“Алтан Дорнод Монгол” ХХК 517.8 га талбайд нөхөн сэргээлт хийжээ
2012-2013 онд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйлсэд манлайлсан гэж "Алтан Дорнод Монгол” ХХК-нийн хамт олонд өчигдөр БОНХЯ-наас Өргөмжлөл олголоо.
Өргөмжлөлийг БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга "Алтан Дорнод Монгол” ХХК-ний захирал Т.Ганболдод гардуулан өгөв. Энэ үеэр "Алтан Дорнод Монгол ” ХХК-ний захирал Т.Ганболд "Бидний хийсэн бүтээснийг салбарын яам үнэлж, өргөмжлөл олгосонд талархаж байна, бид цаашдаа байгаль орчинд ээлтэй байнгын үйл ажиллагаа явуулах болно. Төр, хувийн хэвшлийн уялдаа холбоо сайжирч байгаа өнөө цагт гар гараасаа барилцаад нэгэн зорилго өөд хамтдаа тэмүүлж, зорьсондоо хүрэх болно” гэлээ. БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга тус компанийн хамт олонд баяр хүргээд цаашид байгаль орчинд ээлтэй, дэлхийн дэвшилтэт технологи бүхий уул уурхайг хөгжүүлж, Монгол Улсын ногоон хөгжилд оруулах үйлсээрээ манлайлан ажиллахыг хүслээ.
"Алтан Дорнод Монгол” ХХК нь Монгол Улсад
мөрдөгдөж буй стандартын дагуу сүүлийн хоёр жилд Төв аймгийн Заамар
сумын нутагт байрлах Бага Хайлааст, Дунд Ар намган, Ар Намган зэрэг
газрын орхигдсон 330 га талбайд техникийн, 187,8 га талбайд биологийн
нөхөн сэргээлт хийжэ.
Н.Туяа
MONTSAME
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||