Хятадад нүүрс үнэгүйдэж, агуулах нөөц ихсэв
Хятадын Засгийн газрын хэрэгжүүлж буй эдийн засгийн шинэчлэл эрчим хүчний ахиу хэрэглээ бүхий үйлдвэрлэлийг хумиж, гангийн үйлдвэрлэлийг багасгах төлөвтэй байна. Энэ нь нүүрсний үнийг сулруулж байна.
Мөн тус улс агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчны хортой нөлөөг багасгах үүднээс нүүрсний хэрэглээг багасгах алхмыг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ үүднээс тус улс ойрын таван жилийн хугацаанд ган хайлуулах хүчин чадлаа 80 сая тонноор багасгахаар төлөвлөөд буй юм.
Ган, цементийн үйлдвэр болон станцуудын нүүрсний татан авалт тааруу байгаагаас Хятадын нүүрсний агуулахуудын хэмжээ нэмэгдэж, энэ сарын 6-ны байдлаар Чинхуандао боомтын агуулахад 8 сая тонн гаруй нүүрс хадгалаастай байжээ. Энэ нь сүүлийн арван сарын хугацаан дахь хамгийн их хэмжээ юм байна.
Хойд Хятадын дөрвөн гол боомтууд дээрх нөөцийн хэмжээ өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийтдээ 22 сая тоннд хүрчээ. Нүүрс олборлогчид ийм нөхцөл байдалд худалдан авагчдыг татахын тулд үнээ буулгах оролдлого хийж буй ажээ.
"Шинхуа” групп он гарсаар хоёр ч удаа үнээ буулгасан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр эрчим хүчний нүүрсээ тонн тутамд нь 12 юаниар бууруулж, 602 юань болгожээ. Өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар Хятадын нүүрсний компаниудын нийт алдагдал 40.55 тэрбум юаньд хүрчээ.
Гэвч энэ жил компаниуд бүр ч илүү хүнд нөхцөлтэй тулгарч магадгүй байгааг Sublime China Information компанийн шинжээч тайлбарлажээ. Хэрэв энэ жилийн хэмжээнд онцгой их хүйтрэл тохиохгүй бол эрчим хүчний нүүрсний хэрэглээ тун их хумигдахаар байна. Энэ жилийн хувьд Хятадын нүүрсний нийт хэрэглээ 3.6-3.7 тэрбум тоннд хүрэх төлөвтэй байна.
Б.Төгс
URL:
Comments:
Add CommentsNew York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||