“Тэсэлгээний ажил хийх тусгай зөвшөөрөл” хүсэхэд бүрдүүлэх материалын жагсаалт
Уул уурхайн сайдын
2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн
85 дугаар тушаалын гуравдугаар хавсралт
Нэг. "Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил хийх" тусгай зөвшөөрөл авах болон хугацааг сунгах хүсэлт гаргахад бүрүүлэх материалын жагсаалт
- Уул уурхайн яаманд хандсан хүсэлт /албан тоот/
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар /сүүлийн жилийн төлбөр хийсэн/
- Холбогдох газруудын санал
- Аймаг, нийслэлийн засагдаргын санал
- Тагнуулын ерөнхий газар
- Цагдаагийн ерөнхий газар
- Зэвсэгт хүчний жанжин штаб
- Тэсэлгээчний үнэмлэхний хуулбар
- Агуулахын тодорхойлолт, фото зураг
- Тэсэлгээ хийх талбай, уурхайн план /агуулах байршуулсан/
- Хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөөний баталгаажуулсан нүүр хуудасны хуулбар
- Өрөмдлөг, тэсэлгээний ажлын паспорт
- Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Тэсэлгээний ажлын удирдагчийн ажил байдлын тодорхойлолт, дипломын хуулбар
- Өмнөх жилүүдэд авсан тэсэлгээний ажил хийх эрхийн хуулбар
- Тэсрэх бодис тэсэлгээний хэрэгслийн зарцуулалтын тооцоо
- Тэсэлгээний ажил явуулах зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн тодорхойлолт
Хоёр. "Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах” тусгай зөвшөөрөл авах болон хугацааг сунгах хүсэлт гаргахад бүрдүүлэх материалын жагсаалт.
- Уул уурхайн яаманд хандсан хүсэлт /албан тоотоор/
- Хол богдох газруудын санал
- Тагнуулын ерөнхий газар
- Цагдаагийн ерөнхий газар
- Зэвсэгт хүчний жанжин штаб
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Боловсон хүчний талаарх мэдээлэл, үнэмлэхийн хуулбар
- Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Агуулахын тодорхойлолт, план, фото зураг
- Агуулахын барилгад хийсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ
- Зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн тодорхойлолт
Гурав. "Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх” тусгай зөвшөөрөл авах болон хугацааг сунгах хүсэлт гаргахад бүрдүүлэх материалын жагсаалт.
- Уул уурхайн яаманд хандсан хүсэлт /албан тоот/
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Холбогдох газруудын санал
- Тагнуулын ерөнхий газар
- Цагдаагийн ерөнхий газар
- Зэвсэгт хүчний жанжин штаб
- Тэсэлгээчний үнэмлэхний хуулба
- Өрөмдлөг, тэсэлгээний ажлын паспорт
- /ил ба далд аргаар олборлолт явуулах үеийн/
- Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Тэсэлгээний ажлын удирдагчийн ажил байдлын тодорхойлолт, дипломын хуулбар
- Тэсрэх бодис тэсэлгээний хэрэгслийн зарцуулалтын тооцоо
- Тэсэлгээний ажил явуулах зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн тодорхойлолт
Тайлбар: Данс
Улаанбаатар банк, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс
Данс-2611016627
Төлбөрийн хэмжээ-3250000=00 төг
Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж
Дөрөв. "Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний
хэрэгсэл импортлох зөвшөөрөл (лицензи)” авах хүсэлт гаргахад бүрдүүлэх
материалын жагсаалт.
• Уул уурхайн яаманд хандсан хүсэлт /албан тоотоор/
• Экспорт, импортын зөвшөөрөл /лиценз/ олгох тухай өргөдөл
• Холбогдох газруудын санал
- Тагнуулын ерөнхий газар
- Цагдаагийн ерөнхий газар
- Зэвсэгт хүчний жанжин штаб
• Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
• Гадаад гэрээний хуулбар
• Гадаад гэрээний орчуулга
• Зөвшөөрөл /лиценз/-ийн тэмдэгтийн хураамж төлсөн баримт
• Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулбар
Тайлбар: Данс
Улаанбаатар банк, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс
Данс-2611016627
Төлбөрийн хэмжээ - 50000=00 төг
Зөвшөөрөл /лиценз/-ийн тэмдэгтийн хураамж
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||