5,9 их наяд тонн нүүрсний нөөцтэй Хятад Улс ОХУ-д орд худалдан авав
БНХАУ дэлхийн хамгийн их нүүрсний нөөцтэй орны нэг. Одоогоор тогтоогдоод байгаа нөөц нь 5.9 их наяд тонн гэж мэдээлжээ. Нөөцийн энэ хэмжээг 2006-2013 оны судалгааны дүнд үндэслэн гаргасан хэмээн тус улсын Газар нутаг, байгалийн нөөцийн яамнаас мэдээлжээ.
Үүнээс одоогоор илэрчихээд байгаа 2,02 их наяд тонн нүүрсний нөөц нь нийт 428 400 кв.км газар нутгийн 2880 сав газарт байгаа аж.
Хятад улс нь эх орондоо ийм арвин нөөцтэй хэдий ч нүүрсний хэрэглээнийхээ нэлээдгүй хувийг импортоор хангахыг илүүд үзэж байгаа юм. Тухайлбал, тус улс 2013 онд 327 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оныхоос 13 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Үүний зэрэгцээгээр тэд сүүлийн жилүүдэд хилийн чанадад ирээдүйтэй уурхай худалдаж авахаар чармайж байна. Ялангуяа нүүрсний арвин нөөцтэй ОХУ-ын газар нутагт нүүрсний хайгуул идэвхтэй хийх болжээ. Хятадын төрийн өмчит "Чайна Шинхуа Энержи" групп "Лутянь" компанийн хувьцааны 50 хувийг худалдаж авснаар Оросын Зашуланск нүүрсний орд газарт олборлолт явуулах эрхтэй болжээ.Энэ төсөл нь 45 сая юань буюу 7,7 сая ам.доллараар үнэлэгдэж байна.

Зашуланск ордын хувьд ОХУ-ын Чита мужид нийтдээ 74,39 кв.км газар нутгийг хамардаг, 250 сая тонн нүүрсний нөөцтэй. Тус орд газарт "Чайна Шинхуа Энержи" групп ил аргаар жилд 6.0 сая тонн нүүрс олборлож, Транссибирийн төмөр замаар тээвэрлэн Манжуурын боомтоор экспортод гаргахаар төлөвлөж байгаа аж.
Өдрийн шуудан
URL:
Comments:
Add Comments
Exchange Rate
Foreign shares
New York Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Australian Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
London Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Hong Kong Stock Exchange | ||
Name | Closing | Changes |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Toronto Stock Exchange | ||