2014 онд нүүрсний салбар ямар байх бол
Байгалийн хийн үлэмж хэмжээний бэлэн нөөц хийгээд эрчим хүчний болон коксжих нүүрс гол хэрэглэгчдийн гар дээр илүүдэлтэй байсан нь хар алтны зах зээл дэх орчлыг сулруулсан гэж зарим шинжээчид онцолжээ. Гэхдээ энэ бол дэлхий нийтэд ажиглагдсан чиг хандлага. Гэсэн хэдий ч энэ давалгаа тал нутгийн монголчуудыг бас донсолгоод амжлаа. Монголчуудын олох гээх нь уул уурхайгаасаа хамаардаг. Тийм болохоор ертөнц, уудам ч тэнд нүүрсний үнэ уналаа гэхэд энд халаасаа тэмтрэх хэрэг гардаг нь үнэн. Бид умард этгээдээрээ дэлхийн томоохон нүүрс олборлогч оронтой хиллэдэг бол, өмнөд талаараа дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгчтэй хаяа нийлэн оршдог. Дээр нь далайд гарцгүй. Ийм нөхцөл байдал дунд манай нүүрс хэрэглэгчтэй гэсэн ердөө ганц зах зээлээс л хамаарах нь тодорхой зүйл. Гачлантай нь Хятадад нүүрсний хэрэглээний өсөлт удааширч байна. Өнгөрсөн онд урд хөршийн нүүрсний хэрэглээ 3.7 тэрбум тонн байсан нь өмнөх жилээсээ ялимгүй өссөн төдий үзүүлэлт байв. Хятадьн нүүрсний үндэсний нийгэмлэгийн мэдээлснээр хэрэглээний жилийн өсөлт 2.6 хувиар удааширч, 3.61 тэрбум тоннд хүрэх бололтой. Тус улс нүүрсний нөөцөөрөө /170 тэрбум тонн/ АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Хэдий тийм ч хэрэглээнийхээ тодорхой хувийг импортын нүүрсээр хангадаг. Тухайлбал, 2013 онд тэд 320 сая тонн нүүрс импортолжээ. Энэ нь өмнөх жилээсээ 40 сая тонноор нэ-мэгдсэн үзүүлэлт юм. 2014 оны тухайд импорт энэ хэмжээндээ байна гэсэн төлөв байгаа.
Хятадын уурхай дийлэнхи нь нутгийн хойд хэсгээрээ оршдог. Нөөц төвлөрсөн энэ бүс нутгаас урагш шулуун төмөр зам байхгүй тул эхэлж зүүн тийш Бохайн булан хүртэл тээвэрлээд дараа нь усан замаар өмнөд мужуудад хүргэх
болдог байна. Өнгөрсөн оны сүүлчээр энэ Бохайн дөрвөн боомт дээр хуримтлагдсан нүүрсний нөөцийн хэмжээ 12 хувиар нэмэгдэж, 15.6 сая тонн болсон гэх мэдээлэл байсан. Ингэж дамжуулан тээвэрлэдэг болохоор хойд нутагтаа олборлосон нүүрсээ өмнөд хэсэгт хүргэх тээврийн зардал нь импортын нүүрсний үнээс давчих гээд байдаг. Ийм нөхцөлд Монголын транзит тээврийн нүүрсийгхэрэглэгчдэд хүргэнэ гэдэг хойш нь тавьж болох хоёрдутаар зэргийн асуудал болж таарна. Түүнчлэн энэ улсын төмөр замын тээврийн тэн хагас нь нүүрсний салбарт ногддог гэсэн мэдээлэл бий. Дотоодод олборлосон нүүрсээ төмөр замаар тээвэрлэхэд хүндрэл учирч эхлээд байна. Өнгөрсөн онд тус улс Мозамбик болон Латин Америкийн Колумб зэрэг орноос импортынхоо нэлээдгүй хувийг усан тээврээр хангасан нь ийм шалтгаантай. Түүнчлэн Австрали, Индонези зэрэг орнуудаас усан замаар ирэх нүүрс дотоодынхоос хямд тусах болжээ.
Хятадын тухайд эколо-гийн доройтол, жижиг уур-хайнуудыг хаасан, эдийн засгийн салбартаа хийж буй шинэчлэл гэхчлэн олон хүчин зүйлийн улмаас нүүрсний импортоо нэмэх шалтгаан байгааг шинжээчид онцолдог. Түүнчлэн Хятадын эргэн тойронд нүүрсний том том олборлогчид бэлээхэн гар сунгаад байж байна. ОХУ, Монгол, Вьетнам, Индонези, Австрали гэхчлэн. Ийм бэлэн нийлүүлэгчдийн дунд тэд үнийн "за1е" -зарлачихаад толгой гэдгэр байна. Хямд бөгөөд чанартайг нь тэд сонгоно. Энэ бүхэн хэдийгээр Хятадын дотоодьн асуудал мэт боловч энэ аварга эдийн засагтай орны зах зээл глобал үр дагавартай гэдгээрээ нөлөөллийн хүрээ нь дэндүү том. 2011 онд Хятадад нүүрс-ний үнэ хоёр жилийн өмнө-хөөсөө хоёр дахин өсч бай-сан сайхан цаг үе байв. Гэвч 2012 оноос эхлэн үнэ эргээд буусныг Хятадын эдийн засгийн өсөлтийн эрч-мээс шууд шалтгаалсан гэж үздэг. Тус улсын эдийи засгийн өсөлт өнгөрсөн онд 7.5 орчим хувь байсан. Энэ өсөлт 2014 онд ч хадгалагдах төлөвтэй байгаа. Үүнийг дагалдаад нүүрсний хэрэглээ ч өмнөх жилийн түвшиндээ байх магадлалтай. Харин үнэ ханшийн тухайд асуудал бий. Монголын экспортын нүүрс энэ том тогоонд халбага ус төдий. Гэхдээ бидэнд бол том боломж, том орлого. Ерөнхий сайд Н Аптанхуяг өмнөд хөршид айлчлах үеэрээ нэг сайн мэдээ дуулгасан нь ойрын 20 жилд Монгол Улс Хятадын зах зээлд нэг тэрбум нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан явдал. Үүний дараахан "Шинхуа Энержи" компанийн Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн дэд захирал Зан Гуангжун ойрын жилүүдэд Монголоос жилд 30-50 сая тонн нүүрс импортолдог болно гэж мэдэгдсэн. Сайхан л сонсогдоод байгаа юм. Харин энэ экспортоосоо бид хүссэн орлогоо олж чадах эсэх нь нүүрсний үнээс шууд хамаарна. Гэвч хүсэхэд хясна гэгчээр нүүрсний үнэ өсөх дүр төрх нэг Л бүүдгэр байна.
Австралийн нөөц баялаг, эрчим хүчний эдийн засгийн газрын тооцоолж буйгаар ирэх жил дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ тонн нь 159 ам.доллар байна гэж үзжээ. Тус байгууллагын тооцсоноор коксжих нүүрсний үнэ урт хугацаандаа нэг тонн нь 164 ам.долларт хэлбэлзэнэ гэж үзэж байна. Гэхдээ энэ бүхэн өнөөгийн дүр байдлаар бол хэт өөдрөг төсөөлөл байж болох юм. Учир нь оны эхэнд "Peabody" болон "Anglo American" компаниуд коксжих нүүрсний нэг тоннын үнэ 116 ам.доллар байхаар Өмнөд Солонгосын гангийн POSCO компанитай тохиролцсон. АНУ-ын "Peabody Energy" компанийн хувьд "Coppabella" ордын нүүрсээ нэг тонныг нь 116 ам.доллар, "Century " ордын нүүрсээ нэг тонныг нь 105 ам.доллараар тус тус худалдах юм. Хамгийн гол нь энэ үнээр Австралийн болон Оросын нүүрсний компаниуд өөрсдийн түүхий эдийн борлуулалтын үнийг тогтоодогт асуудлын гол байгаа юм. Ингэснээр 2014 оны нэгдүгээрулиралддэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний үнэ өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын үнээс 4,5 амдоллараар буурсан билээ. Он гарсаар Хятадын нүүрсний бирж дээр хэд хэдэн төрлийн нүүрсний үнийг бууруулсан гэх мэдээлэл байна. Тухайлбал, 5500 ккал бүхий Шэньхуа №1, 4500 ккал илчлэгтэй №4 төрлийн нүүрсний үнийг тонн тутамд нь 17-70 юаннар бууруулжээ. Түүнчлэн "Жунмэй" корпораци Пинхуиь №2 төрлийн нүүрсний тонн тутмынх нь үнийг 631 юаниас 590 байна. Үүнтэй зэрэгцээд чих дэлсч байгаа бас нэг мэдээлэл бол эрчим хүчний нүүрсний үнэ буурах магадлал өндөр байгаа гэнэ.
Нүүрсний үнийн тухайд өнгөрсөн жилийн намраасхойш бараг нэг түвшиндээ байгаа. Тухайлбал, Ашигт малтмалын газрын үнийн мэдээлэлд дурдсанаар нэгдүгээр сард 4000 хүртэлх ккал бүхий нүүрс тонн нь 25.52 ам.доллар байна. Өмнөх жилийн дөрөвдүгээр сард ийм илчлэгтэй нүүрс 36.5 ам.доллар хүрч байсан. Харин 4000-5500 ккал бүхий нүүрс 50.65 ам.доллар эрчим хүчний баяжуулсан нүүрс 37.99 ам.доллар байна. Энэ төрлийн нүүрс өмнөх жил заримдаа 44.62 ам.доллар хүрч байсан удаатай. Гэвч өнгөрсөн оны сүүлийн хоёр сар дараалан өнөегийн ханштайгаа ойролцоо байсан юм. Монголын нүүрсний үнийг сэхээх нэг боломж бол дэд бүтэц, тухайлбал төмөр ] замын тээврийн асуудал юм. Ингэснээр өртөг зардал нь хямдарч гар дээр тавьдаг нь ; нэмэгдэх магадлал буй.
Монголын Уул уурхайн үндэсний аэссоциацийн ерөнхийлөгч Д.Дамба "2014 онд нүүрсний салбарт үнэ ханш нэмэгдэх найдлага тун бага байгаа. Энэ бол Хятадын эдийн засаг, төрийн бодлоготой холбоотой" гэжээ.

URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||