“Эрдэнэс МГЛ”-ын дэд захирал Г.Тэмүүлэнг ажлаас нь чөлөөлөх бололтой
Эрдэнэс
МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэнг Лондон руу ажлаар явсан хойгуур
нь ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгсөн гэж зарим хэвлэл мэдээлэв. Гэвч
түүнийг ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргаагүйг эх сурвалж хэлж байна.
Харин ажлаас чөлөөлөх нь нэгэнт тодорхой болж, албан бусаар өөрт нь
мэдэгдээд байгаа гэнэ.
Тун удахгүй "Эрдэнэс МГЛ” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, ажлаас чөлөөлөх шийдвэрээ албажуулах бололтой. Түүнийг ажлаас нь чөлөөлөх болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Г.Тэмүүлэн нь МАН-ын залуу лидерүүдийн нэг, мөн тус намын нөлөө бүхий улстөрч Ц.Ганзоригийн хүү гэдгийг хүмүүс мэднэ.
Тэрбээр
"Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирлаар ажиллаж байх үедээ Оюутолгойн
хөрөнгө оруулалтыг гэрээ байгуулахад голлон ажилласан бөгөөд Монголын
эрх ашгийг хамгаалахад хүчин чармайлт гаргасан гэдэг. Тиймээс түүнийг
"Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголыг төлөөлөх гурван гишүүний нэгээр
томилсон юм.
Т.ЭНХБАТ
http://mongolnews.mn/i/49133
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||