Бизнес зөвлөгөө
Мэдэж аваад хэрэгжүүлээд эхлэчих хэрэгтэй зөвлөгөөнүүд байна шүү! "Хүн хэлэхээс нааш санадаггүй, цаас чичихээс наана цоордоггүй"
Бидний сайн мэддэг хэрнээ өдөр тутам гаргадаг алдаанууд.- Бизнес гэж хожил авчрах боломжтой тоглоом юм. Иймээс бизнес тоглоомонд ялагч болохыг хүсвэл дүрмийг нь сайн мөрд..
- Та шатар тоглож сур. / Стратегийн сэтгэхүйд тус болно./
- Ажлын байрныхаа дүрмийн жагсаалтийг гаргаж ав.
- Өөрөө байнга мөрддөг, маш явцуу хүрээнд ойлгодог 2 дүрмийг бичиж аваарай.
- Ямар нэг зүйлийг хийж болох эсэх талаар эргэлзэж байгаа бол ямарч байсан үүнийг хийгээд үз.
- Хэрэв таныг шүүмжилбэл, үүнийг битгий өөр дээрээ хүлээж ав. Зүгээр л асуудлын зах хязгаарыг олж хар.
- Өөртөө хэдэн мөч ч бүтэн цагийг хий дэмий өнгөрөөхийг битгий зөвшөөр. Хэрэв та ажлын цагийнхаа 5 хувийг бусадтай харьцаа үүсгэх бэхжүүлэхэд зарцуулахгүй байгаа бол ямар нэг зүйлийг буруу хийж байна гэсэн үг.
- Өглөө бүр энэ өдөр юу хийх ёстойгоо тэмдэглэж сур.
- Өөртөө хамааралгүй жижиг ажлыг шүүрч авахаа боль.
- Хүмүүс өөрийнхөө хийх ажлыг танд шилжүүлэхийг оролдож байгаа бол татгалзаж сур.
- Хэрвээ та менежер юм уу ахлах менежер бол удирдлагандаа байгаа хүмүүсийн өмнөөс ажлыг нь бүү хий.
- Өдрийн төлөвлөгөөгөө гаргахдаа хамтран зүтгэгч нартайгаа ажлын бус сэдвээр ярилцах хэдэн хором үлдээж бай.
- Өдрийн цайны цагийг өөртөө ашигтайгаар ашиглаж бай.
- Чухал асуудлыг шийдвэрлэхдээ ганцхан ажилтныхаа саналд бүү найд. Найдвартай хэд хэдэн хүнээс зөвлөгөө авч бай.
- Хэрэв танд төсөв баталж өгсөн бол юу ч бодолгүйгээр түүнийг бүрэн зарцуулж бай.
- Танаас шаардаагүй л бол хэзээ ч мөнгөө зарцуулах зөвшөөрлийг битгий асууж бай.
- Офиссийн бодлогод дурын хэлэлцээр шиг хандаж бай. Бусдад юу хэрэгтэй, та юу өгч чадах өөрөө ямар нэг нөхцөл байдалд яаж амжилтанд хүрэх талаар олж мэдэхэд цаг гаргаж бай.
- Чи надад , би чамд гэдэг бодлогын мөн чанарыг санаж яваарай. Зүгээр л өгөхийг бүү яар оронд нь өөрөө юу хүсч байгаагаа бод.
- Ажлын байр их хурлын индэр биш. Зөв юм хийх, сайн юм хийх ойлголтийг битгий хольж солиорой.
- Ядаргаатай тэнэг хүмүүсийг өөртөө саад болохгүй байхыг соёлтой хатуухан гуй.
- Хэрэв танд бусдыг бурууг тохож байгаа бол буруутанг нь шууд л зааж өг.
- Ажил хэргийн уулзалтын үеэр саналаа хэлэхээс бүү айж бай.
- Таны өмнө ажиллаж байсан хүмүүсийн тогтоосон ёс жаягийг бүү тоомсорло.
- Өөрийнхөө саналыг хэлж байхдаа түрэмгий санагдахгүйн тулд бусдын саналыг асууж бай.
- Өөрийгөө хэрэгтэй хүнтэй танилцуулаад өгөөч гэж гуйхаас бүү нэрэлх.
- Танил хүмүүст зөвлөгөө авах зуучлуулах талаах хандаж бай.
- Өөртөө итгэсэн хүн бүрийн хэрэгцээг сайн судлаарай.
- Эсэргүүцэлтэй тулгарвал даралт үзүүлэхээс зайлсхий .
- Бусдаас хамааралгүй ажиллахдаа та юу алдаж болох талаар өөрөөсөө асуу.
- Та бүх хүмүүст дандаа таалагдах албагүй.
- Заримдаа хүмүүс өөрсдийнхөө хүссэн зүйлийг хийлгэхийн тулд ууртай урам нь хугарсан дүр эсгэдэг. Энэ занганд битгий ороорой.
- Таны бусдад таалагдахыг хүсэхгүй, бусдад хайхрамжгүй хандаж байгаа нь бусадтай холбоо тогтооход саад болдог.
- Ажил дээрээ хэн нэгэнтэй бүү сээтэгнэ.
- Санхүүгийн хувьд бусдаас хараат байхгүйн тулд хадгаламжтай бай.
- Өөрөө өмнөөс нь хийх бус ажилтнуудаа ажлаа чанартай хийж сурга.
- Хүнд хэцүү том ажлын хийхээсээ өмнө түүнийгээ бүтээлч сэтгэлгээтэй хамтран зүтгэгч нартайгаа заавал хэлэлцэж байгаарай.
- Даалгавар авах болгондоо түүнийгээ яаж хурдхан гүйцэтгэх талаар бодож стресст орохгүйг хичээ.
- Ажлын байраа өөрийнхөө зочны өрөө шиг гоёхоос татгалз.
- Гэрийн авгайн нэр зүүх гээгүй л бол ажлынхаа ширээн дээр хоол гаргаж тавихаасаа өмнө сайн бодоорой.
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||