Ord.mn | Mongolian Mining
Mongolia |  Mobile |  Rss

Ашигт малтмалын ангилал, уул уурхайн бүтээгдэхүүний хэрэглээ

Ашигт малтмалын ангилал, уул уурхайн бүтээгдэхүүний хэрэглээАшигт малтмалын эдийн засгийн ач холбогдлыг харгалзан түүнийг эрэх, хайх, олборлох эрх зүйн байдлыг ялгамжтай тогтоох зорилгоор дараахь байдлаар ангилна:

· стратегийн ашигт малтмал;

· үнэ цэнтэй ашигт малтмал;

· түгээмэл ашигт малтмал;

Стратегийн ашигт малтмалд түлш, эрчим хүчний түүхий эд, зэс, цайр, хар тугалга, мөнгөн ус, алт, газрын ховор элемент, төмөр, хром, ховор металл, цагаан алт, үнэт чулуу, үйлдвэрлэлийн түүхий эдийн ордууд, нийслэл, хотын ойр орчинд орших барилга материалын үйлдвэрлэлийн түүхий эдийн том ордууд орно. Түүнчлэн Монгол Улсын тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн жилд үйлдвэрлэх ордыг стратегийн ашигт малтмалд хамааруулна.

Ашигт малтмалын орд бүр гарал үүсэл, тогтоц байршлаараа харилцан адилгүй байна. Тунамал, хувирмал, бялхмал гарал үүсэлтэй мөн холимог тогтоцтой ордуудын хүрээнд уулын ажлыг явуулдаг. Чулуулгийг байгаа байдлаар нь эсвэл тодорхой боловсруулалтанд оруулсаны дараа аж ахуйн, барилга, үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбарт хэрэглэх зорилгоор ашиглалт явуулна.

 

 

Ил аргаар ашигт малтмалыг олборлоход хучигч болон агуулагч чулуулгууд ашиглалтанд бас хамрагдана. Эдгээр хучигч болон агуулагч чулуулгийг хөрсний чулуулагт хамруулдаг. Гэхдээ чулуулгийг ашигт малтмал хөрсний чулуулаг гэж ангилах нь ихээхэн харьцангуй ойлголт юм. Орчин цагт хөрсний гэж нэрлэдэг чулуулгууд хэрэглээнд хамрагдан ашигт малтмал болон хувирах явдал өсөн нэмэгдсээр байна.

 

 

Ашигт малтмалыг төмөрлөгийн /хар, өнгөт, үнэт, радиоидэвхт, ховор төмөрлөгийн хүдэр/, төмөрлөгийн бус /төмөрлөг хайлуулах үйлдвэрийн нэмэлт, химийн болон бусад үйлдвэрлэлийн түүхий эд /, барилгын /шохойн чулуу, гантиг, боржин, хайрга, элс гэх мэт/ түлшний /нүүрс, занар, хүлэр, элс гэх мэт/, гэж ангилан хуваана.

Хэрэглээ хангах түвшин, эдийн засгийн үр ашгийг илэрхийлэх үзүүлэлтүүдийг ашигт малтмалын чанар гэнэ.

Төмөрлөгийн хүдрийн чанарын үзүүлэлтүүд:

  • Үндсэн төмөрлөгийн агуулга / %, мг/м3, г/тн /
  • Дагалдах төмөрлөгийн агуулга / %, мг/м3, г/тн /
  • Хортой хольцын хэмжээ / %, г/м3 /
  • Баяжигдах чанар
  • Ширхэгшил /мм, см, дм/

Түлшний төрлийн ашигт малтмалын чанарын үзүүлэлтүүд:

  • Илчлэг / дулаан гаргах чадвар / ккал/кг
  • Үнслэг / % /
  • Чийгшил / % /
  • Хүхэр, фосфорын агуулга / % /
  • Дэгдэмхий бодис / % /

Ашигт малтмалын чанарын үзүүлэлт нь түүнийг ашиглах хэрэглээний шаардлагатай нягт уялдаатай байдаг.

Иймээс ашигт малтмалын чанарыг кондицоор / хэрэглэгчээс тавих жишиг, шаардлага / үнэлдэг.

Хэрэглээний шаардлага хангах ашигт малтмал, түүний боловсруулалтын түүхий эдийг кондицийн ашигт малтмал, баяжмал гэж нэрлэдэг. Кондицийн ашигт малтмал нь тооны ба чанарын үзүүлэлтүүдээр үнэлэгдэнэ.

Кондицийн ашигт малтмалын зарим хэсэг газрын хэвлийд үлдэх хөрсний хоосон чулуулагт холигдох, ачилт ба тэсэлгээний явц, ул таазны цэвэрлэгэээгээр хаягдах зэргээс болж ерөнхий хэмжээ багасах ба түүнийг тоон алдагдал буюу хаягдал гэнэ.

Кондицийн ашигт малтмалыг олборлох явцад түүнд хөрсний чулуулаг, кондицын бус ашигт малтмал холилдсоноос чанарын үзүүлэлтүүд нь буурч өөрчлөгдөхийг чанарын алдагдал буюу бохирдол гэнэ.

 

 

Кондицийн ашигт малтмалын хаягдал нь шууд алдагдал болохоос гадна бохирдол нь чанарын үнэлгээг бууруулах буюу эсвэл цаашдын боловсруулалтын ажиллагааг хүндрүүлдэг тул тодорхой хохиролд хүргэнэ.

Ашиглах үйл ажиллагаатай холбогдох чулуулгийн физик механик шинж чанарыг илэрхийлэх олон үзүүлэлтүүд байдаг.

Чулуулгийн хатуулаг, бат бөх, хэврэгшил, чийгшил, сүвэрхэг чанар, нягт, эзэлхүүн жин, элээх чанар, цавшил, соронзлогдох, цахилгаан дамжуулах, долгион дамжуулах зэрэг физик механик шинжүүд нь ашиглалтын үйл ажиллагаанд аль нэг байдлаар тодорхой нөлөө үзүүлдэг.

Эдгээр шинж чанар тус бүрээс буюу эсвэл хэд хэдэн шинж чанарын нэгдэл, нийлбэрээс үйлдвэрлэлийн тодорхой процессийн технологи, механикжуулалт ихээхэн хамаарна.

Чулуулгийн бүтэц, тогтоц байршлын холбогдолтой геологийн хүчин зүйлүүд ашиглалтын технологи, механикжуулалтын асуудалд нөлөөлнө.

Үйлдвэрлэлийн технологи механикжуулалтын асуудалд зонхилох нөлөөг чулуулгын технологийн шинж чанар үзүүлдэг.

 

 

 

Үйдвэрлэлийн аль нэг процессыг явуулахад түүнд нөлөөлөх шинж чанаруудын нэгдмэл илэрхийлэлийг чулуулгийн технологийн шинж чанар гэнэ.

Өрөмдөх үйл ажиллагаанд чулуулгын хатуулаг, бат бөх, хэврэгшил, наалдамхай чанар, нягт, ан цав, элээх чанар зэрэг физик механик шинж чанарын үзүүлэлтүүд нөлөөлнө.

Эдгээрийн нэгдмэл хэв шинжтэй нөлөөллөөс өрөмдөх хурд, бүтээл, өртөг, зэрэг өрөмдлөгийн ажлын үр дүнгийн үзүүлэлтүүд ихээхэн хамаардаг.

Өрөмдлөгөөс гадна тэслэх, ухаж ачих / экскавацлах / тээвэрлэх зэрэг ажиллагаатай холбоотой чулуулгийн тус тусын технологийн шинж чанарууд байна.


URL

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7012-1080 утсаар хүлээн авна.

Comments:

Add Comments
Name:*
E-Mail:
Comment:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Security Code: *
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange
Name Closing Changes
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Australian Stock Exchange
Name Closing Changes
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
London Stock Exchange
Name Closing Changes
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Hong Kong Stock Exchange
Name Closing Changes
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Toronto Stock Exchange
 
Metal exchange rates
1 Day Spot Gold Prices - Gold Price Chart
1 Week Copper Prices - Copper Price Chart
3 Month Uranium Price Chart - Uranium Price Per Pound
6 Month Iron Ore Fines Prices - Iron Ore Fines Price Chart
1 Day Spot Silver Prices - Silver Price Chart

dddddddddddddddddd

Coal price data
U-Boat replica watches replica rolex orologi replica watches
Free Mobile Sex Xvideos Deutsche Pornos selbstgemacht porn tube dutch Facial xxxxi videos beeg spy www xvi
Sexy Teen Porn Milflesben Porno Videos Korean Rip Danish Frau schwanger gefickt anal Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
brutal anal hardcore sex money talks reality kings film porno au cinema Ellos ya saben cómo chupar girl fucked in alley xxuxx hd sex 4k www xxx xxx porn sunny leone video
xxx hd com www napal xxx com xxxx 18 porn sex video com hot romantic sex 18 years