдгээр хөдөлмөрч хамт олны төлөөлөл нь Mining Journal Awards-т нэр дэвшигчид юм. Өмнөх жилийн ахисан түвшний үзүүлэлтээр өрсөлдөх шалгуурын улмаас хямралын онд Awards-т оролцогчдын тоо харьцангуй цөөрчээ. Гэвч салбарын нэгэн жилийн алдаа оноо, амжилт бүтээлийн шалгуур болдог энэ шагналд хямралын жилд бэрхшээлийг сөрж хөдөлмөрлөсөн цөөнгүй бүтээлч хамт олон дэвшсэн” гэж байлаа.
Оюутолгой компани байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг олон улсын стандартын шаардлага хангасан өндөр түвшинд хийж, биологийн нөхөн сэргээлтийг говь цөлийн бүсэд зөв зохистой гүйцэтгэхэд шинэ арга технологийг нэвтрүүлсэн үзүүлэлтээрээ энэхүү шагналын болзлыг хангасан юм. Оюутолгой компани усыг хамгийн үр ашигтай хэрэглэдэг уурхай ажээ. Хүдэр боловсруулах, баяжуулахдаа хэрэглэсэн усныхаа 85-90 хувийг дахин ашиглаж байна.
Mining Journal Awards 2013 "Шилдэг уурхай”, "Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа”, "Шилдэг эко уурхай”, "Шилдэг технологи”, "Хайгуулын шилдэг компани”, "Тогтвортой үйл ажиллагааны үзүүлэлт” гэсэн зургаан номинациар шилдгүүдийг шалгаруулсан юм.

URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||