“Оюутолгой” компани 440 тэрбум төгрөгийг төсөвт оруулах уу?
Оюутолгойн орд газраас өнгөрсөн онд 260 мянган тонн зэсийн баяжмал
олборлосон мөртлөө экспортод 70 мянган тонныг л гаргажээ. Өөрөөр хэлбэл,
борлуулалтаа бүрэн хийж чадаагүй гэсэн үг. Одоо олборлосон нэг хэсэг
зэсийн баяжмал нь Оюутолгойн агуулахдаа дараастай, нөгөө хэсэг нь
Монгол-Хятадын хил дээр арилжаалагдаагүй байгаа аж. Өнгөрсөн онд
"Эрдэнэт" үйлдвэр хамгийн өндөр буюу 362 тэрбум төгрөгийн татварын
орлого бурдүүлсэн буюу үүргээ хангалттай гүйцэтгэсэн билээ. Удаад нь
"Оюутолгой" компани 87 тэрбум төгрөг л оруулжээ.
Харин энэ жил гэрээнд
нэмэлт өөрчлөлт оруулан төсөвт 440 тэрбум төгрөгийн татварын орлого
бүрдүүлнэ гэж байгаа. Үүнээс гадна "Үйл ажиллагааны хөрөнгө оруулалт,
далд уурхайн санхүүжилт гээд манай улсын эдийн засагт дор хаяж гурван
тэрбум ам.долларын урсгал орж ирнэ. Энэ бол манайх шиг 10 тэрбум
ам.долларын эдийн засагтай оронд том тоо. Хэрэв дээрх мөнгө бодитой
худалдан авалт болбол НӨАТ, ханган нийлүүлэгчдээр дамжуулаад эдийн
засагт шингэнэ" гэж Уул уурхайн яамны Стратегайн бодлого, төлөвлөлтийн
газрын дарга, "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу саяхан
цахим хэвлэлд ярилцлага өгчээ.
Гэтэл дэлхийн зах зээл дээр зэсийн
илүүдэл 2011 оноос гарч эхэлсэн юм. Энэ жил гэхэд дэлхийн зах зээлд 400
мянга орчим тонн зэс илүүдэж буйг судлаачид сануулж буй. Мөн
"Оюутолгой"-гоос таван хувийн роялти авлаа ч өмнөх Засгийн газрын үед
зээлсэн 250 сая ам.долларын өрөндөө өгнө. Тиймээс "Оюутолгой"-гоос авах
татвар нь өрөндөө явчихна гэж зарим нь үзэж байна.
Г.ЧИМЭГ
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||