“Би уурхайчин” үзэсгэлэн гаргав
Mongolian Mining Journal сэтгүүл 5 жилийнхээ ойн хүрээнд Уул уурхайн
яам, гэрэл зургийн "Гамма” агентлагтай хамтран "Би уурхайчин” гэрэл
зургийн уралдааныг энэ оны долдугаар сард зарласнаа дүгнэж, үзэсгэлэн
гаргалаа.
"Би уурхайчин” гэрэл зургийн уралдаанд манай орны том, жижиг 20 гаруй уурхайгаас нийт 40 гаруй оролцогч оролцож, 200 гаруй гэрэл зураг ирүүлсэн юм. Уралдаанд оролцогчдын гэрэл зургуудаас түүвэрлэн Төрийн ордонд "Би Уурхайчин” гэрэл зургийн үзэсгэлэн гаргав. Үзэсгэлэнг "Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хурлын төлөөлөгчид үзэж сонирхсон билээ. Уул уурхайн салбарын ажлын онцлог, тэнд ажилладаг техник, тоног төхөөрөмжүүдийн овор дүр, онцлог гээд үгээр тайлбарлахаас илүүтэй байгаа байдлыг бодитоор харуулсан тодорхой агшнуудыг уралдааны оролцогчид гэрэл зургийн хальснаа буулгажээ.
Гэрэл зургийн үзэсгэлэнг нээж, Уул уурхайн яамны Бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй үг хэлэхдээ ”Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн нь манай геологич, уурхайчдын өөрсдийнх нь сэтгэлийн толь юм. Эрдсийн салбарт ажиллаж хөдөлмөрлөж яваа мянга мянган геологич, уурхайчдын өөрсдийнх нь авсан гэрэл зургаар анх удаа уран бүтээлийн үзэсгэлэн гарч байна. "Би уурхайчин” уралдааны онцлог нь сонирхогчдын дунд зохион байгуулагдсан бөгөөд мэргэжлийн гэрэл зурагчид шүүгчээр нь ажиллаж, шилдэг бүтээлийг шалгаруулснаараа онцлог юм. Геологи, уул уурхайн салбарынхны ажлын талбар, амьдралын гүн, сэтгэлийн үгийг хамгийн бодитоор нь зөвхөн тэнд хүчин зүтгэж яваа хамт олон хэлж, илэрхийлж чадах билээ. Уг уралдаан цаашид жил тутам үргэлжлэн зохион байгуулагдах нь манай уул уурхайн салбарыг олон нийтэд бодитой ойлгуулахад тустай юм” гэв.
"Би уурхайчин” уралдаанд "Гүний уурхайн хаагдах үеийн хатаалганы байр” зургаараа Тэргүүн байрт шалгарсан "Рэдпаф Монгол” ХХК-ийн ажилтан Б.Булганд Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат шагнал гардуулсан юм. Уралдааны хоёрдугаар байрыг "Эрдмин” ХХК-ийн ажилтан П.Ариун-Од "Зэс хураалт. Катоданд зузаан зэс суужээ” зургаар, гуравдугаар байрыг "Монголын Алт” ХХК-ийн ажилтан Б.Мөнгөнжолоо "Цагаансуварга” зургаар тус тус эзэлсэн. Нэгдүгээр байр эзэлсэн зургийг бид энэ сарын дугаарын хавтсанд хэвлэснийг уншигчид анзаарсан биз ээ. Уралдаан цаашид уламжлал болон зохион байгуулагдана.
"Рэдфап Монгол” ХХК-ийн ажилтан Б.Булган
Би Оюутолгойн гүний уурхайн гэрээт "Рэдфап” компанид бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан. Өнгөрсөн наймдугаар сард гүний уурхай зогсож, орон тооны цомхотголд орсон. Уул уурхайн салбарын тухай мэдээллийг би Mongolian Mining Journal сэтгүүлийн вэб хуудаснаас үргэлж авдаг. Уул уурхайн салбарын талаар төр засгаас ямар шийдвэр гарч байгаад сураг ажиг тавихаар сэтгүүлийн цахим хуудас руу ороод уралдааны зарлалыг харсан юм. Би ихэвчлэн уран сайхны гэрэл зураг авах, зургийнхаа өнгө будгийг өөрчилж янзлах сонирхолтой. Гэхдээ энэ уралдаанд хэтрүүлэг, засваргүй энгийн л зураг явуулах нь нийцтэй санагдсан.
Гүний уурхайд ажил үргэлж оволзон бужигнаж байдаг. Гэтэл уурхай зогсож нэг л өдөр ямар ч дуу чимээгүй эль хуль болж, эзэнгүй хувцаснууд хатаалганы байранд хоцорсон. Гүний уурхайд нойтон чийгтэй нөхцөлд ажилладаг учраас ажлын талбар луу орох болон гарахдаа хатаалганы байраар заавал дамжих ёстой. Хатаалганы байранд хувцсаа гинжинд өлгөөд дээш нь татаж цоожилдог. Тухайн ээлжийн ажилтан гинжтэй хайрцгийг цоожилсон байвал ажиллаж байгаагийн шинж гэж үздэг. Энэ хувцаснуудыг харахаар ажилчид уурхайдаа байгаа ч юм шиг, дуу чимээгүйг бодоход байхгүй ч юм шиг тийм өгүүлэмжтэй. Уурхайчид ажлаа санаж, үгүйлж байгааг зургандаа тусгахыг хүссэн.
"Эрдмин” ХХК-ийн ажилтан П.Ариун -Од
Би "Эрдмин” үйлдвэрийг анх байгуулагдахаас нь ажиллаж эхэлсэн. Одоо үйлдвэрийн захирлын туслахаар ажилладаг. Миний өвөө Хөвсгөл аймгийн Ханх суманд амьдардаг. Нутагтаа хамгийн анхны гэрэл зургийн аппараттай хүн нь байлаа. Өвөөгийн маань сонирхол надад нөлөөлж, багаасаа гэрэл зурагт татагдсан. Үзэсгэлэнт сайхан байгальтай нутагт өсч төрсөн маань ч гэрэл зурагт илүү ихээр дурлах бас нэг шалтгаан болсон гэж боддог.
Манай компани Mongolian Mining Journal сэтгүүлийн байнгын захиалагч. Өнгөрсөн зун шинэ дугаар хүлээж аваад гэрэл зургийн уралдаан зарласныг мэдсэн. Тэгээд ажлынхантайгаа ярилцаад оролцохоор шийдэж зураг авч эхэлсэн. Уралдаанд "Зэс хураалт”, "Цахилгааны кабель утас үйлдвэрлэлт”, "Үйлдвэрийн ажлын байдал” гэсэн гурван цуврал зургаа явуулсан. Монгол улсад олон уурхай үйл ажиллагаа явуулдаг. Тэнд ажилладаг маш олон хүн бий. Тиймээс уралдаанд олон сайн бүтээл ирэх байх гэж бодож байсан болохоор тэр дундаас шалгарна гэж ерөөс төсөөлөөгүй.
Миний зурган дээр зэс хураалтын үйл явцыг харуулсан. Зэсийг электрилизийн уусмалд оруулаад том хавтан болгоод татаж гаргадаг. Хэмжээний хувьд 3-5 мм-ийн зузаантай, 80-150 кг-ийн хавтан бий болдог. Эдгээр хавтанг 2 тонноор багцалж, экспортод гаргахын зэрэгцээ дотооддоо зэс утас хийхэд ашигладаг. Зурган дээр оператор кранчин Гүррагчаа хавтангаа ваннаас гаргаж ирээд шалгаж байгаа юм. Гүррагчаа маань гарын ур дүй сайтай, компанийнхаа хаягийг зэсээр маш гоёмсог урласан. Үйлдвэр дээр очсон хүмүүс хаягийг маань анзаарсан байх. Манай компани зэс утас, уртасгагч гээд зах зээлд хэрэгцээт чанартай бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж нийлүүлэхийн зэрэгцээ зэсээр төрөл бүрийн гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэхээр судалгаа хийж байгаа. Энэ ажилдаа гарын уртай Гүррагчаа шиг залуучуудыг сургаж бэлтгэхээр төлөвлөсөн. Энэ уралдаанд шалгарсан нь бидний ажилд маш их урам өглөө.Цэгцтэй, цогц мэдээллээр биднийг хангаж, уул уурхайн салбарт ажиллагсдад урам зориг өгдөгт нь Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олонд талархал илэрхийлье.
"Монголын алт” ХХК-ийн ажилтан Б.Мөнгөнжолоо
Би Өмнөговь аймгийн Нарийнсухайтын нүүрсний уурхай анх нээгдэхэд очиж ажиллаад гурван жилийн дараа Дорноговь аймгийн Цагаансуваргын уурхайд ахлах маркшейдер инженерээр ажиллах болсон.
Бид гэрэл зургийн уралдааны зарыг сонсоод оролцох бүтээлүүдээ эхлээд компани дотроо шалгаруулж, эхний гурван байрын гэрэл зургуудыг явуулсан. Цагаансуваргад гаднаас ирсэн зочдод уурхайг танилцуулахдаа аваачдаг тусгайлан зассан талбай бий. Уралдаанд шалгарсан энэ зургийг танилцуулгын талбайд явж байхдаа гар утасны камерт буулгасан юм. Манайх үндэсний хөрөнгө оруулалттай компани гэдэг утгаараа байгаль дэлхийдээ өөриймсөг хандахын зэрэгцээ зээлдүүлэгч банкны шаардлагын дагуу байгаль орчныг хамгаалах, хор нөлөөгүй ажиллахыг эрхэм болгодог. Уурхайн ажилчид ажлын явцад харсан, тааралдсан жижиг том бүх л амьтдыг тэмдэглэн байгаль орчны ажилтандаа мэдээлж, амьтны мониторингийн судалгаа гаргадаг. Судалгаандаа зориулаад ч тэрүү жижигхэн шавжийг хүртэл анзаардаг болчихсон.
Манай уурхайд залуу хүмүүс голдуу ажилладаг. Олон сайхан залуустай нийлж, улсынхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг.
О.Хосцэцэг

Уурхайчид ажлаа санаж, үгүйлж байгааг зургандаа тусгахыг хүссэн

Уралдаанд шалгарсан нь бидэнд маш их урам өглөө

Судалгаандаа зориулаад ч тэрүү жижигхэн шавжийг хүртэл анзаардаг болчихсон
"Монголын алт” ХХК-ийн ажилтан Б.Мөнгөнжолоо
Би Өмнөговь аймгийн Нарийнсухайтын нүүрсний уурхай анх нээгдэхэд очиж ажиллаад гурван жилийн дараа Дорноговь аймгийн Цагаансуваргын уурхайд ахлах маркшейдер инженерээр ажиллах болсон.
Бид гэрэл зургийн уралдааны зарыг сонсоод оролцох бүтээлүүдээ эхлээд компани дотроо шалгаруулж, эхний гурван байрын гэрэл зургуудыг явуулсан. Цагаансуваргад гаднаас ирсэн зочдод уурхайг танилцуулахдаа аваачдаг тусгайлан зассан талбай бий. Уралдаанд шалгарсан энэ зургийг танилцуулгын талбайд явж байхдаа гар утасны камерт буулгасан юм. Манайх үндэсний хөрөнгө оруулалттай компани гэдэг утгаараа байгаль дэлхийдээ өөриймсөг хандахын зэрэгцээ зээлдүүлэгч банкны шаардлагын дагуу байгаль орчныг хамгаалах, хор нөлөөгүй ажиллахыг эрхэм болгодог. Уурхайн ажилчид ажлын явцад харсан, тааралдсан жижиг том бүх л амьтдыг тэмдэглэн байгаль орчны ажилтандаа мэдээлж, амьтны мониторингийн судалгаа гаргадаг. Судалгаандаа зориулаад ч тэрүү жижигхэн шавжийг хүртэл анзаардаг болчихсон.
Манай уурхайд залуу хүмүүс голдуу ажилладаг. Олон сайхан залуустай нийлж, улсынхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг.
О.Хосцэцэг
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||