Ord.mn | Mongolian Mining
Mongolia |  Mobile |  Rss

НҮҮРСНИЙ САЛБАР МОРИН ЖИЛИЙН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛЖ ЧАДАХ УУ?

Өнгөрсөн онд дэлхийн нүүрсний зах зээлийн хувьд баярламаар өнгө төрх төдий л ажиглагдсангүй.
Байгалийн хийн үлэмж хэмжээний бэлэн нөөц хийгээд эрчим хүчний болон коксжих нүүрс гол хэрэглэгчдийн гар дээр илүүдэлтэй байсан нь хар алтны зах зээл дэх орчлыг сулруулсан гэж зарим шинжээчид онцолжээ.
 
Гэхдээ энэ бол дэлхий нийтэд ажиглагдсан чиг хандлага. Гэсэн хэдий ч энэ давалгаа тал нутгийн монголчуудыг бас донсолгоод амжлаа. Монголчуудын олох гээх нь уул уурхайгаасаа хамаардаг. Тийм болохоор ертөнц уудам ч тэнд нүүрсний үнэ уналаа гэхэд энд халаасаа тэмтрэх хэрэг гардаг нь үнэн. Бид умард этгээдээрээ дэлхийн томоохон нүүрс олборлогч оронтой хиллэдэг бол, өмнөд талаараа дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгчтэй хаяа нийлэн оршдог. Дээр нь далайд гарцгүй. Ийм нөхцөл байдал дунд манай нүүрс БНХАУ гэсэн ердөө ганц зах зээлээс л хамаарах нь тодорхой зүйл. Гачлантай нь Хятадад нүүрсний хэрэглээний өсөлт удааширч байна. Өнгөрсөн онд урд хөршийн нүүрсний хэрэглээ 3.7 тэрбум байсан нь өмнөх жилээсээ өссөн төдий үзүүлэлт байв.
Хятадын нүүрсний үндэсний нийгэмлэгийн мэдээлснээр хэрэглээний жилийн өсөлт 2.6 хувиар удааширч 3.61 тэрбум тоннд хүрэх бололтой. Тус улс нүүрсний нөөцөөрөө /170тэрбум тонн/ АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Хэдий тийм ч хэрэглээнийхээ тодорхой хувийг импортын нүүрсээр хангадаг. Тухайлбал, 2013 ондтэд 320 сая нүүрс импортолжээ. Энэ нь өмнөх жилээсээ 40 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм. 2014 оны тухайд импорт энэ хэмжээндээ байна гэсэн төлөв байна.
 
Хятадын уурхайн дийлэнх нь нутгийн хойд хэсгээрээ оршдог.Нөөц төвлөрсөн энэ бүс нутгаас урагш шулуун төмөр зам байхгүй тул эхэлж зүүн тийш Бохайн булан хүртэл тээвэрлээд дараа нь усан замаар өмнөд мужуудад хүргэх болдог байна. Өнгөрсөн оны сүүлчээр энэ Бохайн дөрвөн боомт дээр хуримтлагдсан нүүрсний нөөцийн хэмжээ 12 хувиар нэмэгдэж, 15.6 сая тонн болсон гэх мэдээлэл байсан. инэгж дамжуулан тээвэрлэдэг болхоор хойд нутагтаа олборлосон нүүрсээ өмнөд хэсэгт хүргэх тээврийн зардал нь импортийн нүүрсний үнээс давчих гээд байдаг. Ийм нөхцөлд Монголын транзит тээврийн хэрэглэгчдэд нь хүргэнэ гэдэг хойш нь тавьж болох хоёрдугаар зэргийн асуудал болж таарна. Түүнчлэн энэ улсын төмөр замын тэн хагас нь нүүрсний салбарт ноогддог гэсэн мэдээлэл бий. Дотоодод олборлосон нүүрсээ төмөр замаар тээвэрлэхэд хүндрэл учирч эхлээд байна. Өнгөрсөн онд тус улс Мозамбик болон Латин Америкийн Колумб зэрэг орноос импортыхоо нэлээдгүй хувийг усан тээврээр хангасан нь ийм шатгаантай. Түүнчлэн Австрали, Индонези зэрэг орнуудаас усан замаар ирэх нүүрс дотоодыхоос хямд тусах болжээ. 
 
Хятадын тухайд экологын доройтол, жижиг уурхайнуудыг хаасан, эдийн засгийн салбартаа хийж буй шинэчлэл гэхчилэн олон хүчин зүйлсийн улмаас нүүрсний импортоо нэмэх шалтгаан байгааг шинжээчид онцолдог. Түүнчлэн Хятадын эргэн тойронд нүүрсний том том олборлогчид нилээхэн гар сунгаад байж байна. Орос, Монгол, Вьетнам, Индонези, Австрали гэхчилэн. Ийм бэлэн нийлүүлэгчдийн дунд тэд үнийн "SALE" зарлачихаад толгой гэдгэр сууж байна. Хямд бөгөөд чанартайг нь сонгоно. Энэ бүхэн хэдийгээр Хятадын дотоодын асуудал мэт боловч энэ аварга эдийн засагтай орны зах зээл глобал үр дагавартай гэдгээрээ нөлөөллийн хүрээ нь дэндүү том.
 
2011 онд Хятадад нүүрсний үнэ хоёр жилийн өмнөхөөсөө хоёр дахин өсч байсан сайхан цаг үе байв. Гэвч 2012 оноос үнэ эргээд буусныг Хятадын эдийн засгийн өсөлтийн эрчмээс шууд шалтгаалсан гэж үздэг. Тус улсын эдийн засгийн өнгөрсөн онд 7.5 орчим хувь байсан.Энэ өсөлт 2014 онд ч хадгалагдах төлөвтэй байгаа. Үүнийг дагалдаад нүүрсний хэрэглээ ч өмнөх жилийн түвшиндээ байх магадлалтай. Харин үнэ ханшийн тухайд асуудал бий. монголын экспортын нүүрс энэ том тогоонд халбага ус төдий. гэхдээ бидэнд бол том боломж, том орлого. Ерөнхий сайд Н.Алтанхуягөмнөд хөршид айлчлах үеэрээ нэг том мэдээ дуулгасан нь ойрын 20 жилд Монгол улс Хятадын зах зээлд нэг тэрбум нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан явдал юм. Үүний дараахан "Шинхуа Энержи" компанийн Шинжлэх ухаан технологын хүрээлэнгийн дэд захирал Зан Гуангжун ойрын жилүүдэд Монголоос жилд 30-50сая тонн нүүрс импортолдог болно гэж мэдэгдсэн. Сайхан л сонсогдоод байгаа юм. Харин энэ экспортоосоо бид хүссэн орлогоо олж чадах эсэх нь нүүрсний үнээс хамаарна. Гэвч хүсэхэд хясна гэгчээр нүүрсний үнэ өсөх дүр төрх нэг л бүүдгэр байна.
Австралийн нөөц баялаг, эрчим хүчний эдиййн засгийн газрыг тооцоолж буйгаар ирэх жил дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ тонн нь 159 ам.доллар байна гэж үзжээ. Тус байгууллагын тооцсноор коксжсон хүүрсний үнэ урт хугацаанд нэг тонн нь 164 ам.долларт хэлбэлзэнэ гэж үзэж байна. Гэхдээ нэнэ бүхэн өнөөгийн дүр байдлаар бол хэт өөдрөг төсөөлөл байж болох юм.
 
Учир нь оны эхэнд "Peabody Energy" болон "Anglo American" компаниуд коксжих нүүрсний нэг тоннын FOB үнэ нь 116 ам.доллар байхаар Өмнөд Солонгосын гангын POSCO компанитай тохиролцсон. АНУ-ын "Peabody Energy" компанийн хувьд "Coppabella" ордын нүүрсээ нэг тонныг нь 116 ам.доллар, "Century" ордны нүүрсээ нэг тонныг нь 105 ам.доллараар тус тус худалдах юм. Хамгийн гол нь энэ үнээр Австралийн болон Оросын нүүрсний компаниуд өөрсдийн түүхий эдийн борлуулалтын үнийг тогтоодогт асуудлын гол шалтгаан байгаа юм. Ингэснээр 2014 оны нэгдүгээр улиралд дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний үнэ өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралын үнээс 4,5 ам.доллараар буурсан билээ. 
Он гарсаар Хятадын нүүрсний бирж дээр хэд хэдэн төрлийн нүүрсний үнийг бууруулсан гэх мэдээлэл байна. Тухайлбал: 5500 ккал бүхий Шеньхуа №1, 4500 ккал илчлэгтэй №4 төрлийн нүүрсний үнийг тонн тутуамд нь 17-70 хувиар бууруулжээ. Түүнчлэн "Жунмэй" корпораци Пинхунь №2 төрлийн нүүрсний үнийг тонн тутмых нь үнийг 631 юаниас 590 болгож бууруулсан байна. Үүнтэй зэрэгцээд чих дэлсч байгаа бас нэг мэдээлэл бол эрчим хүчний нүүрсний үнэ буурах магадлал өндөр байгаа гэнэ. 
 
Нүүрсний үнийн тухайд өнгөрсөн жилийн намраас хойш бараг нэг түвшиндээ байгаа. Тухайлбал: Ашигт малтмалын газрын үнийн мэдээлэлд дурдснаар нэгдүгээр сард 4000 хүртэлх ккал бүхий нүүрс тонн нь 25,52 ам.доллар байна. Өмнөх жилийн даравдүгээр сард ийм илчлэгтэй нүүрс 36,5 ам.доллар хүрч байсан. Харин 400-5500 ккал бүхий нүүрс 50,65 ам.доллар, эрчим хүчний баяжуулсан нүүрс 37,99 ам.доллар байна. Энэ төрлийн нүүрс өмнөх жил заримдаа 44,62 ам.доллар хүрч байсан удаатай. Гэвч өнгөрсөн оны сүүлийн хоёр сар дараалан өнөөгийн ханштайгаа ойролцоо байсан юм. Монголын нүүрсний үнийг сэхээх нэг боломж бол дэд бүтэц, тухайлбал: төмөр замын тээврийн асуудал юм. Ингэснээр өртөг зардал нь хямдарч гар дээр тавьдаг нь нэмэгдэх магадлал буй.
 
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба "2014 онд нүүрсний салбарт үнэ ханш нэмэгдэх найдлага тун бага байгаа. Энэ бол Хятадын эдийн засаг, төрийн бодлоготой холбоотой" гэжээ. Салбарын хүний хувьд байг нь биш гэхэд банзыг нь онож хэлсэн биз ээ.


URL

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7012-1080 утсаар хүлээн авна.

Comments:

Add Comments
Name:*
E-Mail:
Comment:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Security Code: *
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange
Name Closing Changes
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Australian Stock Exchange
Name Closing Changes
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
London Stock Exchange
Name Closing Changes
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Hong Kong Stock Exchange
Name Closing Changes
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Toronto Stock Exchange
 
Metal exchange rates
1 Day Spot Gold Prices - Gold Price Chart
1 Week Copper Prices - Copper Price Chart
3 Month Uranium Price Chart - Uranium Price Per Pound
6 Month Iron Ore Fines Prices - Iron Ore Fines Price Chart
1 Day Spot Silver Prices - Silver Price Chart

dddddddddddddddddd

Coal price data
U-Boat replica watches replica rolex orologi replica watches
Free Mobile Sex Xvideos Deutsche Pornos selbstgemacht porn tube dutch Facial xxxxi videos beeg spy www xvi
Sexy Teen Porn Milflesben Porno Videos Korean Rip Danish Frau schwanger gefickt anal Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
brutal anal hardcore sex money talks reality kings film porno au cinema Ellos ya saben cómo chupar girl fucked in alley xxuxx hd sex 4k www xxx xxx porn sunny leone video
xxx hd com www napal xxx com xxxx 18 porn sex video com hot romantic sex 18 years