Уул уурхай, дэд бүтцийн салбарт хамтран ажиллана
Сөүл хотод хаврын урь хараахан ороогүй ч бүсгүйчүүд өндөр өсгийтөө
хэдийнэ өмсч, дэгжин загвартаа оржээ. Инчон нисэх онгоцны буудлаас
холгүй их бүтээн байгуулалт эхэлжээ. Инчоны Эдийн засгийн чөлөөт бүсийг
байгуулж буй гэнэ. Монголын төлөөлөгчид уг Чөлөөт бүсийн бүтэц, үйл
ажиллагааны зарчим, бүтээн байгуулалтыг удахгүй сонирхон үзэх юм.
Хоёрдугаар сарын 12-14-нд манай албаны хүмүүс БНСУ-д ажлын айлчлал хийж
байна. УИХ-ын даргын удахгүй тус улсад хийх айлчлалын бэлтгэл ч эхэлсэн
байна.
Гадаад харилцааны сайд Л.Болд БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа бөгөөд тэрбээр өнөөдөр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бен Сэтэй албан ёсны хэлэлцээ, Батлан хамгаалахын сайд Ким Гван Жинтэй албан уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Г. Батхүү, "Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я. Батсуурь нар багтсан ба тэд БНСУ-ын Үндэсний Ассамблейн Дэд дарга Ли Бён Сөктэй мөн уулзах юм.
2015 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиох юм. Түүнчлэн, манай хоёр орны хоорондох Иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд дээрх айлчлалуудын зорилго оршиж буй аж. Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт, технологи, хүний нөөц, менежментийн чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, үүний тулд Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны Зөвлөл байгуулах, төмөр зам, далайн тээвэр, эрдэс баялаг, эрчим хүч, боловсрол, соёл, спортын салбарт хамтран ажиллах талаар уулзалт, хэлэлцээний үеэр голчлон хөндөж ярина.
Хоёр орны бизнесийн салбарынхны уулзалт маргааш болох юм. БНСУ-ын "Халла” барилгын корпорацийн удирдлагатай манай талын төлөөлөгчид мөн уулзана.Айлчлалын нэг сонирхолтой хэсэг нь Үндэсний нэгдлийн Сайд Рю Гил Жэтэй Гадаад харилцааны сайд Л. Болд уулзалт хийнэ. Ийм яам зөвхөн БНСУ-д байдаг буй за. Монгол Улсын Ерөнхийлөгч БНАСАУ-д өнгөрсөн жил айлчилсан болон тус хоёр улсын хооронд ойлголцлыг улам бүр ойртуулахад Монгол Улс дипломат шугамаар ихээхэн чармайлт гаргах боломжтой билээ.

УИХ-ын
дарга З. Энхболдын БНСУ-д гуравдугаар сард хийх албан ёсны айлчлалын
үеэр хоёр талын бүх төрлийн паспорттай иргэд харилцан визгүй зорчих
тухай хэлэлцээрийг үзэглэх боломжтой аж. Гадаад харилцааны сайд Л.
Болдын энэ удаагийн айлчлалын үеэр уг хүсэлтийг БНСУ-ын талд албан ёсоор
тавих юм. Уулзалт, хэлэлцээрүүдэд Монгол Улсаас БНСУ-д суугаа онц
бөгөөд бүрэн эрхт Элчин Б.Ганболд, Гадаад харилцааны сайдын зөвлөх
А.Батпүрэв, Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын
захирал Ч.Баярмөнх нар оролцож байна.
Л. Болор
Эх сурвалж: www.mongolianminingjournal.com
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||