Нүүрсний компаниудыг дэмжих цаг ирлээ
-Нүүрсний компаниудаа дэмжихгүй бол БНХАУ-тай хийсэн "тэрбум тонн нүүрс
нийлүүлэх гэрээ” Монголын эдийн засгийг тэтгэхгүй, харин ч дөнгө болж
мэднэ-
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн оны аравдугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үедээ 20 жилийн хугацаанд нийт тэрбум тонн нүүрс экспортлох урт хугацааны гэрээ байгуулсан билээ. Энэхүү гэрээ нүүрсний салбарын ирээдүйг гэрэлтүүлэх шиг л болсон. Энэ бол үнэхээр сайхан мэдээ мөнөөсөө мөн.
Гэхдээ... "Саалиа бэлдэхээс саваа бэлд” гэж үг бий. Ерөнхий сайд яах вэ, худалдан авагчаа тодорхой болгож, том тоотой гэрээ хийгээд ирлээ. Гэтэл энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн байдал ямар байгаа, хятадуудад амласан шигээ тэрбум тонн нүүрс 20 жилийн дотор /дунджаар жилд 50 сая тн/ гаргаж чадах уу үгүй юу гэдэг асуудлыг орхигдуулаад байх шиг. Санамж бичиг гэдэг бол зүгээр л тохироо. "Цаашдаа ингэж ажиллана шүү” гэдгээ тохиролцлоо л гэсэн үг. Харин санамж бичиг хатуу нөхцөлтэй гэрээ болоод ирэхийн цагт бид худалдан авагчийнхаа өмнө үүрэг хүлээнэ.
Амласан нүүрсээ нийлүүлж чадахгүй бол "гэрээгээ зөрчсөнд” тооцогдож, алданги, торгууль төлнө. Миний санаж байгаагаар "Эрдэнэс Тавантолгой” 2012 онд "Чалко”-д нийлүүлэх ёстой нүүрсээ бүрэн нийлүүлж чадаагүйгээс болж, үнэ шинэчлэх гэрээ тодорхой хугацаагаар саатаж байсан.
Хятадууд энэ шалтгааныг нэлээд хүндэтгэх шалтгаан болгон гаргаж тавин манайхныг хүнд байдалд оруулж байсан нь анзаарагдаж байсан юм. Тиймээс бид энэ том гэрээг хамтрагчдаа нэр хүндтэй, өөрсдөдөө ашигтай авч гарахын тулд салбарын компаниудаа хөл дээр нь босгох зайлшгүй шаардлагатай.
Нууцгүй хэлэхэд нүүрсний салбар Монголын эдийн засгийг үүрч байгаа. Хэдэн жилийн өмнөөс "Эрдэнэт”-ийг гүйцэж, хамгийн их орлого оруулсан салбар болсон. Өөрөөр хэлбэл, нүүрсний салбар Монголын эдийн засгийг үүрч байна. Гэвч төрөөс дэмжлэг үзүүлэхгүй бол "Цаашдаа харин үүрэх нь үү үгүй юу” гэмээр байдал энэ салбарт үүсчихжээ. Өнгөрсөн хугацаанд төр нүүрснээс зөвхөн "мөнгө олно” гэдгийг л эхэлж харсаар ирсэн байна. Гэтэл нүүрсийг олборлож буй үндэсний уул уурхайн компаниуд улсын төсвийнх нь талыг бүрдүүлэх мөнгөний эх үүсвэр болох нүүрсийг нь ямар нэг эрсдэл хүлээлгүйгээр, ашигтай олборлож чадаж байна уу гэдэгт анхаарч байгаа юм алга.
Төр маш томоор харж, асуудлуудыг шийдэхгүй биш шийдэж байгаа. Гашуунсухайт хилийн боомт дээр богинын төмөр зам тавьсан, экспортлох, хамтран ажиллах боломжийг нь хангасан гадны хамтрагч олох гэх мэтээр зоримог томхон шийдвэр гаргаж байгаа ч үндэсний уул уурхайн компаниудад хэр боломж байгаа вэ, энэ салбарт ажиллаж байгаа тэдэнд ямар бэрхшээлтэй асуудал байна вэ гэдгийг ерөөс анхаардаггүй, бас дэмждэггүй гэж хэлэхэд буруудахгүй.
Өөрөөр хэлбэл, төр хувийн хэвшлийн компаниудаас авах, идэх, татвар ихээр ногдуулж ашгийг нь хүртэхээ урьтал болгохоос бус улсын хөгжилд нөлөөлөх нэг чухал салбарыг хөгжүүлэх гэж ядаж яваа тэдэнд туслах, дэмжих талаар тун хойрго хандаж байгааг олон жишээгээр дурьдаж болмоор байгаа юм. Хамгийн наад захын жишээ гэвэл, хууль эрхзүйн тогтвортой орчин Монголд алга. Монголын төр, хууль тогтоох байгууллага дандаа ниргэсэн хойно нь хашгирч ирсэн.
Гадны хөрөнгө оруулагчид итгэл алдаж, эсвэл тухайн хамтарч байгаа хоёр байгууллагын өөрсдөө шийдчих асуудалд төр хөндлөнгөөс оролцож, хөрөнгө оруулагчдын итгэлийг хөсөрдүүлэх гэх зэргээр тус болохоос илүүтэй ус болж ирсэн жишээ хангалттай олон бий.
Хууль эрхзүйн орчин тогтворгүй байгаагаас хөрөнгө оруулагчид хулжих, үндэсний компаниудаа татвараар, хуулиар сүрдүүлэх зэргээр олон бэрхшээлтэй асуудалд хутгадаг. Нэг жил, эсвэл хэдхэн сар хэрэгжиж байгаа хууль дарамт болохгүй байна гэж ямар ч компаний захирал, ажилчид хэлэхгүй. Асуудал буруу тал руу эргэсэн хойно хуулиа засч залруулах зэргээр хууль эрхзүйн орчинд дандаа "ниргэсэн хойно нь хашгирах” гэсэн зарчмаар ажилладаг. Хоёрдахь асуудал бол тээвэрлэлтийн шатахууны үнэ. Үүнийг ч бас жижиг гэж үзэх биз. Гэхдээ л шатахууны өрөнд дарамтлуулсан уул уурхайн компаниуд өнөөдөр үйл ажиллагаагаа зогсооход хүрчихээд байгаа нь жижиг асуудал яавч биш.
Төрөөс шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс нефьт импортлогч компаниудад нөхөн төлбөр өгөх байдлаар шатахууны үнийг хүчээр барьж байгаа. Үүнийг эсэргүүцэх нэгэн байхад сайшаах хүн ч бий. Тухайлбал, "Төр шатахууны үнийг ингэж барьж байгаа нь хамгийн буруу. Жижиглэнгийн үнийг хатуу барилаа ч бөөний үнэд нөлөөлж чадахгүй учраас уул уурхай, газар тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжид үнийг хатуу барьж байгаа бодлого нь хүрч чадахгүй. Тэд маш их алдагдал хүлээнэ.
Өөрөөр хэлбэл, шатахууны хэрэглээ хамгийн өндөр байгаа эдгээр аж ахуйн нэгж, компаниуд бөөний үнээр шатахуун, түлш хэрэглэдэг. Тиймээс бөөний үнэд дарлуулж байгаа аж ахуйн нэгжүүд шатахуун, түлшний үнээ бүтээгдэхүүндээ шингээж, алдагдлаа нөхөх байдлаар явахаар шатахууны жижиглэнгийн үнийг барих нь ямар ч үр ашиггүй зүйл. Ялангуяа уул уурхайн компаниуд маш их алдагдал хүлээнэ” хэмээн эдийн засагч, улстөрчид олон удаа байр сууриа илэрхийлсэн ч түүнийг нь төр засаг тоохгүй явж ирсэн. Харамсалтай нь хэлээд байсан бэрхшээл өнөөдөр уул уурхайн компаниудад тулгарчихаад байна. Түлш, шатахууны үнээ уул уурхайн компаниуд дийлэхгүй байгаа.
Төрийн мэдлийн "Эрдэнэс Тавантолгой” компани л гэхэд "Чалкод” нийлүүлэх нүүрсний өрөөс гадна шатахуун, түлшний өрөндөө дарамтлуулчихаад байгааг төр засгийн удирдлагууд хамгийн сайн мэдэж байгаа билээ. Өрнөөсөө өндийж чадахгүй, өнөө маргаашийнхаа түлшний хэрэгцээг зохицуулах гэж ядаж байгаа төрийн мэдлийн компанийнхаа тулгарсан бэрхшээлтэй асуудлыг нь шийдчихэж чадахгүй атлаа том гэрээ байгуулж, нүүрсний салбараас төсөвт тэдэн төгрөг хуримтлуулна, Тавантолгойн хувьцааг худалдана эхэлнэ гэж том, том ярих шаардлага үнэндээ бол байхгүй.
Хувийн хэвшлийн МАК, "Энержи ресурс” компаниуд ч мөн түлшний өрөндөө баригдаж, үйл ажиллагаа нь хүндэрч эхэлсэн гэх. Нөгөө талаас шатахуун импортлогчид ч үүссэн энэ өрөөс болоод алдагдалтай ажиллаж буйг дурьдахгүй өнгөрч болохгүй. Гэтэл энэ бүхнийг мэдэж байгаа атлаа эдгээр бэрхшээлтэй асуудалд нь хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа учраас төрийн дэмжлэг уул уурхайн салбарт алга гэж дүгнэхэд хүрээд байгаа юм.
Албан бус мэдээллээр уул уурхайн компани, нефьт импортлогчдын хоорондох түлш, шатахууны үнийн өрийн хэмжээ 300 тэрбумд хүрсэн гэх мэдээлэл байна. Тэгэхээр жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг гэсэн зарчмаар уул уурхайн компаниуддаа хандмааргүй байгаа биз. Үр ашгийг нь өнөө маргаашгүй хүртэх гэж л байгаа бол зөв газар, зөв цагт зөв бодлогоор үндэсний компаниудаа дэмжмээр байна. Яг Австрали, АНУ шиг. Дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч Австрали улс нүүрснээс хангалттай ашиг олж чадаж байгаа нь төр засаг нь цаг үеэ мэдэрсэн зөв шийдвэр гаргаж алсыг харж асуудлаа шийдэж чаддагт нууц нь байдаг гэдэг.
Мөн АНУ ч эдийн засаг таагүй үед үндэсний хэмжээний томоохон компаниуддаа дэмжлэг үзүүлснээр бэрхшээлийг саадгүй давж байсан туршлагатай. Нүүрсний салбараас хамааралтай улс орнуудын энэ мэт таатай туршлагаас судлаж, төрөөс ямар байдлаар дэмжих ёстой вэ гэдгийг нэн даруй шийдэх цаг нь иржээ. Үүнээс гадна төрийн мэдлийн "Эрдэнэс Тавантолгой” компанид үүсээд байгаа нэг асуудал байгаа талаар албаны хүмүүс сэтгэл зовнин ярьж байсан юм.
Төмөр зам, нүүрсний экспортын дэргэд жижиг асуудал мэт харагдах ч яах аргагүй анхаарал татах шалтгаан байна билээ. Тодруулбал, Баруун, Зүүн Цанхиас олборлолт зэрэг хийж байгаа "Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ үнэд хүргэхийн тулд БНХАУ-аас 500-600 тээвэрлэгч оруулж ирэн ажиллуулж эхэлсэн нь шатахууны үнэ, машин техникийн лизин, ажилчдынхаа ахуй амьдралыг хангах зэргээр асар их мөнгөний дарамтад орчихсон уул уурхайн үндэсний компани, монгол жолооч нарыг ажилгүй, сул зогсоход хүргэж байгаа гэнэ лээ. Нүүрсээ үнэд хүргэхийн тулд цаад байгууллагатайгаа тохиролцож, чадварлаг, боловсон хүчнийг урьж ажиллуулж байгаа "Эрдэнэс Тавантолгой” компанийг буруутгах арга алга.
Гэтэл үндэсний компаниуд нь наана нь ажилгүй дампуурахдаа хүрч, монгол жолооч нар цалин авахгүй сууж байгааг нь зөвтгөх арга ч бас байхгүй. Тэгэхээр үүнд ч гэсэн төрийн оролцоо, төрөөс гаргах бодлого шийдвэр зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Монгол ажилчдынхаа мэргэжлийн ур чадвар, тэдний хүлээх хариуцлага зэрэг олон чухал шийдвэр, шуурхай бодлогыг яах аргагүй төрөөс л нэхэх болчихоод байна, эдгээр асуудлуудад.
Энэ мэт уул уурхайн үндэсний компаниудад жижиг юм шиг харагдах ч цаана нь олон мянган хүний амьдрал, улс орны эдийн засагт нөлөөлөх бэрхшээлтэй зүйлд төр бага ч гэсэн дэмжлэг үзүүлж, ниргэсэн хойно нь хашхирах бус ниргэхээс нь сэргийлж ажиллах цаг болжээ.
Б.Өнөртогтох

URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||