“Олон давхар хяналт, хүнд суртал байвал бизнес явахгүй”
Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу гүний усны ашиглалт, дахин
зээл авах эх үүсвэр, Хөрөнгө оруулалтыг татах тухай хуулийн талаар ийн
ярилаа.
Оюутолгойн уурхай хавийн малчид, орон нутгийн иргэдийн амьдралд
тус компаниас чухам яаж нөлөөлж байгаа юм бэ. Үүнээс гадна энэ компани
газрын гүний усыг зүй бусаар ашигладаг гэх мэдээлэл бий?
Компанийн зүгээс тухайн орон нутагт малчдын худаг гаргах, бэлчээрийг
бэхжүүлэх, мод тарих зэрэг ажлуудыг нэлээд сайн хийдэг. Мөн оюутан
сургах, бичил зээл, цахилгаан гээд нийгмийн хариуцлагаа хүлээсэн ажлууд
хийж буйг та бүхэн харж байгаа байх. Компани усаа хэрхэн ашиглаж байна
вэ гэдгийг хянах боломжтой. Энэ талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн
яамны хариуцсан асуудал. Тэгээд ч манай улс усны асуудалд хяналт
чангатай оронд тооцогддог. Мэргэжлийн хүмүүс хянах тогтолцоо бүрэн
байдаг шүү дээ. Оюу толгой өөрөө технологийн усаа 80 хувь, ахуйн усаа
100 хувь дахин /цэвэршүүлж/ хэрэглэж байна. Яахав дээ манайхан бүгд
очоод тус тусдаа хянаж болно. Гэхдээ олон давхар хяналт, хүнд суртал
байвал бизнес олигтой явахгүй.
Тус компани олон улсын томоохон банкуудаас ойрын хугацаанд болон цаашдаа хэр хэмжээний зээлийг хаанахын ямар банкаас авах вэ?
Зээл авах шаардлага цаашид байгаа. Дэлхийн банк, Олон улсын валютын
сан, Америкийн, Канадын хөгжлийн банк, томоохон арилжааны банкууд
томоохон төсөл, гэрээг санхүүжүүлэх боломжтой байдаг. Тэдгээрийн тавьдаг
стандарт нь хүртэл өөр, өндөр хариуцлагыг нэхдэг. Тэгэхээр зээлдэгч нь
байгаль орчинд хал балтай үйл ажиллагаа явуулж байвал зээлийг нь шууд
зогсоодог. Тийм болохоор "Оюу толгой” компани энэ талаа ч бодож байгальд
ээлтэй хандана гэсэн үг.
Өнгөрсөн намар Хөрөнгө оруулалтыг татах тухай хуулийг УИХ-ын
ээлжит бус чуулганаар баталчихлаа. Харин хуулийг хүлээж байсан хөрөнгө
оруулагчид төд удахгүй мөнгөө авч ирэх нь гэх эерэг хандлага үүсэж
байна. Тэдний мөнгө ороод ирчих боломж нь бүрдчихсэн гэж үү?
Үүнийг хөрөнгө оруулалтын газрынхан илүү мэднэ. Гэвч зарим хөрөнгө
оруулагч юу хэлж байна вэ гэхээр "Хууль гарах нэг хэрэг. Хууль нь
тогтвортой байна уу. Ашигт малтмалын лицензээ хэзээнээс олгож эхлэх юм
/одоохондоо лиценз олгохгүй байгаа/, Хятадын зах зээл яах вэ” гэсэн байр
суурийг илэрхийлж буй. Ер нь шинэ хууль хөрөнгө оруулагчдад том дохио
болж чадсан. Өнгөрсөн 2013 онд Оюу толгойгоо эргэлтэнд оруулсан. Энэ бол
том амжилт. Цаашдаа энэ онд төслөө урагшлуулах, эрчээ алдахгүй байх
гээд бидний хийх ёстой, хариуцлагатай хандах ажил олон байгаа.
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||