Тавантолгойн чулуу нvvрсний орд
Ордын байрлаж байгаа район нь дов толгодорхог гадаргуутай говь хээрийн бvсэд хамаарах бөгөөд гадаргуугийн vнэмлэхvй өндєржилт нь 1515-1560м, өндөржилтийн зөрvv 5-20м-т хэлбэлздэг. Ордын байрлаж байгаа газар нь эрс тэс уур амьсгалтай, жилд дунджаар 154 мм хур тунадас унадагийн ихэнх нь зуны улиралд ордог бөгөөд бүрэн ууршдаг. Салхи ихэвчлэн баруун болон баруун хойноос салхилна. Намар болон өвлийн улиралд бараг салхилдаггvй.
Ордын геологийн судалгааг эрэл vнэлгээний ажлаар ордын бvх талбайн хэмжээнд баганат өрөмдлөгөөр нvvрсний давхаргын хамгийн гvн хэсэгт 635 м хvртэл судалдсан. Урьдчилсан хайгуулыг Тавантолгой синклиналийн хойд жигvvр буюу Баруун өмнөд ба цанхийн ордын хэмжээнд 40 км2 талбайд 320-340м-ийн гvнтэй судалдсан. Тавантолгойн нvvрсний ордын нvvрст давхаргыг агуулагч Тавантолгой зузаалаг нь 1-74.9м зузаантай нvvрсний 16 давхаргаас бvрдэнэ. Энэхvv 16 давхаргаас ач холбогдол бvхий давхарга нь 0, III, IVабв ба IX абвг гэсэн давхарга юм.
Тавантолгойн коксждог нvvрс нь дэлхийн хэмжээнд нөөцийн хэмжээгээр эхний 10-т багтдаг. Vvнээс IV давхаргын коксжих нvvрсний баяжмалын гарц нь 66.9%-тай байгаа нь Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлvvлдэг нvvрснээс коксжих чанараараа давуу байна.
Тус хэсгийн ашиглалтын уул – геологийн нөхцөл энгийн, нvvрсний
давхарга нь бага гvнд тогтсон , унал бага учир хөрс хуулалтын ажил бусад
уурхайнуудтай харьцуулахад 2-3 дахин бага байна. Тавантолгойн орд нь
дэд бvтцээс нилээд алслагдсан хэдий ч 6.5 тэр бум гаруй нөөцтэй. Vvнээс
4- р хэсгийн пласт нь ордын төвд, нөхцөл нь хамгийн сайн, нөөцийн хувьд
100-аас дээш жил vргэлжлэх боломжтой.
Ордыг 1966-оноос эхэлж ил уурхайгаар ашиглаж Өмнөговь, Дундговь,
Дорноговь аймгийн төв болон ойролцоох сумдын нvvрсний хэрэгцээг хангаж
ирсэн.
Ордын түүх
- 1934-1935 оноос, энл чулуун нvvрс байдаг гэдгийг ажил хичээнгvй ажигч гярхай нутгийн ардууд, ахмад буурлууд, уран дархчуул тухайн vедээ мэдэж, амьдрал ахуйдаа тэмээнд нуруу ачаалан хэрэглэж, vр дvнгий нь vзэж эхэлсэн байна.
- 1936 оноос сум, аймгийн хамгаалалтанд авч гар аргаар тvлшинд хэрэглэж ирсэн.
- 1939 оны сvvлч 1940 оноос эхлэн Цогтцэций сум дахь vйлдвэр – хоршооллын артельд Тавантолгойн чулуу нvvрсийг шилжvvлэн гар аргаар гарган авч аймгийн тєвд борлуулж эхэлснээр анхныхаа ажил vйлчилгээний гараанд гарч эхэлсэн.
- 1966 оны 04-р марын 18-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 124 дvгээр тогтоолоор тус орд газрыг улсын болгож, vйлдвэрийн аргаар ашиглахаар шийдвэрлэн Аж vйлдвэрийн Яаманд шилжvvлэн өгч, Дундговь аймгийн Цагаан-Овоогийн нvvрсний уурхайн цэг болгон ажилчид 8, vvнээс ажилчин гуравтайгаар зохион байгуулагдаж, анх удаа 300тн нvvрс гаргаж улсын төлөвлөгөөг хvлээн авч байсан.
- 1967 оны 04-р сарын 25-ны өдрийн Аж vйлдвэрийн яамны 64 тоот тушаалаар Сайд нарын Зөвлөлийн 30-р тогтоолыг vндэслэн 1967 оны 05-р сарын 01-ний өдрөөс биеэ даасан уурхайн захиргаа болгон байгуулсан байна. Энэ vед нийт 15 ажилтантай эхэлсэн. Анхны даргаар нь С.Хvvхэнжав томилогдон ажиллажээ. Анхныхаа жил 4300 тн нvvрс гаргаж 1500 м3 хөрс хуулах төлөвлөгөө авч 107.2-133.3%-р биелvvлэн бахдам амжилтаар эхэлсэн.
- 1978-1980 онуудад уулын vндсэн тоног төхөөрөмжvvд шинэчлэгдэн Э 10011 экскаватор, Краз 256 автосамосвал, СБМ-2 өрмийн машин, ЭСД – 100 дизель станцуудаар хангагдаж байсан.
- 1980-1990 онд ЭО-5111 экскаваторууд, автогрейдер, Т-170, Т-130 бульдозерууд зэргээр уулын vйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэн, автопарк vйлчилгээний машин техникvvдээр шинэчлэгдэн жилдээ 120000тн нvvрс олборлон борлуулах хvчин чадалтай орон нутгийн чанартай томоохон уурхай болон өргөжсөн.
- 1983,1984 онуудад Тvлш, Эрчим хvчний салбарын хэмжэнл социалист уралдаанд 3-р байр, БНМАУ-ыг тунхагласны 60 жилийн ой угтаж бvх ард тvмний социалист уралдаанд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МVЭ-ийн Төв Зөвлөл, МХЗЭ-ийн Төв хорооны диплом, мөнгөн шагналуудаар шагнагдсан.
- 1990-1991 онд Хөтлийн цемент шохойн vйлдвэр, Улаанбаатар хотын 3-р цахилгаан станцад нvvрс нийлvvлж байсан.
- 2004 оноос БНХАУ-д нvvрс экспортлох гэрээ хийснээр энэ хугацаанд нvvрс борлуулалтын хэмжээ эрс нэмэгдэж нийт 2.8 сая тн нvvрс олборлож 2.9 сая м3 хөрс хуулсан амжилттай.
- 2007 оны 08-р сарын 29 өдөр Тавантолгой ХК нь тvvхэндээ анх удаа 1 сая тн нvvрс экспортолж 40-н жилийн тvvхэнд тодоор бичигдэх болсон.
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||