Уул уурхайн сайд тендер өмчлөх эрхгүй
"...Ганхуяг сайд аа, та Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс зарласан тендерийг өөрийн болгохоор өдөр шөнөгүй утас цохиж байна гэх юм. Бодит мэдээлэл мөн үү, танд үнэхээр тэр тендерийг авах нь чухал уу” гэсэн асуултад минь Уул уурхайн сайд "бүдэрсэнгүй”. Түүний 9911....-тэй дугаар руу залгаж ийн хөөрөлдсөний учир нь "Өнөөдөр” сонины энэ сарын 9-ны өдрийн дугаарт "Д.Ганхуяг уу, Бриж үү” нийтлэл хэвлэгджээ. Тус нийтлэлд бичсэнээр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас зарласан нэг тендерийг Ганхуяг сайд өөрийн эзэмшлийн "Бриж” компанидаа авч өгөхөөр ихээхэн хичээж байгаа байгаа бөгөөд салбарын сайдын хувьд албан тушаалаараа дулдуйдсан хэрэг бус уу гэх санааг цухуйлгажээ. Тодруулбал, "Тус төрийн өмчит компаниас хүнд даацын өөрөө буулгагч машины дугуй худалдан авах хязгаарлагдмал тендерийг зарлажээ. Гэтэл "Бриж”, "Кимпэкс”, "Монгол Хьюндай”, "Нисээч интернэшнл” гэх компани оролцсон бөгөөд Сайдын хувийн компанийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгааг эх сурвалжийн мэдээллээр баталгаажуулжээ.
Энэ асуудлаар өөрөөс нь тодруулбал, "Энэ мэдээллийг олж харсан. Гэхдээ "Бриж” компанийг заавал надаар төсөөлөх шаардлагагүй. Миний оролцоотой, оролцоогүй хуулийнхаа дагуу шийдэгдэх асуудал. Тиймээс би үүнд тодорхой хариулах шаардлагагүй. "Бриж” бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын л нэгэн адил ажиллаж байгаа шүү дээ. Тэр жамаараа л явж байна” гэсэн юм. Таны хариулт хар төрүүлж байна сайд аа. Таны хариултад "Тийм”, " ̄гүй” гэсэн шалгалт өгөхдөө бөглөдөг тодорхой хариулт алга. Хэдийгээр таны хэлснээр бусдын адил эрх, үүрэгтэй компани ч гэлээ ашиг сонирхлын зөрчил байна гэж харагдаад болдоггүй ээ. Учир нь таны суугаа салбарын сайдын суудал энэ тендерт жин дарах магадлалтай. Тиймээс энэ шударга ёс мөн үү. Төрийн хүний ёс зүй таны сэтгэлийг жаахан ч гэсэн сэмлэхгүй байна гэж үү. Юутай ч монголчууд нүд сэтгэл нь харалган улс биш болохоор тендерийн дүнг хүлээх л үлдлээ.
Сайд аа, салбартаа зарлагдсан тендер бүхнийг энэ мэтээр улайран байж өөрийн болгох нь зүйд нийцэх үү. Төрийн хүн энэ мэт хэрэгт холбогдчихвол албан тушаалаа урвуулсан хэргээр шалгагддаг гэдгийг бичигч бибээр сануулах гэлээ.
Угтаа бол танд ХОМ-тээ өчснөөр бол 10 гаруй компани 1000 гаруй бог, 500-аад бод, хувьцаанаас хүртэх ашиг, машин байр гээд байхгүй юм алга. Ийм байхад улам илүү ихийг
өөрийн болгохоор төрийн сандал, суудлыг хүртэл ашиглах хэрэг байна уу. Гэтэл үнэнийг хэлэхэд сайд аа, ашгийг нь тоолж барамгүй олон компани бүү хэл гэртээ зүсэм талхгүй өрх хэдэн зуун мянгаараа байна. Төрд зөвхөн хувийнхаа өмчийг олон болгох гэж шургалдаг гэж үү, хувьсгалын үйл хэргийг жолоодох гэж зүтгэдэг үү. Таныг "Говь” компанийн инженер байх цагаасаа л их наран улсад суралцсан хэлээ ашиглаж "Бриж”-ийн шавийг тавьж хаалгыг нь нээсэн сүйхээтэй нэгэн гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлдэг. Тэгвэл сэмэрч амьдардаг зангаа төрийн нуруун дээр сандайлсан хойноо ч тавьдаггүй түшээгийнхээ толгойг хэн "Цаазын тавцан”-д шүүх вэ. "Албан тушаал бол аугаа их эрх мэдэл” гэх афоризмтай манай төрийнхөнд Д.Ганхуяг сайдын нэгэн адил эрх ашгийн зөрчил даваймгайлах байдал анзаарагдах болсныг ард түмэндээ ойр урайтай Ерөнхийлөгчид ховломоор байна. Төрийн ажлын ноён нурууг залж чадахгүй бол суудлаасаа буучихаад хувийнхаа компанийн эрх ашгийн төлөө дуртай тендертээ гар, хуруугаа дүрээд явбал шулуун, гүдэсхэн юм биш үү, "Бриж”-ийн Ганхуяг аа.
М.Мөнхтунгалаг /Нийгмийн толь/
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||