“Моннис моторс”-т олон нийт эргэлзэж эхэллээ
Тус компани ЗГХЭГ, ССАЖЯ, МҮОНТ, Хотын захиргаа, Төрийн тусгай
үйлчилгээний авто бааз зэрэг төрийн байгууллагуудад машинуудаа шахдаг
байжээ
Эрэн сурвалжлах албаны сэтгүүлчдийн бичсэн "Моннис моторс”
компанитай холбоотой нийтлэлийн мөрөөр олон хэрэглэгч
холбогдож тус компанийг хуулийн байгууллагаар дахин
шалгуулах хүсэлтээ уламжилсаар байна.
Тэд ""Моннис моторс” компанийн буруутай үйл ажиллагаанаас болж
иргэд хохирч байгаа. Ил болсон нь энэ болохоос үүний ард хэчнээн
хэрэглэгч хохирч хаана хандах учраа олохгүй байгааг бид мэдэхгүй шүү
дээ” хэмээн өгүүлж байсан юм. Мөн "Тус компанийн борлуулдаг авто сэлбэг
хүртэл чанар муутайгаас амархан эвдэрдэг учраас эдийн засгийн хувьд ч
их хүндрэлтэй байдаг.
Автомашинаа хятадаас оруулж ирж байгаа нөхдүүд сэлбэгээ хүртэл тус
улсаас оруулж ирдэг” гэх зэргээр олон гомдол саналыг бидэнд өгсөөр
байна.
Ер нь бол зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй бараа бүтээгдэхүүнийг хятадууд
дуурайлгаж хийдгээрээ дэлхийд алдартай болсон гэдгийг хэн хүнгүй
мэдэж байгаа. Манай улс зах зээлд шилжсэнээс хойш компаниуд иргэдийн
гайгүй чанартай брэндийн жинхэнэ бүтээгдэхүүн хэрэглэчих юмсан
гэх хүсэлд дөрөөлөн өөрсдийгөө "Бид л жинхэнэ чанартай брэнд
бүтээгдэхүүнийг тухайн улсаас нь шууд нийлүүлж байгаа” гэх зэргээр
тархийг нь угаадаг нь нууц биш.
Тиймээс тус компаний энэхүү хууль бус үйлдэлд олон нийт эргэлзэж эхэллээ.
Өмнө нь "Моннис” компанитай холбоотой янз бүрийн мэдээлэл олон гардаг
байсан ч тус компани өөрсдийгөө хамгаалсан мэдэгдлийг маш хурдан няцааж
бизнесийн нэр хүндээ авардаг байсан нь өдгөө хэвлэлийн хуудаснаа үлдсэн
байдаг.
Тодруулбал ойрын нэг жишээ дурьдахад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард
"Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит ХК-нд долоон тэрбум төгрөгийн хэнд ч
хэрэггүй техник хэрэгсэл шахсан асуудлыг УИХ-ын байнгын хороон дээр
ярьж байсан.
Үүний дараа тус компанийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх
албанаас шалгаж эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж мэдээллийн хэрэгслээр
гарсан. Тухайн үед "Моннис” компанийн зүгээс "ЭЦГ-аас биднийг шалгаагүй
эрүүгийн ямар ч хэрэг үүсгээгүй. Ташаа мэдээлэл гарсан байна
билээ” гэж мэдээлж байсан юм.
Энэхүү асуудлыг сэтгүүлчид улам лавшруулан ЭЦГ-ын албаны эх
сурвалжаас дараах хариултыг авсан байдаг. Үүнд "Эрдэнэс-Тавантолгой
компаниас ирсэн "Моннис интернэшнл” компанийн нийлүүлсэн техник
уурхайд ажиллуулж амжаагүй шахам байхад эвдэрсэн.
Одоогоор хоёр нь ашиглалтаас гарах дээрээ тулаад байна. Ширхэг бүрийг
нь 6.6 тэрбум төгрөгөөр худалдан авахаар гэрээнд тусгасан боловч
нийлүүлэгдэж ирээд байгаа автосомасволын нэг бүрийн үнэ нь зах зээл дээр
2.5 сая ам.доллар буюу 3.4 тэрбум төгрөг байна.
Тиймээс уг техник тендерт заасан нөхцлийн дагуу олгогдсон эсэхийг
болон техникийн гаалийн баримтыг хуурамч эсэхийг нягталж өгнө үү” гэх
гомдлын дагуу тус компанийн захирал Б.Чулуунбаатар "Эрдэнэс-Тавантолгой”
компанийн захирал асан Б.Энэбиш нарыг улсад онц их хэмжээний хохирол
учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа” гэсэн нь өдгөө
хэвлэлийн хуудаснаа ийнхүү баримт болон үлдсэн байдаг.
Товчхондоо тус компани төрийн өмчит компанитай гэрээ хийхдээ анх
АНУ-аас том оврын таван ширхэг авто машин нийлүүлнэ гэж хэдэн тэрбумаар
тоологдох их хэмжээний санхүүжилт авсан хэрнээ БНХАУ-д үйлдвэрлэсэн хямд
үнэтэй чанаргүй машин нийлүүлснээс болж хоёр машин нь өнөөдрийн
байдлаар ажиллахгүй байгаа гэх мэдээллийг "Эрдэнэс Тавантолгой”
уурхайн захиргаанаас ийнхүү гомдол гаргасан байдаг юм билээ.
Тэгэхээр улсын мэдэлд байдаг үндэсний хэмжээний том компанийг хулхидаж
байгаа тус компанийн нэр бүхий захирлууд энгийн иргэнийг хуурч дөнгөнө
гэх хардлагыг дагуулж байна. Ер нь бол тус компанитай холбоотой маш олон
ноотой үйлдэл байдаг.
Тэд энэ бүхнээ нэр нөлөө бүхий эрхмүүдээр аргалуулдаг гэдгийг ч эх сурвалжууд хэлж байсан.
Зарим нэг эх сурвалж "Моннис” компанийн шахааны автомашин манайд
нэлээн байдаг. Зарим нь ч актлагдсан, явж байгаа нь засвар хийлгээд
хөдөлгөөнд оролцдог. Бид танай сонины хүсэлтийн дагуу тус компаниас
тендер нэрээр худалдан авч байсан авто машинуудын тоо ширхэгийг арлын
дугаартай нь явуулсан.
Тиймээс та бүхэн өөрсдийн нийтлэлийн дагуу энэ бүхнийг шалгуулах нь
зүйтэй байх” гэж хэлж байна. Ингээд бид өөрсдийн гаргасан мэдээллийн
мөрөөр тус компанийг төрийн ямар, ямар байгууллагад авто машинаа шахаж
байсан зэргийг судлахад 2007 онд ЗГХЭГ, МҮОНТ, Хотын захиргаа, Төрийн
тусгай үйлчилгээний автомашиныг шинэчлэх нээлттэй тендерт ялж, улмаар
Засгийн газарт "Nissan Tiida”,"Nissan Teana”, "Nissan Maxima”, "Nissan
Patrol” зэрэг автомашиныг гэрээний дагуу өгсөн гэх баримт байдаг.
Моннис компани хотын гаалийн албан бичгийг хараад мэл гайхсан
Түүнчлэн тус компанийн удирдлагууд уржигдар манай редакцид ирж "Бид
буруутай зүйл хийгээгүй. Та бүхэн ямар ч нотлох баримтгүйгээр манай
компанийн нэр хүндэд халдлаа. Тиймээс бид бизнесийн нэр хүндээ
хамгаалж, олон нийтэд буруу ташаа, сөрөг мэдээлэл цацсан танай сонин
болон сэтгүүлчийг шүүхэд өгч шалгуулах болно” хэмээн их л омогдсон
юм.
Гэхдээ тэд Улаанбаатар хотын гаалийн албан бичгийг үзээд ихэд гайхаж
"Ийм бичиг хаанаас яагаад гараад ирэв” гэж хэлж байсныг нь хэлэх нь
зүйтэй байх. Хамгийн гол нь тэд өөрсдийнхөө ноотоо үйлдлийг илрэхгүй
хэмээн бат итгэж байсан бололтой.
Өөрөөр хэлбэл тэднийг мөнгөөр бүхнийг шийддэг гэдгийг харуулж буй нэг
үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй юм. Бид тус компанийн шахааны бүхий л
машин ямар замаар худалдаалагдаж байсан мөн НӨАТ, гаалийн татвар
зэргээс хэрхэн чөлөөлөгддөг байсныг дараа дараагийн дугаартаа хүргэх
болно.
Үргэлжлэл бий...
Р.Саруул
Эх сурвалж
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||